Олон улсын олимпын хорооны Эв санааны нэгдлийн хөтөлбөрийн хүрээнд жил бүр зохион байгуулдаг Спортын удирдах ажилтны сургалт энэ удаа Баянгол дүүргийн ЕБС, СӨБ-ийн удирдах ажилтан, биеийн тамирын багш, олимпын танхимын арга зүйч нарт зориулан 2025 оны 11 дүгээр сарын 27–28-ны өдрүүдэд БГД-ийн 70-дугаар сургууль дээр зохион байгуулагдаж байна.
Сургалтын нээлтэд МҮОХ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар, Баянгол дүүргийн 70-р сургуулийн захирал М.Түвшинжаргал, Боловсролын хэлтсийн дарга Б.Наранбаатар нар оролцож, оролцогчдод амжилт хүсэв.
Монголын үндэсний олимпын хороо болон Баянгол дүүргийн “Шамони” Олимпын зөвлөл хамтран зохион байгуулж буй тус сургалтад 40 оролцогч хамрагдаж байгаа бөгөөд Олимпын хөдөлгөөн, Олимпын үнэт зүйлсийн боловсролын хөтөлбөр /OVEP/, Олимпизмын үндсэн зарчмууд зэрэг сэдвийн хүрээнд мэдлэгээ тэлэх юм.

Ташрамд сонирхуулахад БГД-ийн 70 дугаар сургуулийн Олимпын танхим нь МҮОХ-ны Тэргүүн дээд шагнал “Бөртэ чоно-2023” наадмын “Шилдэг танхим” шагнал хүртэж байсан билээ. Оролцогчид маргааш Ерөнхий боловсролын Шинэ Монгол Харүмафүжи сургуулийн үйл ажиллагаа, биеийн тамирын заал, хичээлийн үйл явц болон Олимпын музейтэй танилцан сургалтаа үргэлжлүүлэх юм.




Баасан - 11 сарын 28,
2025

Сэтгэгдэл0