Хэдэн сар үргэлжилсэн Хөгжлийн банкны нээлттэй сонсгол хэд хоногийн өмнө дууслаа. Тэндээс мөн ч их мэдээллээр чих мялаацгаав, бид. Өнөөх хэдэн “топ”-ууд маань өрний тулам, том төслийн луйварчид болж таарав. Гаднаас богино хугацаагаар, өндөр хүүтэй босгосон зээлүүдийг бараг хүүгүй, хугацаагүйгээр хуваагаад авчихдаг аж. Хэдэн арав, зуун тэрбумаар нь шүү дээ.
Хөгжлийн банкны “зээл”-ийг хуу хамсан этгээдүүд нь дандаа л сонин, сэтгүүлийн нүүр, хавтаст зураг нь гарч, олны танил болсон улстөрчид, бизнесмэнүүд байх юм. Эндээс манайд ойрын хэдэн жилдээ Элон Маск шиг биш юм гэхэд тийм зарчимтай тэрбумтан төрөхгүйг л маш сайн ойлголоо.
Уг нь бид мэддэг. Улстөрчид нь энэ насандаа ТҮЦ ч ажиллуулж үзээгүй хэрнээ тэрбум тэрбумын хадгаламжтай байдаг. Бизнесмэнүүд нь үйлдвэр, объектуудыг хувьчлалаар үнэгүй шахам авч, лицензээр том ордуудыг түрийвчилсэн. Тэгж хөлжсөн гэдгийг бид мэднэ. Бас бараг бүх банк энэ “хүүгүй” зээлийг хүртсэн байна. Хүүгүй авсан мөнгөө бидэнд өндрөөр хүүлдэг байсан эсэхийг тогтоох л ёстой. Хамгийн гол нь Хөгжлийн банкны мөнгөөр голдуу арилжааны банк дахь өрөө дарсан байна.
“...Энэ ч яахав, санхүүгийн хүндрэлээ шийдсэн байна” гэж бодохоор хувийн дансандаа шууд шилжүүлээд казинодчихсон жишээ хэд хэд байна. Тэгчихээд зарим нь “...Төлөхгүй” гээд хэрэлдэж байна. Зэвүүцэл, дургүйцэл хоёр зэрэг төрөв. Гэтэл жирийн иргэн биднийг яадаг билээ дээ.
Утасны мөнгө, зээлийн хүү зэргийг төлөхгүй хэд хоноход “Монголбанкны хар жагсаалт” гээчид хийчихнэ. Тэгээд санхүүгийн бүх эрх чөлөөг хорьчихдог. Тиймээс л нийгмийн бухимдал дээд цэгтээ хүрээд байна. Ер нь тэр сонсголыг үзсэн харсан хүн бүр үсээ зулгаатлаа л бухимдаж байна. За тэгтэл, залгуулаад Боловсролын зээлийн сангийн зарцуулалтын зах зухаас дуулдаад эхэллээ. Аанай л том дарга, том бизнесмэнүүд, бас хууль хяналтын байгууллагын удирдлагад байсан эрхмүүд маань хүртжээ. Идээд барахгүй баялаг, их мөнгө дансалсан тэдний хүүхдүүд энэ сангийн өч төчнөөн зуун мянган ам.доллараар гадаад сурчээ.
Энэ сангийн мөнгөөр гадаадын боловсрол эзэмшсэн жирийн иргэдийн хүүхэд хэд байдаг бол доо?!
Таван жилийн өмнө ЖДҮ-гийн хэрэг гээд л мандсан. Манайхан уужуу л даа. Бухимдасхийгээд мартсан. Одоо ч тэр ЖДҮ-чид улс төрийн оргилоос буугаагүй л байна. Тэрчлэн дахиад бас ЖДҮ-гийн хэрэг мандах гээд дуншиж байна. Шинээр шүү. Хууль хяналтынхан удахгүй танилцуулж, мэдээлэх бололтой юм. Одоогоос арваад жилийн өмнө ч Тариалан эрхлэлтийн сан, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан, өөр юу юу ч билээ, гоё нэртэй сангуудыг дээрх нөхдүүд цөлмөсөөр ирсэн нь яригддаг л байсан.
