Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ Х.Нямбаатарын хийсэн лайвд дурдагдсан 10 сая ам.долларын асуудлаар мэдэгдэл гаргаж, өөрийг нь баримтгүйгээр гүтгэсэн хэмээн няцаалаа.
Тэрбээр нийслэлийн захиргаанд ажиллаж байсны хувьд хотын даргын ажил амаргүйг мэддэг учраас Х.Нямбаатарын талаар өмнө нь шүүмжлэл хэлж байгаагүйгээ дурджээ. Мөн түүнтэй холбоотой гэх хэргийн материал, баримттай танилцаагүй тул гэм буруутай эсэхийг хууль, шүүхийн байгууллага тогтоох ёстой гэсэн байр суурьтай байснаа илэрхийлсэн байна.
Харин Х.Нямбаатар лайв хийхдээ өөрийг нь 10 сая ам.доллар авсан хэмээн буруутгасныг эсэргүүцэж, уг мэдэгдлээ нотлох баримтыг олон нийтэд ил болгохыг шаарджээ.
“Нэг ч нотлох баримт хараагүй, нягтлан шалгаагүй байж нотлох баримт гэж зураг эвлүүлэн, багцаагаар ярьдаг хуульч гэж хаана ч байхгүй. Х.Нямбаатар аа, ярьж байгаа зүйлээ баримтаар нотол. Нотлох баримтаа бэлд, авчир, ил тод, нээлттэй түмэнд үзүүл” хэмээн Д.Мөнх-Эрдэнэ мэдэгдсэн байна.
Тэрбээр Тавантолгой–Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төсөл хэрэгжиж байсан үед Х.Нямбаатар Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ажиллаж байсныг дурджээ. Түүнчлэн хотын даргаар ажиллахдаа “Бодь” компанитай 500 орчим тэрбум төгрөгийн гэрээ байгуулсан, тус компанид ажиллаж байсан Т.Даваадалайг өөрийн орлогчоор томилсон хэмээн мэдэгдэлдээ өгүүлсэн байна.
Д.Мөнх-Эрдэнэ өөрийнхөө тухайд 2019–2021 онд хувийн хэвшил болон их сургуульд ажиллаж, 2020 оны сонгуульд “Авлигын хана хэрмийг нураая” уриатайгаар нэр дэвшиж байснаа онцолжээ.
Мөн тэрбээр Х.Нямбаатарыг гадаадад байгаа хэмээн дурдаж, Монголд ирж, өөртэй нь холбоотой асуудлуудаар шалгуулан, үнэн зөвөө хууль, шүүхээр тогтоолгохыг шаардсан байна.
Мэдэгдлийнхээ төгсгөлд Д.Мөнх-Эрдэнэ Ерөнхийлөгч, Ерөнхий сайдад хандан авлига, албан тушаалын хэргүүдийн шийдвэрлэлтийг эрчимжүүлэхийг уриалжээ. Тэрбээр зарим хэргийн шалгалтыг удаашруулж, шүүхэд шилжүүлэхгүй байгаа хэмээн шүүмжилж, “Хэн, ямар албан тушаалтан хаацайлаад байна вэ? Ард түмэн шударга ёсыг шаардаж байна” гэжээ.
Н.Отгончимэг
Баасан - 11 сарын 20,
2026
Сэтгэгдэл18
Shaadag ats
Мөнх-Эрдэнэ гэж аавынхаа нэрийг гутаасан авилга авсан халтар гөлөг байна. Нямбаатар бол Монголын баатар мөн.
Гутамшигууд
Дэмбэрэлцэрэнгийн Мөнх-Эрдэнэ нь Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд юм. • Намтар, боловсрол: 1981 онд Улаанбаатар хотод төрсөн. 1998 онд Нийслэлийн 2 дугаар дунд сургуулийг төгссөн. Тэрээр Монгол Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч асан, Гавьяат хуульч Дашдоржийн Дэмбэрэлцэрэнгийн хүү юм. • Ажил эрхлэлт: Хуульч мэргэжилтэй, банкны салбар, Хууль зүй, дотоод хэргийн яам, Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт ажиллаж байсан туршлагатай бөгөөд 2025 оны 12-р сард Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдаар томилогдон ажиллаж байна.
Хүрэлсүх 25 сая долларын авлигал авчээ. Үүнээс бас АТГ , Хууль цагдаагийн дарга нар авлигал авсан нь тодорхой болж байна.
" Нямбаатартай хамт ажиллаж байхдаа шүүмжлэдэггүй байсан " гэжээ . Нямбаатар чинь өөрөө ч оролцсон хамтын авлигаа баримтаар дэлгээд байгаа юм биш үү , шүүх ажиллагаанд үүнээс илүү " өөрсдийгээ илчилсэн " бэлэн нотолгоо гэж юу байхав ... цаг хугацааны л хүлээлт ...
