Ардчилсан намаас орон даяар өрнүүлж буй “Монголоо өөрчилье, бүтээе” үндэсний хөдөлгөөний хүрээнд иргэдээс ирүүлсэн санал, шүүмжлэлийг нэгтгэн, нийгэмд тулгамдаж буй асуудлыг хэлэлцэх үндэсний хэмжээний цуврал хэлэлцүүлгийг зохион байгуулж байна. “Боомилогдсон эрх, эрх чөлөө” сэдэвт үндэсний хэлэлцүүлгийг өнөөдөр /2026.11.18/ зохион байгууллаа.
Тус хэлэлцүүлэгт Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Баярцогт, Монгол Улсын баатар Э.Бат-Үүл, УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин, Ардчилсан намын Улс төрийн бодлогын газрын дарга Ц.Чинбат, Бодлогын зөвлөл, судлаачид, иргэний нийгмийн байгууллагууд болон иргэдийн төлөөлөл оролцлоо.
Хэлэлцүүлгийн модератороор Ардчилсан намын Улс төрийн бодлого хариуцсан Нарийн бичгийн дарга Б.Гантулга ажиллав. Хэлэлцүүлгээр иргэдийн эрх, эрх чөлөөний хэрэгжилт, түүнд тулгарч буй асуудал, шийдвэрлэх арга замын талаар улс төрийн болон салбарын судлаачдын илтгэлийг сонсож, оролцогчдын байр суурь, саналыг нээлттэй хэлэлцсэн юм.
Монгол Улсын баатар Э.Бат-Үүл “Эрх чөлөө яагаад үнэт зүйл байдаг вэ” сэдвээр илтгэл тавихдаа Монголын улс төрийн өнөөгийн нөхцөл байдал, Ардчилсан намын өмнө тулгамдаж буй хариуцлага, ардчиллын үнэт зүйлийн талаар байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр “МАН-ын үе дууссан. Цаг нь ирэхэд тэд шүүхийн өмнө бие биеийнхээ эсрэг гэрч болж очих болно. Энэ цаг үед Ардчилсан намд асар том хариуцлага ногдож байна. Тиймээс бид зөвхөн улс төрийн эрх мэдлийн төлөө өрсөлдөх бус, өнгөрсөн хугацаанд гаргасан алдаа дутагдлаа бодитоор эргэцүүлж, ардчиллын суурь үнэт зүйлдээ үнэнч байх шаардлагатай. Тэр дундаа бусдын эрх чөлөөг хамгаалах нь ардчиллын хамгийн чухал зарчим бөгөөд энэ зарчмыг зөвхөн тунхаглах бус, бодит үйл хэрэг болгох ёстой. Хүнийг өөрөөр сэтгэж, үзэл бодлоо илэрхийлснийх нь төлөө баривчилж, хорьдог аливаа үйлдлийг ардчилагчид бид ямагт эсэргүүцэх учиртай. Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, өөрөөр сэтгэх, шүүмжлэх эрх бол ардчиллын салшгүй үндэс билээ. Энэ бол манай намын эрмэлзэл, эрхэм үнэт зүйл. Бид алдаагаа засаж, урагшилна. Давхар, дараалан ялна. Үүнд битгий эргэлз. Ардчилсан нам бол Монголчуудын аюулгүй байдлын баталгаа юм” хэмээв.
Ардчилсан намын Улс төрийн бодлогын газрын дарга Ц.Чинбат “Монгол Улсад ардчилал тогтсон 1990 оноос хойш иргэд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж, аливаа асуудлаар зоригтой дуу хоолойгоо хүргэж ирсэн ч 2016 оноос хойш энэ эрх чөлөө аажмаар хумигдаж, өнөөгийн нөхцөл байдалд хүрсэн” гэдгийг онцоллоо. Тэрбээр “Эрх баригч МАН-ын үед үзэл бодлоо илэрхийлсэн, шүүмжлэл хэлсэн хүмүүсийг Эрүүгийн хариуцлагаар сүрдүүлэх, баривчилж хорих замаар нийгэмд айдас төрүүлж, иргэдийн дуу хоолойг хязгаарлах хандлага газар авсан. Мөн хүнийг үзэл бодлоо илэрхийлснийх нь төлөө хорьж, цагдан хорих явдлыг хязгаарлах эрх зүйн зохицуулалт бүхий хуулийн төслийг УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин санаачилсан ч өнөөдрийг хүртэл хэлэлцэхгүй байгаа нь хүний эрх, эрх чөлөөг хамгаалах асуудалд төр хэрхэн хандаж байгааг харуулж байна. Иргэний эрх эрх чөлөөгүйгээр ардчилсан тогтолцооны талаар ярих боломжгүй” гэв.