Яг үнэндээ “...Арай ч үгүй биз” гэцгээдэг л байсан. Ганц нэг нь сангуудыг цөлмөсөн асуудлаар шалгуулаад, мөрдүүлээд эхлэхээр “...Хөдөлмөрийн баатар хүнийг яаж байгаа юм бэ”, “...Жинхэнэ гавьяатай хүн чинь энэ шүү дээ” гээд тархи эргэтэл ухуулчихна. Мөрдөгч нар нь ч няцаж, прокурор шүүх нь оролцоод хэргийг нь хаадаг байсан гэдэг.
Одоо тэгэхээр сайд болгон яамныхаа харьяаны сангуудын баримтыг дэлгэх хэрэгтэй. Мэдээж, өнөөх хэд чинь л гарч ирнэ. Цаашлаад, төрийн болон орон нутгийн өмчит болон өмчийн оролцоотой 87 компани, төсвийн 713 байгууллага, олон улсын санхүүжилттэй 21 төсөл, хөтөлбөр, төрийн болон орон нутгийн өмчит 187 үйлдвэрийн газар, Засгийн газрын 74 тусгай сангийн байгуулснаас нь хойш өнөөдрийг хүртэлх орлого, зарлагыг нарийн нягт шалгах цаг болсон. Тэгж байж тэр “Шүгэл”, “Шүүр” өөр юу билээ, тийм ажиллагаанууд хэрэгжинэ. Тэгэхгүй бол зүгээр л нэг улс төрийн итгэл төрүүлэхийг оролдсон акц болоод дуусна. Ерөөсөө энэ төрийн өмчийн компаниуд, гаднын төслүүд дээр дандаа улстөрчдийн “БЭТ” нар очдог. Тэр ч байтугай зөвхөн улстөрчид, том дарга нарын хамаатан садан, ил далд холбоо сүлбээтэй хүмүүсийг ажилд аваад, харж “хадгалж” байдаг төрийн статустай байгууллагууд ч байна. Ядахад нөгөөдүүл нь байгууллагынхаа стандартад нийцэх боловсрол ч үгүй, мэдлэг ч үгүй. Монголбанкны харьяаны ийм нэг газрын талаарх мэдээлэл удахгүй дэлбэ үсрэх бололтой.
Тэгээд болоогүй, та бидний олон жил цонхны цаадах чихэр шиг долоож ирсэн Оюу толгой, Тавантолгойгоос “хууль бус мөнгө хийсэн”, саалийн үнээ “Эрдэнэт”-ийг сааж, хувийн сонирхлоор хандсан хулгайч түшээд, бизнесмэнүүдэд ч хууль үйлчлэх учиртай.
Ер нь бол сүүлийн үед яриад байдаг болсон “дабль стандарт” гээч чинь л энэ байгаа юм. Нэг үйлдэлд хоёр төрлийн “хууль” үйлчилдэг тухай ойлголт л доо. Хамгийн энгийнээр хэлэхэд, төрийн дэмжлэг гэх гоё халхавчийн дор хэдхэн улстөрч, бизнесмэн, хууль хяналтынхан л хөгжиж, дэвжиж ирсэн байх юм. Цаашлаад ЖДҮ, Хөгжлийн банк, Эрдэнэтийн хэргийг дурдаж болно. Энэ нь манай нийгэмд 30 жилийн турш хоёр төрлийн стандарт үйлчилж ирсэн байгаа юм.
