Оросын тролл, бүр элсэгдсэн агент гэмээр монгол хүн сошиалд байдагсан. Харин гэнэт ухаарсан уу чимээгүй болцгоочихож. Үнэнтэй эвлэрсэн үү? Путин урмыг чинь хугалаад дуусав уу?
Ойрноос дэлхийн гурван том лидерийн “Ялта-2” уулзалт Хятадад болно гэсэн хөл хөөрцөг Орост лав амь орчихжээ. Трамп Путиныг их урамшуулж өөгшүүлж байгаа л даа. Гэхдээ одоо их нялуурвал Конгресс нь алхам тутамд нь саад хийх нь бүү хэл “Америкийн ардчиллаас урвалаа” гээд импичмент зарлуулчихвал баларлаа шүү. АНУ-д Трампын нам Конгрессын сонгуульд өвдөг шороодсоноор Трамп ялагдсан бус давхар Путин ялагдсан хэрэг шүү дээ. Трампын дэмжлэг аман хөөс болж хувирна. Өөр юу ч хийж чадахгүй.
Америкийн Конгресст Украин ганцаардахаасаа өнгөрсөн. Мөнгө санхүү, зэвсгийн тусламж, сэтгэл санааны ба улс төрийн дэмжлэг урсаж өгнө. НАТО ч бэхжинэ. Харахгүй юү, Трампын хүргэн Кушнер хүртэл НАТО-г магтан яриад явж байгааг. Хадамынхаа эсрэг эргэчихэж.
Одоо гурван зурагт тайлбар өгье.
Эхнийх нь Оросын армийн хохирол байна. 1.6 сая цэргээ алдчихсан, “чөлөөлсөн” гэх ганц ч, стратегийн хот суурингүй гацчихаад байгааг энэ хүснэгтээс харчих.
Хоёр дахь зурагт Украины ГХЯ-ны сайд ярьжээ. Европыг дахин хуваах тухай яриа байхгүй. Энэ бол Путины мөрөөдөл. Украинаа бараагүй байж юун Европ гэчихсэн л байна.
Гуравдахь зурагт бидний танил Э.Макрон хэлсэн байна. Путинтэй хэлэлцээ хийгээд нэмэргүй, тэр бол хамгийн үл бүтэх нөхөр. Украинчуудыг айлгах гэсэн өчүүхэн ядуу бодолтой, тиймдээ ч дайн явуулж байгаа арга нь хөгийн гэчихсэн байна.
Орос хэлтэй Оросыг шүтэгчиддээ! Орос хэлээрээ уншиж ойлгодог бол энэ гурван зургийг уншаад дүгнэлтээ хийнэ үү. Путин өөрийгөө 1945 оны Ялтад байна гээд бодчихсон. Гэхдээ ялж байж Европын шинэ дэг журам ярихаас биш 1.6 сая цэргээ алдчихаад Украинд ялахгүй байж Европыг хуваана гэж огтоос бүтэшгүй дээ! Зүгээр л онигоо, шог гараа!
Тодын Отгонбаяр
(Лондон зураач)
2026.11.17
Баасан - 11 сарын 20,
2026
Сэтгэгдэл16
хятад өмнөд монголыг эзэмших ямарч эрхгүй. ямар гавьяа байгуулсан гэж
Азийн дайсан сионист Оросуудын шээс архичин Буриадуд өөрсдийгөө мэдэхгүй байж мөнхийн хөрш Монгол Хятадыг хооронд нь социализм шиг турхирах хэрэггүй. Өмнөд Монгол Долнуурын чуулган хийж, өөрөө Манжид Халхаас 60 жилийн өмнө дагаар орсон. Халх ч дараа нь Манжийг Занабазарын зүтгэлээр дагасан. Монголын заяа шийдэгдэж байсан энэ хүнд үед Буриадууд энгэртээ Оросын Георгийн хар улаан туузыг хадаж, Монголын хойд нутгийг хулгайлан Оросод сайн дураараа дагаар орсон. Дараа нь бас жаран өнгөрч Ойрдын Зүүнгарыг Манж Халхууд хамсан мөхөөсөн.