Харин УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин “Парламентын спикер нь цэргийн ёсолгоо хийгээд зогсдог бол тэр улсыг ардчилсан улс гэж хэлэхгүй. Даргад эрх мэдэл төвлөрүүлэх бус, иргэдэд өөрсдөд нь эрх мэдлийг өгөх, эрх чөлөөгөө хамгаалах боломжийг нэмэгдүүлэх ёстой.
Үүний тулд даргын тогтоосон дэг журам бус, иргэний үндсэн эрх, хууль дээдлэх зарчим, эрх мэдлийн хуваарилалт, Үндсэн хуулийн дархлааг хамгаалах учиртай. Хэн ч олонх болсон бай, эдгээр гурван зарчмыг үгүйсгэх хэмжээний популизм хийж болохгүй. Ардчилал болон хууль дээдлэх зарчим харилцан тэнцвэртэй байж гэмээнэ Үндсэн хуулийн дэг журам мөрдөгдөнө. Монгол Улсын хууль, шүүхийг улс төрийн цагдаа болгохыг Ардчилсан нам дэмжихгүй. Бид засгийн эрхийг авсан тохиолдолд эрх мэдлийг задалж, зааглах, харилцан хяналтад оруулах, процессжуулах гэсэн гурван алхмыг зоригтой хийх хэрэгтэй. Хууль цаасан дээр үлдэх бус амьдрал дээр хэрэгждэг болгохын тулд шударга шүүхтэй болж, төрийг Үндсэн хуулиар хязгаарлах цаг болсон. Үндсэн хуулийн дэг журмыг Ардчилсан нам мандуулах ёстой” гэлээ.
Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Баярцогт хэлэлцүүлгийг дүгнэж хэлсэн үгэндээ “2027, 2028 оны сонгуульд ялалт байгуулах нь намын гишүүд, дэмжигчдийн хүсэл зориг төдийгүй Монголын ардчиллыг хамгаалах, улс орны ирээдүйг зөв замд нь хөтлөх ард түмний захиалга юм. Улс төрийн үйл явц, нөхцөл байдлаас үл хамааран Ардчилсан нам ирэх сонгуулиудад ялалт байгуулахын төлөө нэгдэж,эв нэгдэлтэй, хариуцлагатай ажиллах ёстой.
Учир нь Ардчилсан нам сонгуульд ялагдвал Монгол Улс нэр төдий ардчилсан тогтолцоотой боловч бодит байдал дээр нэг намын давамгайлал тогтсон улс болох эрсдэлтэй.
“Сануулж хэлэх хүнгүй бол сайн засаг ч гэсэн ялзарна” гэдэгчлэн МАН гурван удаа дараалан сонгуульд ялснаар төрийн эрх мэдэл нэг намын гарт хэт төвлөрч, өнөөдөр төрийн тогтолцооны дотоод ялзрал, хариуцлагагүй байдлаар илэрч байгааг бид харж байна. Иймээс Ардчилсан намын өмнө зөвхөн сонгуульд ялалт байгуулах бус, улс төрийн бодит хяналт, тэнцвэрийг сэргээж, олон намын тогтолцоо, ардчилсан засаглалыг бэхжүүлэх түүхэн үүрэг хүлээгдэж байна” хэмээн онцлов.
Үндэсний хэлэлцүүлгийн гол зорилго нь иргэдийн саналыг нэгтгэн, бодитой шийдэл, зөвлөмж боловсруулах, улмаар холбогдох байгууллага, намын удирдлагад хүргэж, олон нийтэд танилцуулахад чиглэж байна. Хэлэлцүүлгийн төгсгөлд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчтэй тангаргийн гэрээ байгуулах, улс төрийн зорилгоор хууль зөрчин баривчилж, ял тулгасан эсэхэд хяналтын сонсгол хийх, иргэдийн Үндсэн хуулиар олгогдсон эрхийг Үндсэн хуулийн шүүхээр хамгаалуулах эрх зүйн баталгааг бүрдүүлэх зэрэг асуудлаар зөвлөмж гаргав. Уг зөвлөмжийг намын Улс төрийн зөвлөл болон УИХ дахь Ардчилсан намын бүлгээр хэлэлцүүлж, тодорхой шийдэл боловсруулан төрийн бодлогод тусгах юм.
Баасан - 11 сарын 20,
2026
Сэтгэгдэл21
Ардчилсан нам энэ нэр хүнд нь унасан амьтнаар даргаа тавьж байгаа нь угаасаа өөрсдийгөө булшилж байгаа гэдгийг ойлгохгүй байна гэж худлаа. Харин нь удирдлагууд нь гадаадынханд барьцаалагдсан гэж олонх ойлгож хүлээж авч байгаа. Та нарын нэрч Бат-Үүлтэйгээ адилхан шавар дотор орж байна даа хөөрхий.
