Тусгаар тогтнолын ордонд шатрын насанд хүрэгчдийн Монгол Улсын аварга шалгаруулах тэмцээн арваннэгдүгээр сарын 22-23-ны өдрүүдэд болж байна. Рапид төрийн эрэгтэйчүүдийн ангилалд 11 настай Ц.Ананд 9 өрөгт ялагдалгүй (8.5 оноо) түрүүлсэн бол тус төрлийн эмэгтэйчүүдийн ангилалд WIM Б.Мөнгөнзул 9 өрөгт 7.5 оноогоор тэргүүн байр эзлэв. Рапид төрлийн 13 дахь, блиц төрлийн эрэгтэйчүүдийн 19, эмэгтэйчүүдийн 16 дахь удаагийн тэмцээнд түрүүлсэн тамирчин ирэх сард Катар улсын Доха хотод болох дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох юм.
Ням - 11 сарын 23,
2025

Сэтгэгдэл1
Ямар мундаг хүү вэ. Баяр хүргэж амжилт хүсье. Дэлхийн аварга болоорой