Вьетнам, ОХУ-ын удирдагчид БНХАУ-ын Шэньжэнь хотноо болж буй Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын (АПЕК) дээд хэмжээний уулзалтын үеэр эрчим хүчний салбарын хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр тохиролцжээ.
Вьетнамын Коммунист намын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Ерөнхийлөгч То Лам ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзаж, хоёр орны стратегийн түншлэл, худалдаа, хөрөнгө оруулалт болон эрчим хүчний салбарын хамтын ажиллагааны асуудлаар санал солилцсон байна.
Вьетнамын Засгийн газрын мэдээлснээр, талууд газрын тос, байгалийн хийн салбар дахь уламжлалт хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхийн зэрэгцээ цөмийн эрчим хүч, сэргээгдэх эрчим хүч болон шингэрүүлсэн байгалийн хийн чиглэлээр хамтарсан төслүүдийг эрчимжүүлэхээр санал нэгджээ.
Владимир Путин Оросын тал эрчим хүчний салбарт хуримтлуулсан туршлага, технологио Вьетнамтай хуваалцах, мэргэжилтэн бэлтгэх, стратегийн төслүүдийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлсэн байна.
Эрчим хүчний хэрэгцээ нь өсөн нэмэгдэж буй Вьетнам улс эх үүсвэрээ төрөлжүүлэх, тэр дундаа цөмийн эрчим хүчний үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд анхаарч байгаа юм. Харин ОХУ-ын хувьд Вьетнам нь Зүүн Өмнөд Азийн бүс нутаг дахь уламжлалт, стратегийн чухал түншүүдийн нэг билээ.
Уулзалтын үеэр талууд шинжлэх ухаан, технологи, худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагаагаа өргөжүүлэхийн зэрэгцээ бүс нутгийн болон олон улсын асуудлаар харилцан уялдаатай ажиллахаар тохиролцжээ.
Мөн То Лам 2027 онд Вьетнамд зохион байгуулах АПЕК-ийн дээд хэмжээний уулзалтад Владимир Путинийг оролцохыг урьсан байна.
Н.Отгончимэг
Баасан - 11 сарын 20,
2026
Сэтгэгдэл1
Хулхи Европ Оросууд Вьетнамчуудыг өндөр цалин амлан авчирч өдөр шөнөгүй цалингүй шахуу ажиллуулан боолчлоод ханахгүй цагаачлалын хууль зөрчсөн гэж ажиллаж байсан үйлдвэрт нь цэрэг цагдаа оруулж зуу илүү Вьетүүдийг бөөнөөр нь буу тулган орилолдож цохиж нүдэн газарт доош харуулж хэвтүүлээд дээрээс нь дэвсэлж телевизээрээ харуулдаг байсан. Азийн дайсан Оросууд өөрсдөө тэднийг хуурч авчирч хил гаалиар нэвтрүүлсэн боолчилж мөнгө хийж байгаагаа хэн нь ярьдаггүй байсан нь их дургүй хүргэдэг байж билээ. Ядарсан хүмүүсийг яс үндсээр ялгаварлаж, дээрэлхэж доромжлохыг ардчилал гэдэггүй юм гэдгийг манайд ч төлөг гэж хараадаг Буриад голдуу пизда уншсан архичид бас ойлгох хэрэгтэй.