sonin.mn

2025 оны 4 дүгээр сарын 21-нд, ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, БНХАУ-ын Гадаад харилцааны сайд Ван И Бээжин хотноо болсон Хятад, Индонезийн Гадаад харилцаа болон Батлан хамгаалахын сайд нарын “2+2” яриа хэлэлцээний механизмын анхны хуралдааны дараа сэтгүүлчдэд мэдээлэл өгч, хэлэлцээний үр дүнг танилцууллаа.



Ван И онцлохдоо, БНХАУ-ын дарга Ши Жиньпин болон Индонезийн ерөнхийлөгч Прабово Субианто нарын зөвшилцлийн дагуу уг яриа хэлэлцээний механизмын анхны хуралдаан өнөөдөр амжилттай зохион байгуулагдсан нь онцгой ач холбогдолтой үйл явдал боллоо хэмээн дурдав. Тэрээр мөн “Энэхүү механизм нь Хятад улс дэлхийн бусад улстай байгуулсан сайд нарын түвшний анхны ‘2+2’ хэлбэрийн яриа хэлэлцээний загвар бөгөөд хоёр орны стратегийн харилцан итгэлцэл, улс төр, аюулгүй байдлын хамтын ажиллагаа шинэ шатанд гарсны илэрхийлэл юм” хэмээн тэмдэглэлээ.

Хоёр тал олон салбарт хамтын ажиллагаагаа бэхжүүлэх, бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг хамгаалах зорилготойгоор санал нэгдсэн тухай Ван И мөн мэдээлжээ.