138.199.21.196 азийн дайсан орос буриад гэж хуцдаг чам шиг тэмбүү хужаагийн шээс танай тэмбүү хужаа хэзээ ч азийг төлөөлөхгүй танай тэмбүү хужаад дуртай улс дэлхийд хаана ч байхгүй. Тэмбүү хужаа руугаа зайлаач тэмбүү хужаагийн тагнуулаа.
БӨГСпутхн ч дуусах нь дуусчихлаалдаа,,,,,,амьд үхдэл боллоо,,,,,
Долийчихоод байж байгааг нь ! энэ зураач Лондонг оросын тусгай албад яагаад сонирхохгүй байна аа ! Eвсиков ажлаа хийхгүй байна шүү ! Трамп Укрианаас биш Иранаас болж сонгуульдаа ялагдсан юм ! жирийн амёрикууд Укрианыг дэмжихгүй байгаа ! тэр славянуудын хоорондын явдал маниуст падгүй гэж үзэж байгаа ! Онгироо Трамп Иран ру дайраад дийлэхгүй бут цохиулсанд л гомдолтой байна ! Одоо иранууд улам хүнд болзол шаардлага тавьж байна ! яөгаад гэвэл дийлчихсэн юм чинь ! Ялтад их гурав нэг уулз гэж би олон удаа хэлсэн дэ ! Сталин Рузвeльт Чeрчиль гурвын чигчий хуруунд хүрэхгүй ч гэсэн манай гурав нэг уулзах хэрэгтэй ! Худлаа ч гэсэн дэлхийг хуваана гэж тэр дэлхийг нь айлгах хэрэгтэй байна ! Ялангуяа урсула кая каллас мэтийн авгай нарыг макрон мёрц нартай нь хамт ! Тэгээд Хятадад уулзахаар болж байгаа юмуу ! Монголд уулзвал уулз гэж санал тавихаа мэдэхгүй энэ Хүрэлсүх тэнэг хүүр шүү !
Ха ха ха
Орост хориг тавьсанаасаа болж Европчууд яаж сүйрч байгааг дэлхий даяараа хараад сууж байна. Хаа сайгүй бослого хөдөлгөөн тэмцэл, эвдэх хэмхчих, Галдан шатаах, дээрэм тонуул болж бн. Шалтгаан нь юу вэ? Шалтгаан нь Оросын хямд эрчим хүчинд хориг тавьсанаас болж өөрсдийнх нь аж үйлдвэрлэл уналтанд орж ажилгүйдэл ихэсч инфляци хөөрөгдөж байгаад юм. Үйлдвэрүүд нь өрсөлдөх чадвараа алдсан. Оросын хямд эрчим хүч бол аж үйлдвэрийнх нь хөгжлийн үндэс суурь байсан юм. Үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний өртөг хэд дахин нэмэгдсэн. Гэтэл Хятад үсрэнгүй хөгжөөд байдаг. Хятадтай өрсөлдөх боломжоо Европчууд Оросод хориг тавьсанаасаа өөрсдөө үгүй хийсэн. АНУ д ч байдал сайнгүй байгаа. Трамп байна уу үгүй юу хамаагүй. Тэр бол угаасаа барьцгүй хүн. Трампыг хүн гэж тоож авч хэлэлцэх шаардлагагүй. Харин хоригт орж сүйрэх ёстой байсан Орос улсын эдийн засаг гурав дах жилдээ тогтвортой бага зэрэг өсөлттэй гарч бн. Энэ бол хэний ч санаанд оромгүй байдал. Бодит байдал бол ийм бн.