Удаанжаргалыг Хүрэлсүх болон Монголын хууль хяналтынхан АТГ гадаадад он удаан жил эрхлүүлж байгаагийн учир тайлагдаж байна. МАНыг Хүрэлсүхтэй нь цуг галдан шатааж устгахаас өөр зам үлдээгүй юм байна. Мөн Хүрэлсүхийн баасыг долоож амьдардаг дэмжигчдийг нь зэвсэгт тэмцэл хийж устгах хэрэгтэй.Иргэний дайн гарах нь дээ.
Мөнгө идсэн хэрэг бага зүйл. Эдийн засаг маш муу байгаа хэрэгт ял шийтгэл байх ёстой. Ийм юмнаас болж иргэний дайн хийхгүй. Нүүрс зараад эдийн засаг хөл дээрээ босохгүй. Мөнгө хулгайлсан хүмүүсийг төрөөс зайлуулах хамгийн чухал арга бол сонгуулиар нам бус хүмүүсийг сонгож өгвөл болно. Нам гэдэг угаасаа хулгайч нарын бүлэглэл болохыг монголчууд хангалттай харлаа. Зохион байгуулалт байхгүй нам бус хүнийг бариад шоронд хийхэд ч амар.
Хэнтийн Хүрэлсүх хэдэн буриадуудтайгаа цэвэр гэж үү?
Бүгд муу хүмүүс болно. Монголд халхад сайн хүмүүс олон яагаад гэвал 1911 онд халхын ноёд, лам нар улсаа тусгаар тогтнох ёстой гэж үзээд нэгдсэн болохоор тэр. 1911 онд ямар буриад байхав.
Ирж шалгуул ч гэх шиг. Хуцалгүй өөрөө АТГ-д очиж шалгуул. Амундраг яагаад гэрчийн хамгаалалтад авахгүй байгаагаа тайлбарла хуулийхан.
авлигалчин хулгайч алуурчин Хүрэлсүхийн гамингуудтай тэмцэхийн тулд монгол хүн бүр өөрийгөө зэвсэглэх цаг нь иржээ..Буу сумаа базааж хутга шөвгөө билүүдэцгээ..Да Хүрээ Шивээ Хиагтыг гамингаас чөлөөлсөн шиг дайн дажин ойрхон ирж байна шүү..
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 10 гаруй УИХ-ын гишүүдтэй Тэрэлжид өөрийн эдлэн газарт уулзжээ У.Хүрэлсүх нэр бүхий 10 гаруй гишүүдийг дагуулан Тэрэлж рүү явжээ. Өөрөөр хэлбэл 2027 оны төсвийг өнгөрсөн баасан гарагт баталсан бөгөөд үүний дараа бүлэг уулзалт зохион байгуулсан нь энэ аж. Тус уулзалтад ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр, Барилга, хот орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан, Б.Жавхлан, Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр, Боловсролын сайд Л.Энх-Амгалан, Н.Наранбаатар, Ж.Батжаргал, Т.Мөнхсайхан тэргүүтэй Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар нар багтжээ. Энд Нян Бао данжаадыг ямар үнээр хамаагүй барьж Монголд авчрах бол тэнд нь цааш нь харуулах боломжийн талаар ярилцсан сурагтай байна.
Б.Цогтгэрэл: Хууль зүйн дэд сайдаас эхлээд ЗГХЭГ-ын дарга бүгдээрээ ажлаа өгч шалгуулцгаа. Амаа мэдэж бурцгаах хэрэгтэй. Олон баримтууд гарч ирлээ. УИХ хууль бус хөрөнгө хураах хуулиа шуурхайл, шүгэл үлээгчийн хуулиа батал. Х.Нямбаатар, А.Амундра нарыг гэрчийн хамгаалалтад авч дайрч доромжлох биш түүнтэй хүнлэг ёсоор ярилцаж, харилцаж бүх мэдээллүүдийг нь хууль хяналтын байгууллагууд авч ажиллах ёстой.
Мөнгө авилгад авсан бүх улс төрчид огцорч шалгуулах хэрэгтэй.
дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олдоггуй гэж Уих гээч худалч хулгайч завхай эмс авилгачид хорчид луйварчин, тэр байтугай алуурчин шургалсан,дахин дахин шургалахыг шунан дурладаг ядаргаатай байгууллагыг тараая !!!!!!!!!!!!!!!!!!!!!!!
Муу залуу. Мөнгөнд худалдагсан. Шороотой хутгалдсан нэр хүнд ирээдүйг чинь гэрэлгүй болголоо.
энииг шууд хориод шалгаааа