Цар тахлыг дарах гол найдвар нь вакцин гэдгийг хүн төрөлхтөн хүлээн зөвшөөрсөн ч үр дүн, эрсдэл, сөрөг нөлөөллийн талаар бүрэн баримт сэлт алга. Тиймээс вакцинжуулалтын нөгөө талд дэлхий нийтээрээ эрсдэл үүсч болзошгүйг судлаачид онцолж буй. Дотоодын халдвар буурахгүй байгаа энэ үед манай улс ч мөн адил бусад орны жишгээр иргэдээ шуурхай дархлаажуулахыг эрмэлзэж буй нь сайшаалтай. Гэтэл бүх нийтийн эрүүл мэндийг хамгаалах нэрийдлээр хүний эрх, эрх чөлөөг хөсөр хаяж болохгүй. Тодруулбал, хүн амын тодорхой бүлэг буюу нялх хүүхэд, жирэмсэн эмэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй, эрүүл мэндийн зайлшгүй шалтгаантай онцгой нөхцөлд байгаа хүмүүсийн асуудлыг хэрхэн зохицуулах вэ гэдэгт мэдрэмжтэй хандах учиртай. Гэвч манай улс иргэдийг вакцинжуулах асуудалд албадлагын арга хэмжээ авч, урамшуулал, үйлчилгээ үзүүлэхдээ ялгаварлан гадуурхах нөхцөл байдал үүсгэсэн нь олон нийтийг бухимдуулж байна. Засгийн газрын шийдвэрийн талаар Сангийн сайд Б.Жавхлан “Вакцинд хамрагдаагүй хүмүүсийн өмнөөс нийгэм даяараа эрсдэлд орж болохгүй. Вакцинаа хийлгээгүй иргэдэд албадлагын арга хэмжээг авна. Улаанбаатарт хүнсний талон авдаг 47 мянган иргэн байгаагаас 29 мянга нь вакцины эхний тунгаа ч хийлгээгүй байна. Мөн төрөл бүрийн халамж авдаг 211 мянган иргэн байгаагаас 80 гаруй мянга нь вакциндаа хамрагдаагүй байна. Тиймээс дараагийн саруудад өгөх хүнсний талон, халамжийг олгохдоо вакцинд хамрагдсан эсэхийг нь харгалзаж үзнэ. Харин хоёр тун вакциндаа хамрагдсан иргэдэд урамшуулал олгоно. Өмнө нь эдгээр иргэнд 50 мянган төгрөг хүртэлх эрүүл мэндийн багцыг Эрүүл мэндийн даатгалын сангаас олгохоор бэлтгэж байсан бол түүнийг нь бэлэн мөнгөөр тооцож олгохоор болсон” гэж мэдэгдсэн. Мөн бямба гарагаас хөл хориог сулруулахдаа үсчин, гоо сайхан зэргээр хүний наад захын хэрэгцээг хангахдаа зөвхөн хоёр тунгаа тариулсан иргэдэд эрх олгосон нь ялгаварлан гадуурхалтыг бий болголоо. Уг нь анхнаасаа коронавирусын эсрэг вакцин тариулах эсэх нь сайн дурын үндсэн дээр хийнэ гэдгийг төрийн байгууллагууд албан ёсоор хэлж сануулж ирсэн. Хоёрдугаарт, вакцин хийлгээгүй хүмүүсийн цөөнгүй нь эрүүл мэндийн шалтгаантай, жирэмсэн, эсрэг заалттай хүмүүс байх магадлалтай. Ер нь бол төрийн халамжийг эмзэг бүлгийн иргэд хүртдэг. Хэдийгээр хүнсний талон авдаг иргэдийн дийлэнх нь вакциндаа хамрагдаагүй ч амь зуулга болсон хоол хүнсээр нь барьцаалах нь наад захын хүний эрхийн мэдрэмжгүй шийдвэр юм.
Эндээс харвал жирэмсэн эмэгтэй, эрүүл мэндийн зайлшгүй шалтгаантай, насанд хүрээгүйгээс болоод вакцин хийлгэж чадаагүй бол урамшуулал авах эрхээ хасуулж төрийн шийдвэрийн гадна үлдэж, олон мянган иргэн амь зуух, хоол хүнстэй байх эрхээ хязгаарлуулах нь. Мөн энэ янзаараа манай улс олон улсын хүний эрхийн байгууллагын өмнө “хар” тамга даруулж ч мэдэхээр байна.
