Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсээс 2026 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн байдлаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчлийн шинжтэй үйлдлийн талаарх нийт 1112 өргөдөл, гомдол, мэдээллийг хүлээн авснаас 1032 өргөдөл, гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэв. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад иргэдээс ирүүлсэн гомдол, мэдээллийн тоо 185 нэгжээр буюу 20 хувиар нэмэгдсэн үзүүлэлттэй байна.
Боловсрол, эрүүл мэнд, газрын алба, нутгийн өөрөө удирдах байгууллагын албан тушаалтнууд нь сонгон шалгаруулалтгүйгээр албан тушаалд томилсон, ашиг сонирхлын зөрчилтэй шийдвэр гаргасан, албан үүргээ гүйцэтгэхдээ бусдаас хандив, тусламж авч өөртөө давуу байдал олгосон, худалдан авалт, тендер сонгон шалгаруулалттай холбоотой гомдол, мэдээлэл дийлэнх хувийг эзэлж байна.
Хяналт шалгалтаар Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль тогтоомж зөрчсөнийг тогтоон шийдвэрлэсэн бөгөөд албан тушаалтны ёс зүй, үүрэг хариуцлагыг дээшлүүлэх, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хууль бус шийдвэрийг хүчингүй болгох талаар хуулийн хэрэгжилтийг хангуулах болон зөвлөмж хүргүүлэх тухай нийт 156 албан бичгийг холбогдох байгууллагад хүргүүлснээс зөрчил гаргасан 69 албан тушаалтанд сануулах, албан тушаалын цалингийн хэмжээг болон албан тушаал бууруулах, нийтийн албанаас халах сахилгын шийтгэлийг оногдуулж хариуцлага тооцуулсан байна.
Баасан - 11 сарын 20,
2026
Сэтгэгдэл2
хузуугуй хочит хошгоруулагч хэзээ зангиагаа зуугээд ирэх вэ?олон хувьсах аргаар залилагч хээл хахуулиар авсан монгоо гадаадын банкинд би хятад улсын иргэн гэж нуусан хунийг даргаа гэж долигнож дууддаг сайн галчын хоронгийг хэзээ нотлох вэ?их наяадаар хулгай хийсэн нуурэсчид хэзээ баривчлагдах вэ ?жду тоносон дарга нар нь хэзээ хариуцлага хулээж шоронд орох вэ?яахав тэгээд цааш нь ургэлжлуулэх уу яахав ???????
Одоо ерөнхийлөгчийн сонгууль явуулаад хэрэггүй. Монгол улсад улс төрийн тогтолцооны эрс өөрчлөлт хийх хэрэгтэй. Өөрөөр хэлвэл 1-рт Үндсэн хуулийг үндсээр нь өөрчлөх, 2-рт Ерөнхийлөгчийг ард түмнээс бус УИХ-аас сонгодог болгох, 3-рт УИХ-ыг хоёр танхимтай болгох, 4-рт Одоогийн бүх намуудыг татан буулгаж, олон намын үйл ажиллагааг хориглох, 5-рт олон шашины үйл ажиллагааг хориглох, 6-рт мөнхийн хоёр хөрш ОХУ, Хятад улстай дайсагнасан улсуудтай стратегийн болон хамтын ажиллагааны аливаа гэрээ, хэлцэл байгуулахыг хориглох, 7-рт шүүх, прокурор, АТГ, цагдаагийн удирдлагыг ерөнхийлөгч биш, УИХ-аас сонгодог болгох, 8-рт УИХ-ын гишүүдийг нэр дэвшүүлэх эрхийг улс төрийн намуудаас салгах, 9-рт Ашигт малтмалын ордыг эрэн хайх, ашиглах гэрээг гадаадын компаниудтай биш, зөвхөн Монгол улсын Засгийн газар ба гадаад улсуудын Засгийн газруудын хооронд байгуулах. Зөвхөн ийм нөхцлүүдэд монгол улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал удаан хугацаанд хангагдана.