sonin.mn
Өчигдөр "Камертон" хамтлагийн тоглолт "Zaisan Hill"-д болсон нь нийгмийн сүлжээнд иргэдийн шүүмжлэлийг дагуулж буй билээ.
 
Тэгвэл "Zaisan hill" гэх газар нь Нийслэлийн Онцгой Комисстой хариуцлагын гэрээ ч байгуулаагүй, ямар ч зөвшөөрөл аваагүй, мөн танхим дүүргэлт 50% хэтэрсэн, халдвар хамгааллын дэглэм сахих боломжгүй нөхцлийг бий болгосон тул зөрчлийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн болохыг Нийслэлийн Засаг Даргын хэвлэлийн төлөөлөгч өгүүлжээ.
Өөрөөр хэлбэл Монгол Улсын Шадар Сайд, УИХ-ын гишүүн, Улсын Онцгой Комиссын Дарга С.Амарсайханы хувийн эзэмшлийн "Zaisan Hill" гэгч газар нь Монгол Улсын Хуулийг огт хэрэгжүүлээгүй болж таарч байна.
 
С.Сарнай