ЯМАР НЭГ ШААРДЛАГА, ШАЛГУУРТ НИЙЦҮҮЛЭН ХҮНИЙ ЭРХИЙГ ХЯЗГААРЛАЖ БОЛОХГҮЙ
ХЭҮК-ын гишүүн Г.Нарантуяа: -“Цар тахлын үеийн хамгийн чухал зорилт бол хүний амь нас, эрүүл мэндийг хамгаалах явдал. Энэ хүрээнд хүний зарим эрхийг хязгаарлаж болно. Гэхдээ ямар нэг шаардлага, шалгуурт нийцүүлэн хүний эрхийг хязгаарлаж болохгүй. Засгийн газраас гаргасан урамшуулал, албадлагын арга хэмжээ нэгдүгээрт, хуульд нийцэхгүй байна. Дархлаажуулалтын хуульд коронавирусын эсрэг вакциныг сайн дураар хийхээр заасан. Мөн энэ хуулийг 2000 онд, тархвар судлалын заалтаар хийх тарилгын журмыг 2001 онд баталсан буюу цар тахлын нөхцөл байдалд нийцүүлэн шинэчлээгүй.
Хоёрдугаарт, вакцинжуулалттай холбоотойгоор нийгмийн эрх хөндөгдөж байгаа нь үнэн. Гэхдээ нийтийн эрүүл мэндийг хамгаалах нэрээр хүний эрхийг хязгаарлаж болохгүй. Иргэн вакцины талаар бүрэн мэдээлэл авах, шаардлагатай эмчилгээ, үйлчилгээ авах, эмчийн заалтаар тарилгаас татгалзах эрхтэй.
Хүний эрх, эрх чөлөөг хязгаарлах олон сонголттой арга хэмжээнээс хамгийн бага хязгаарлахыг олон улсын гэрээ, Монгол Улсын хууль тогтоомжоор тогтоосон. Өнгөрсөн хугацаанд Засгийн газар, УОК-т ХЭҮК-ын гишүүн зургаан шаардлага, 14 зөвлөмж, нэг санал явуулсан. Ялангуяа, вакцинтай холбоотой тал бүрийн баталгаатай мэдээллийг олон нийтэд шуурхай өгөх талаар өнгөрсөн сард хандсан. Уян хатан зохицуулалт шаардлагатай. Хүндэтгэн үзэх шалтгааны улмаас дархлаажуулалтад хамрагдаагүй хүмүүсийг нийгмийн үйлчилгээ, халамжаас тусгаарлах, хөдөлмөрийн гэрээг ялгаварлан гадуурхаж болохгүй. Шаардлагатай бол бид УОК, Засгийн газарт хандсаар байх болно.
С.Уянга
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл0
Юууны чинь хүний эрх вэ? Вакцин хийлгэхгүй олон нийтэд өвчин тараагаад явж байх нь зөв юм уу !!!!!!!!!
Ее мал вэ чи. Хийлгэсэн бол танай наад терийн малнууд чинь чамайг евчлехгуй гээд донгосоод байгаа биздээ, юундаа айсан юм. Аль эсвэл наадуул чинь худлаа яриад, чи туунийг нь мэдэхгуй тариулчихсан юм уу!!!
Үхсэн хатсан чинь эрх очиж вакцин хийлгэх үүргээ биелүүлээд араас эрхээ нэх дээ.
124.158.80.141 гэсэн малд. Би хийлгэсэн ч миний хүүхдүүд хийлгээгүй байна. Өмхий мал аа.
Ta uuruu turshiltin Vaktsin hiilgeed yavj bgaagaa medej bnu OU-d Vaktsini talaar yamar medeelel yavj baigaag sain sudal Daraani duugar Yamarch oilgoltgui bol buu duugar Bitgii busdig doromjil Ingej bichsend Sorry
ingeed hutsaj ungas aldaad baidgiin hol horiloo vaccine hiisengui vaccine hiilee hunii erhiig ulandaa gishgelee geed soliorood unadagiin yanhanuud chini!
Харьцангуй шуу Вакциин хийлгэсэн 7 мянган хун халдвар авчихсан Суулийн уед мэдээлэхээ больчихлоо Нэмэгдээ биз Зарим нь нас барчхсан
Чи тэдний тоог нэмэх болтугай.
Манайх өөрсдөө вакцин үйлдвэрлэгч биш байгаад хамаг учир байна. Америкийн нэгдсэн улс вакцины патентаас татгалзаж байна. Тэгвэл одоо модернагийн вакциныг Монголд үйлдвэрлэх хэрэгтэй. Баталгаатай газрын Оюуны өмчийг ашиглах хэрэгтэй. МАН харин энэ муу цүнх баригч эргүү дарга нарыг монголд вакцин үйлдвэрлэх ажилд оролцуулж болохгүй шүү.
Модернагаа мэдэхгүй уншаагүй судлаагүй мал байж амны зоргоор хуцах.
