Азийн залуучуудын III наадам 2025 оны 9 дүгээр сарын 7-20-ны өдрүүдэд Узбекстан улсын нийслэл Ташкент хотноо зохиогдох билээ.
Баянхонгор аймгийн Богд сумын түүхт 100 жилийн ойд зориулсан, тус сумын харьяат, Монгол Улсын улам нэмэх начин Чулууны Баасанхүүгийн нэрэмжит Улс, аймаг, цэрэг, сумын алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан 11 дүгээр сарын есний Бямба гарагийн 13:00 цагаас Монгол Бөхийн Өргөөнд болно.
Спортын төв ордны “А” зааланд жүдо бөхийн өсвөр үеийнхний “Борнуур кап-2024” тэмцээн арваннэгдүгээр сарын 5-8-ний өдрүүдэд болж байна.
1964 оны Токиогийн олимпын наадамд анхлан оролцогч, 1968 оны Мексикийн Мехико хотноо болсон зуны олимпын наадамд монголчуудын анхны хүрэл медалийг чөлөөт бөхийн төрөлд эх нутагтаа авч ирсэн гавьяатай эрхэм бол Чимэдбазарын Дамдиншарав гуай билээ.
Сэтгүүлчийг түлхсэнийх нь төлөө "Филадельфиа Севенти Сиксерс" багийн төвийн тоглогч Жоэл Эмбиид-ийг гурван тоглолтод оролцуулахгүй байх шийдвэрийг Үндэсний сагсан бөмбөгийн холбооны /NBA/ удирдлага гаргасан байна.
Аваргуудын лигийн тэмцээний үндсэн үе шатны дөрөвдүгээр тойргийн тоглолтод Английн “Манчестер Сити” баг Португалын “Спортинг” багт олон гоолын зөрүүтэйгээр хожигдсон нь дуулиан тарилаа.
Саудын Арабын “Аль-Хилал” клубт тоглож буй Бразилын хөлбөмбөгчин Неймар Азийн аваргуудын лигийн дөрөвдүгээр тойргийн тоглолтын үеэр дахин гэмтэл авчээ. Тэрбээр хүнд бэртлийн улмаас жил гаруйн хугацаанд талбайд гараагүй байсан юм.
Герман улсад 2040 оны зуны Олимпын тоглолтыг зохион байгуулахыг дэмжиж байгаагаа тус улсын Канцлер Олаф Шольц илэрхийлжээ.
Туурга тусгаар Монгол Улс 1963 онд НҮБ-д гишүүнээр элсэж байж дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн гэвэл, таниулан алдаршуулсан баатрууд нь гарцаагүй яруу алдарт тамирчид билээ.
Мэргэжлийн боксын хагас хүнд жингийн дэлхийн үнэмлэхүй аварга Артур Бетербиевт ОХУ-ын БНДагестан улсын төрийн тэргүүн Сергей Меликов ивээн тэтгэгчдээс олгож буй орон сууц худалдан авах эрхийн бичгийг гардуулан өгчээ.
Хойд Америкийн Үндэсний хоккейн лигийн "Вашингтон Кэпиталз" багийн ахлагч, Оросын довтлогч Александр Овечкин "Каролина Харрикейнз" багтай хийсэн тоглолтод нэг шайб оруулснаар түүний оруулсан нийт гоолын тоо 860 боллоо.
Их эзэн Чингис хааны мэндэлсний 862 жилийн ой өвлийн эхэн сарын шинийн нэгэн буюу Монгол бахархлын өдөрт зориулсан хүчит 128 бөхийн барилдаанд Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат, “Эрч” спорт хороо, “Пирамид орд” ХХК, “Хур харцага” дэвжээний бөх, улсын харцага Эрдэнэбатын Даш түрүүлж, Эзэн Чингис хааны нэрэмжит анхны цомыг гардсан бол Архангай аймгийн Хашаат сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Залуу ноёд” ХХК, “Бөхбилэгт” дэвжээний бөх, улсын заан Сүхбаатарын Сүхбат үзүүрлэв.
“Биеийн тамир, спортын бүтээлч сар-2024” арга хэмжээний хүрээнд Монгол туургатан, үндэстэн, угсаатны шугаман бүжгийн их наадам Спортын төв ордны “А” зааланд болов.
Албани улсын Тирана хотноо чөлөөт, сонгомол бөхийн олимпын бус жингийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж өндөрлөлөө.
Чөлөөт бөхийн Олимпын хошой аварга, Оросын бөх Абдулрашид Садулаев өчигдөр Албани улсын Тирана хотод болж өндөрлөсөн олимпын бус жингүүдийн ДАШТ-нд түрүүлснээр дэлхийн зургаан удаагийн аварга боллоо.