sonin.mn
Хавдар судлалын үндэсний төв болон 4-р эмнэлгийн хооронд үүссэн маргаантай холбоотой асуудлаар эмнэлгийн удирдлагууд өнөөдөр уулзаж ярилцлаа. Уг уулзалтад  ШӨХТГ, Баянзүрх дүүргийн удирдлагууд мөн оролцсон юм. ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ эмнэлэг хооронд хашаа барих, контейнер байрлуулахгүй байж, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах хэрэгтэйг онцолсон. 
Харин Баянзүрх дүүргийн удирдлагууд дүүргийн нутаг дэвсгэрт улсын эмнэлгүүд байрладаг.
 
Хүн ардынхаа эрүүл мэндийн төлөө дахин нэг эмнэлэг шинээр байгуулагдаж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмж нэмэгдэж байгаа нь чухал. Мөн цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор  нэмэлтээр ор дэлгэх шаардлага үүссэн үед 4-р эмнэлэгт онош батлагдсан өвчтнүүдийг хүлээн авах боломжтой. 
 
Мэргэжлийн байгууллагаас энэ төрлийн судалгааг ч хийсэн. Тиймээс Хавдар судлалын үндэсний төв болон 4-р эмнэлгийн удирдлагууд хамтарч, үүссэн маргааныг хоорондоо ярилцаж, хохиролгүйгээр шийдвэрлэн ажиллахыг хүслээ. Шаардлагатай бичиг баримтыг ч мөн холбогдох дээд шатны байгууллагад уламжлана