sonin.mn

Хятадын Зах зээлийн хяналт зохицуулалтын ерөнхий газраас 4-р сарын 21-ний өдөр гаргасан тоо баримтаас үзвэл 3-р сарын эцсийн байдлаар, Хятад улсын хэмжээнд 57 сая гаруй хувийн хэвшлийн аж ахуйн нэгж бүртгэлтэй байгаа нь нийт аж ахуйн нэгжийн 92.3 хувийг эзэлж байна. Эхний улиралд, Хятад улсын хэмжээнд 1 сая 979 мянган хувийн хэвшлийн аж ахуйн нэгж шинээр байгуулагдаж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 7,1%-иар өссөн нь сүүлийн гурван жилийн дундаж өсөлтийн хурдаас давжээ.


Хятадын Олон Улсын Радио энэ тухай: "Хувийн аж ахуйн нэгжүүд шинийг үүдэх эрч хүчээр дүүрэн байна. Дижитал өөрчлөлт, ногоон болон нүүрстөрөгч багатай өөрчлөлт, мөн глобал зохион байгуулалтаар дамжин хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд үндсэн өрсөлдөх чадвараа үргэлжлэн сайжруулсаар байна. Эхний улиралд, шинэ үеийн мэдээллийн технологийн салбарт 94 мянган хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, өндөр зэрэглэлийн тоног төхөөрөмж үйлдвэрлэх салбарт 46 мянган хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, хиймэл оюун ухааны программ хангамжийн судалгаа, хөгжүүлэлтийн салбарт 254 мянган хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, мөнгөний эдийн засгийн салбарт 10 мянга гаруй хувийн аж ахуйн нэгж тус тус шинээр байгуулагджээ. Нэмж дурдахад, иргэний нисэх, квант мэдээлэл, хүн дүрст робот зэрэг салбарт хувийн аж ахуйн нэгжүүд асар их эрч хүчтэй буйгаа харуулсан байна." гэжээ.