Вакцин хийлгээгүй өвчилсөн өвчин тараагаад өндөр өртгөөр эмчилээд насбаралт ихсээд байвал ХҮНИЙ ЭРХ үү ?Та нар тэр хамгаалах хувцас өмсөөд ганц өдөр тэсээд үз тэгээд хүний эрхээ ярь
Манай нийгмийн хамгийн сэтгэн бодох чадваргүй,хоёрхон нүүдлийн цаадхыг хардаггүй, боловсролгүй дээрээ ёс суртахууны хувьд бүрэн ялзарсан хүн чанаргүй хог шаарнууд сэтгүүлч болдог болж. Уг нь ийм байгаагүй. Бүх сэтгүүлч ч бас ийм биш. Гэвч сэтгүүлчид дотор хүн хогнууд цөөнгүй болсныг ковидын буянаар мэдлээ. Энэ хүн хогнууд хайран мэргэжлийн нэрийг гутааж байна даа. Сэтгүүлчид дотроо эм сүвтэйнүүд нь ялгачихсан юм шиг хараал идмэрүүд байгаа нь анхаарал татаж байгаа юм шүү. Баас хайсан батганууд.
Сонин юм Хамрагдалтт сайн байгаа ш дээ Гэтэл дээр дооргуй л вакцин хийлгээгуй хумуус гээд буруутгаад байх юм Хол хорионы уед халдварын тоо буурсангуй ээ Цаашдаа ч нэмэгдэж болзошгуй Тэгвэл буруутнаар вакцин хийлгээгуй хумуус гэх гээд бэлдээд байгаа бололтой ГЭТЭЛ ХАЛДВАР ЮУНЫ ОМНО ОЛНООРОО БООГНОРОХООС БОЛЖ БАЙНА энэтхэгт орон нутгийн сонгууль шашны баяраас хойш шинэ мутац гарлаа Манайд сонгуулийн срталчилгаа сонгуулийн уеэр халдвар нэмэгдэж магадгуй л байх Одооноос гэрээр явж элдвийн материл тараахыг хориглох хэрэгтэй шуу
Чи хамрагдахаар л хамрагдалт сайн болчихдог юм уу. Бодож яриач. Чамаас цаана огт хамрагдахгүй хэвтэж байгаа харахад хүн шиг ч мал шиг тархитай олон новш байна.
Манайх шиг хүний эрх гэж хамаг ажлыг бантан болгож юу ч хийлгэдэггүй Ардчилал биш анархизм замаар хөгжсөн улс дэлхийд алга шив
Дэлхийн ардчилсан улсуудыг хараач.Хаана ардчилал байна тэнд иргэний хариуцлага маш өндөр түвшинд байж оноох ял ч хатуу байна. Саяхан баабар АНУ г хэт хуульчлагдсан улс гэсэн үг амнаасаа унагасан. Тэгж байж л ардчилал байдаг юм гэдгийг манай дүр эсгэсэн хуурамч ардчилсан АН мэтээсээ эхлээд ойлгохгүй байгаа юм. Австралид шууд 5 жил хорих ял 50 мянган доллараар торгож байна. Энийг ардчилал гэдэг юм. Түүнээс биш гудамжны архичдын дур зоргын амьдралын хэв маягийг ардчилал гэдэггүй. Ийм хаос ардчилалд гай болж дарангуй нийгэм тогтох хөрс болдог.
уянга гэдэг бас нэг мулгуу шулам гарч ирлээ. Чинийхээр бол хоолны талон авдаг хүн дүрст малууд вакцин хийлгэхгүй хэвтэж байгаад ковидоор үхвэл чиний сэтгэл ханах юм биз дээ. Бурханы номд үйлийнхээ үр дүнг хар гэж номлодог. Буян хийх гэж байгаад эцсийн дүнд нь нүгэл болохоос сэргийлсэн сургаал юм.Чи бодож тунгааж үзээд хоолны талон ,халамж авдаг малуудыг устгаж төсвөө хэмнэе гэх гэсэн бол энэ санаа чинь зөв. Энэ хүн дүрст малууд байхгүй байх нь дээр байх шүү.
Эрхээ эдлээд вакцинаа хийлгэхгүй бай. Түүн шигээ үүргээ биелүүлээд үр хүүхдээ өөрөө тэжээ. Амиа өөрөө аргал. Бусдын төлсөн татвараар амьдрахаа боль.
Жаран таваас дээш насны хөгшчүүлд спутник вакцин тарьж ард түмнээ алагчлах хэрэггүй шүү.
хүнд эрхээс гадна үүрэг гэж бас нэг чухал юм бий ... эрхээ эдлэж бна гээд гээд вакцин хийлгэхгүй, нийгэмд халдвар тараах эрсдэл үүсгээд байх нь хамгийн хариуцлагагүй тэнэг явдал
Миний эрх чөлөө чиний эрх чөлөөгөөр хязгаарлагдана гэсэн үгээр бол вакцин хийлгэхгүй эрх чөлөө чинь миний вакцин хийлгэх хүсэл эрмэлзлэлийг хязгаарлана гэж үү.Тэгвэл тийм бишээ хө.вакцин хийлгэх бол нийтийн эрх ашиг, харин чиний эрх чөлөө тэр эрх ашгийн дэргэд өчүүхэн юм шүү.Чи вакцин хийлгэхгүйгээс өвчин тусч бусдад халдаавал хариуцлагахүлээдэг хууль гэж бий шүү.