Хүүрэнсэгийн хошного Учралыг импичмент хийж зайлуулья. МАН-ын бий болгосон жагсаалтаар дэвшдэг системийг хамгийн түрүүнд устгахгүй бол мөнгөө төлсөн авлигачин хулгайчууд шоронд орохгүйн тулд УИХ-д бөөнөөрөө орж сууж өөрсдийгөө дархлуулж хамгаалуулсаар байх болно. Нохой толгойлсон туулай чихт авлигалчин хулгайч Хүүрэнсүг үүнийг бас тооцоолж байгаа
Мундаг их ид шидтэй хүн болж олон жилийн өмнө үхсэн Кофи Ананыг булш бунхнаас нь ухаж гаргаад амилуулан босгож уулзаж байсан хэмээн худлаа ярьж улс орныхоо нэр төрийг дэлхийд гутаан доромжлож байсан! Та бүхэн мартаагүй байгаа шүү! Үхэж байсан муу Хүүрсүг хэнийг маллах гээд байгаа юм!? Коммунист новшнууд янз бүрээр хууран мэхлэж саналыг нь авч сонгогдож эрх мэдэлтэй болонгуутаа хулгай хийж хагартлаа баяжчихаад дараа нь ард түмнээ тэнэг үхэр мал хамээн бодож улныхан гэж доромжлож явах юм! Монголчууд хэдий тэнэг хойлогтоо Хүрэлсүх шиг үхсэн хүнтэй уулзсан гэж ярихгүй, их зохиолч Нацагдоржийн Дашдорж гэж ярихгүй
1990-1992 онд Монголд хэрэгжиж байсан АИХ-УБХ гэсэн 2 шатлалтай парламент нэн тохиромжтой нь практикаар батлагдсан!! АНУ-д хүртэл Ерөнхийлөгчөө 2 шат дамжлагаар сонгодог! АИХ-ыг шууд ард түмнээс сонгоод АИХ нь байнгын ажиллагаатай хууль тогтоох УБХ-ыг сонгодог 2 шатлалтай сонгуулийн тогтолцоонд шилжихээс нааш манай төр өөдлөхгүй дээ!!!
БАЯРЦОГТ, ХУРЦ ЗЭРЭГ ХАТУУЖСАН УЛСТӨРЧИД АН ЫГ УДИРДААД БҮХ СОНГУУЛЬД ЯЛВАЛ ЗҮГЭЭР ШҮҮ. ЭДНИЙГ МУУЛААД БАЙГАА ЮМНУУД ДАНДАА МАН Ы ТРОЛЛУУД ЭСВЭЛ БҮР УЛНЫХАН, УЛСЫГ ТОНОДОГ ХУЛГАЙЧУУД Л БАЙДАГ.
АТГ, Улсын ерөнхий прокурын газрын удирдлагуудыг ЧӨЛӨӨЛӨХ асуудал яригдаж эхэллээ https://news.zindaa.mn/5dz7 Учир нь олон нийтэд зарлагдсан авлигын гэмт хэргүүдийг өнөөдрийг хүртэл шийдвэрлээгүй байгаа ба дээрх хэргүүдийн шалгалтын ажлыг эрчимжүүлэх шаардлагатай гэж үзжээ
Шүүх Прокурор ТЕГ-ын удирдлагуудыг гэмт хэрэг нуун далдалсан үндэслэлээр бас огцруулахаар яригдаж байгаа гэнэ.
АТГ-ын дарга Дашдавааг авлигалын гэмт хэргийн баримт материалыг өөрөө устгасан гэж үзэж байгаа юм байна.
ҮХСЭН АЦНЫ ЧИНЬ ХАТУУЖСАН УЛСТӨРЧИД ХУЦАЖ БАЙ ЧИ МУУ СУГАНЫ ЦАВИНЫ ҮСНҮҮД СОНСЧ БАЙ ЭХ ОРНОО ХУДАЛДАЖ ДЭЭРЭМДСЭН НОВШНУУДАД ҮГ ХЭЛЭЭД ТОМРОХ НЬ БИТИЙ ХЭЛ ЦААЗЛУУЛАХ Ч БАГАДНА ШҮҮ
Баярцогтыг дарга болгохгүй бол ална шүү гэж заналхийлж байсан Хүүрэнсүг нь авлигал хулгай нь илрэх нь гээд зугатчихлаа... Одоо АН Учралыг импичмент хийж ажлаас нь зайлуулах хэрэгтэй.
Баярцогт байсан тохиолдолд ардчилсан нам ялахад маш хэцүү
Хошного Учралыг яаралтай импичмент хийж зайлуулахгүй бол АН ялахад маш хэцүү..