Бодит дүгнэлт хийжээ баярлалаа. Украйныг байтугай Донбассыг барахгүй байгаа Оросууд өөрсдийгөө НАТО- той байлдаж байна гэж сүржигнэж онигоотдог. Бүх эзэлж дэвсэж байсан Дорнод Европын хөршүүдээ жижиг бяцхан хэн ч биш гэж Москва сурталчилдаг ч Оросын өөрийнх нь нутгийн 85% нь доорд үздэг Ази багуудынх нь нутаг нь үнэн. Оросын элитүүд нь өөд татдаг Жүүд Арменичууд, хар ажлын малнууд нь Ази багууд нь байдаг онцлогтой. Хулхи Европ Оросуудын үзэн яддаг Азийн Түрэг Перс Монгол Хятад Солонгос Япон бүгд жижиг бяцхан биш. Орос Буриадууд хоолой нийлүүлэн Монголыг хэнд ч хэрэггүй жижиг сөнөчихсөн гэдэг нь оюун санааны аймаглан устгалт. Ази Монголыг Азийг бий болгосон 5 том үндэстний нэгэнд оруулдаг юм. Джавхарлал Неру НҮБ-н индэр дээрээс Монголгүй Ази гэж байхгүй гэж тунхаглаж байсан түүхтэй. Хятад Солонгос Түрэг Япон хөршүүд маань бүгд Монголыг хүндэтгэдэг.
Өөрөө барууны хөлсний тролл өвгөн гэдгээ батлаад байна даа. Барууны эзэд нь энэ өвгөнд оросыг буруутгасан шүүмжилсэн мэдээлэл нийтлэхгүй бол чамайг Англиас хөөж явуулна гэж дарамталдаг бололтой.
Азтай Буриадууд шиг Оросод амьдрах юмсан.Улан Удэд нь гэхэд л үнэн алдартны 20 гаран сүмтэй сайхан даа.Казакууд нь гудамжаар жагсаад л үнэн лайтай.
Путлер жижигхэн украйныг 3 хоногт ялах тусгай ажилалгаа дампуурч нусгай ажилалгаа болж 5 жил бүтэлгүйтэж ялагдсан байж Ялта-2 гэх шиг гях гях.Азербайжаны ерөнхийлөгч хэдхэн сарын өмнө яг одоо дэлхий дээр Америк Хятад 2 том гүрэн бий хэлсэн Манай мояа нар одоо хүртэл алга болсон орос улсыг их гүрэн бодож итгэж явсаар байна өрөвдмөөр
путин бол айдасаар удирдах төсөөлөл нь сүйрсэн ороны харалган удирданч нь. Трамп болон Ши дарга путиныг магтуулах болон өөрийг нь хүчтэй мэт хүндлүүлэх дуртай чизо өчвитэй сул тал дээр нь ажиллаж байна. Түүнд хэдэн ажиллах, ажиллахгүй цөмийн зэвсэгийн гохын даруулахгүйгээр, тиймээ чи мундаг. Чи гүрэн удирдаж бн гурвуулаа ярилцья төдий л юм хийж бн. путин улс орноо сөнөөсөн гаьятан болно.
Үнэн алдартан Путин Протестант Трамп хоёрыг нэгтгэдэг нь Жүүдүүдийг шүтэж, Азийнханд дайсагнадаг нь.
Миний амидаа доктор ах Оросыг өмгөөлж бичихээ больчихсон байх чинь? Шантарсан уу? Бичээд бичээд нэмэргүйг ухаарсан уу? Харин энэ зураач чинь бичихийг үзүүлж өгдөг юм байна. Үнэхээр ч сайн нийтлэлч юм байна. Голыг нь олсон, ноён нурууг нь яг барьсан нийтлэл энэ байна даа.
Үнээн
Яах нь цаг хугацаа харуулна одоо бол дүгнэлт хийх цаг биш одоо ингээд дайн дуусахад Орос газар нутгийн 20 гаруй хувь эзэлсэн хэвээр үлдэнэ Украйн асар их өр үлдэнэ дайн дуусахад Украйнд жинхэнэ дайн эхлэнэ шүү