БНХАУ-ын Шэньжэнь хотноо Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага (АПЕК)-ын Гүйцэтгэх захирлуудын дээд хэмжээний уулзалт хоёр өдрийн турш үргэлжиллээ. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин арваннэгдүгээр сарын 18-нд тус арга хэмжээнд оролцож, үг хэлэв.
Тэрбээр Шэньжэнь хотын хөгжил дэвшлийг өндрөөр үнэлж, орчин үеийн хот байгуулалт, амьдрах таатай орчин, инновацад суурилсан үйлдвэрлэлийг амжилттай хослуулсан дэлхийн томоохон хотуудын нэг болохыг онцолжээ.
Владимир Путин хэлсэн үгэндээ дэлхийн эдийн засгийн хуваагдал гүнзгийрч, цэрэг, улс төрийн эрсдэл нэмэгдэж буй өнөөгийн нөхцөлд олон улсын хамтын ажиллагаа, харилцан ойлголцлыг бэхжүүлэх нь нэн чухал болохыг тэмдэглэсэн байна.
Тэрбээр “Өнөөгийн тогтворгүй цаг үед бидэнд хуваагдал бус эв нэгдэл, ноёрхол бус эрх тэгш байдал, тусгаарлалт бус түншлэл, тулган шаардлага бус харилцан яриа хэлэлцээ хэрэгтэй байна” хэмээн онцолжээ.
Мөн АПЕК нь улс орнуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, тэр дундаа дэлхийн томоохон эдийн засагтай орнуудын удирдагчдын хооронд бүтээлч яриа хэлэлцээ өрнүүлэх өргөн боломж олгодог чухал индэр болохыг тэмдэглэв.
Түүнчлэн удахгүй болох ОХУ, БНХАУ, АНУ-ын төрийн тэргүүн нарын уулзалт бодитой, эерэг үр дүнд хүрнэ гэдэгт найдаж буйгаа илэрхийлсэн байна.
Г.Бямба
Баасан - 11 сарын 20,
2026
Сэтгэгдэл3
ТОМ АХДАА МУУХАЙ ТИЙРҮҮЛСЭНДЭЭ,ПУТИН
Жүүдүүдийг шүтэж,Азийнхныг доорд үздэг Орос улс төрчид аман дээрээ ард түмний найрамдал ярьж улс төрддөг. Хэвлэл мэдээлэл,урлаг соёл, төрийн бодлого нь эсрэгээрээ Азийнхныг тэрэн дундаа газар нутгийг нь өөрийнхөө гэдэг багуудаа доромжилж шоолж дарж оросжуулж сөнөөж ирсэн.
Энэ орос хөгшинийг арай л доошоо нь хийгээд байна уу,,,,үгүй юу,,,,