sonin.mn

АНЭУ-ын Абу Даби хотод жүдо бөхийн их дуулга арваннэгдүгээр сарын 28-30-ны өдрүүдэд болж байна.


Тэмцээнд манай улсаас дасгалжуулагч П.Нямлхагва, Ч.Болдбаатар нарын удирдлага дор нийт 15 тамирчин оролцож байгаа ба өнөөдөр эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд ДАШТ-ий мөнгөн медальт, Үндэсний шигшээ багийн тамирчин Э.Ариунболд шигшээ барилдаанд ОХУ-ын жүдоч ДАШТ-ийн хүрэл медальт Аюуб Блиевт вазари үнэлгээгээр ялагдаж, мөнгөн медаль хүртлээ.


Өнгөрсөн жилийн тус тэмцээнээс Л.Сосорбарам мөнгөн медаль хүртэж байв.