МАН-ын бий болгосон жагсаалтаар дэвшдэг системийг хамгийн түрүүнд устгахгүй бол мөнгөө төлсөн авлигачин хулгайчууд шоронд орохгүйн тулд УИХ-д бөөнөөрөө орж сууж өөрсдийгөө дархлуулж хамгаалуулсаар болно. Нохой толгойлсон туулай чихт авлигалчин хулгайч Хүүрэнсүг үүнийг бас тооцоолж байгаа
Одоо ерөнхийлөгчийн сонгууль явуулаад хэрэггүй. Монгол улсад улс төрийн тогтолцооны эрс өөрчлөлт хийх хэрэгтэй. Өөрөөр хэлвэл 1-рт Үндсэн хуулийг үндсээр нь өөрчлөх, 2-рт Ерөнхийлөгчийг ард түмнээс бус УИХ-аас сонгодог болгох, 3-рт УИХ-ыг хоёр танхимтай болгох, 4-рт Одоогийн бүх намуудыг татан буулгаж, олон намын үйл ажиллагааг хориглох, 5-рт олон шашины үйл ажиллагааг хориглох, 6-рт мөнхийн хоёр хөрш ОХУ, Хятад улстай дайсагнасан улсуудтай стратегийн болон хамтын ажиллагааны аливаа гэрээ, хэлцэл байгуулахыг хориглох, 7-рт шүүх, прокурор, АТГ, цагдаагийн удирдлагыг ерөнхийлөгч биш, УИХ-аас сонгодог болгох, 8-рт УИХ-ын гишүүдийг нэр дэвшүүлэх эрхийг улс төрийн намуудаас салгах, 9-рт Ашигт малтмалын ордыг эрэн хайх, ашиглах гэрээг гадаадын компаниудтай биш, зөвхөн Монгол улсын Засгийн газар ба гадаад улсуудын Засгийн газруудын хооронд байгуулах. Зөвхөн ийм нөхцлүүдэд монгол улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал удаан хугацаанд хангагдана.
гао минг язгуурт Хүүрэнсэг зөвхөн монгол язгуурт цусны гарах естой уул овоон дээр гарч өмхий унгасаараа бузарласны гор нь гарч байна. Дүү нь дархан цаазат газрыг галдан шатаахад оролцсон явдал ч бас нөлөөлж байна.
Баярцогтыг АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга байхад АН УИХ-н сонгуульд олонх болж чадахгүй.Учир нь Баярцогт 3 шатны шүүхээс гэм буруутай гэдгийг нь тогтоосон боловч дээд шүүх хэрэгсэхгүй болгосон монголын ард иргэдийн олонх нь Баярцогтыг "Оюут толгой"-н гэрээг монголын талд хамгийн ашиггүй хийж оффшорт 1,0сая ам доллороо мартдаг этгээд гэж боддог.Энэ хүнийг харахаар АН-д итгэл үнэмшил байхгүй болдог.Энэ хүн яагаад энд байгааг ойлгодоггүй юу дутсан гэж... Гэртээ хэвтэж байвал хэдэн үеэрээ идэх юмаа хураачихсан шүү дээ
Баярцогтоо АН ын өнгөрсөн цаг хугацаа руу хараарай АН ын олон ялагдалын шалтгаан өөртэй чинь холбооотой шүү
"Ардчилал гэж юм дэлхийд хаана ч байхгүй"Дональд Трамп.Ингэж хэлэхээр Трамп ажлаа өгөхөөр энэ үг хүчингүй болчих юм шиг солиорч яваа маанаг манкуртууд байх юм. Хэрвээ жаахан юм боддог мал байвал дэлхий ертөнцөд өрнөж буй үйл явдлууд либерал ардчилал гэсэн нэрээр халхавчилсан жүүдийн сатанизмын төгсгөл ирснийг анзаарч болно."Ардчилал гэдэг бол манай улсын бренд нэр"нэнси пелоси. энэ үг үнэн болно. Ардчилал гэж бол байхгүй харин үүгээр төлөөлүүлэн АНУ н эрх ашгийг дэлхий нийтэд тулган хүлээлгэж байдаг. Тэгэхээр бидний монголчууд монгол улс дахь чайнатауны намыг дэмжиж болохгүй.Хэрвээ баярцогт луухааныг дэмждэг монгол хүн байвал эгнэгт монголоо алдмарууд болтугай.
АН улс төрд хэрэггүй ховч, огцруулагч нам болж хувирлаа шүү
"Язгуур монголчууд тусгаар тогтнол ярьдаг бол эрлийз хурлийзууд хүний эрх ярьдаг" Дээээрх тайзыг харахад батлагдаж байна уу.
Монгол улсын баялагыг олон хувьсах аргаар залилагч хээл хахуулиар авсан монгоо гадаадын банкинд нуухдаа би хятад улсын иргэн гэж нуусан эх ороноосоо урвагч баярцогт Монгол улсын бахархал юм уу ??????????? яахав тэгээд цааш нь ургэлжлуулэх уу яахав ????