Бас кастын систем гээд ярьдаг. “...Монголд хамаагүй, хаа холд үйлчилдэг” гэдэг. Гэтэл манайд аль хэдийнэ нутагшчихсан юм байна. Тийм болохоор л ийм аргаар “баян” болсон хүмүүсийн хүүхдүүд телевизийн шоуны “шарк” болж суучихаад “...Өөрийгөө ял”, энэ тэр гээд байгааг нь “...Доромжлол” хэмээн хүлээж авч байна. Үнэхээр ч “...Амьдрал гэж юу болох”-ыг тэд заах боломжгүй л дээ. Бизнесийг ч гэсэн. Гэтэл манайд жирийн иргэд яаж амьдарч байна вэ. Жирийн айлд төрсөн хүүхдийн ирээдүйд баталгаа байхгүй. Халамж хэлбэрийн хүүхдийн мөнгө нь төр солигдох бүрт саналын барьцаа болж хувирдаг. Цэцэрлэг олдохгүй. Сургууль ч хүртээмж муутай. Дээд сургуулийн тухайд, төгсөөд үйлчилгээний ажилтан, нарийн бичиг төдийд л баталгаа болно. Дээр ярьсан Боловсролын зээлийн сангаас барагтай л бол олдохгүй. Мөрөөдөл шүү. Баялгийн хуваарилалт бол угаасаа хэдхэн хүний гарт төвлөрчихсөн. Үргэлжлүүлбэл, бүтэлтэй, хүч тэнцүү зүйл бараг үгүй. Английн зохиолч Жорж Орвеллийн “Амьтны ферм” гэдэг тууж байдаг. Улс төрийн “толь бичиг” гэдэг. Анх 1945 онд анх хэвлэгдэж, олны хүртээл болж байжээ. Фермерээ эсэргүүцэж бослого гаргасан амьтдын ялалтын дараа бослогыг удирдсан гахайнууд эрх мэдлийг эдэлдэг. Харин ард иргэдийг номхон хүлцэнгүй, тэнэгдүү хонь малаар төлөөлүүлсэн гэдэг юм.
Зохиолын үйл явдлыг маш товчоолбол, амьтад ялалтаа байгуулсны дараа долоон дүрэм батална. Түүнийг бүгд цээжилж мөрдөх болно. Гэвч удалгүй эрх мэдэлд умбасан гахайнууд “долоон дүрмээ” гуйвуулан “...Бүх амьтад тэгш эрхтэй, гэхдээ гахай давуу эрхтэй” болтол нь өөрчилдөг.
Манай нийгэм нэг иймэрхүү. Уг нь “...Ардчилал, хүний эрх, шударга ёс, тэгш хуваарилалт” гэсэн маш том тунхагтай. Аль нь ч биелдэггүй. Ард түмэн нь зовчихсон. Ямар сайндаа л улсаасаа дайжихын мөрөөдөл байх вэ дээ. Ерөнхий сайд нь Солонгост айлчлахдаа визний хөнгөлөлт гуйв. Үүнд нь нийтээрээ хөөрөлдөв. Угтаа энэ бол эмгэнэл юм даа. Монголчууд Монгол нутагтаа эзэн биш, боолын дүртэй амьдарч байна. Улмаар үр хүүхдээ ямар нийгэмд үлдээж байгаагаа ч ойлголгүй одоцгооно. Амьдрал ийм л “Амьтны ферм” дэх гахайнуудын дарамт дор байна даа. Тиймээс бидний зовлонгийн шалтгаан бол энэ “гахай”-нууд юм.
Б.ДАМДИН-ОЧИР
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл(15)
Жаргалсайхан гэж луйварчин өвгөн банкнаас зээлсэн 28 тэрбум төгрөгөө төлөхгүй гээд ичихгүй гүрийгээд сууж байна. Тэр өвгөнд хууль үйлчлэхгүй байна. Хэрэв жирийн иргэн банкнаас зээлсэн мөнгөө төлөхгүй гэвэл орон сууц машин мөнгийн хурааж аваад улсын орлого болгож баривчлаад шоронд хорино.
Бидний зовлонгийн шалтгаан бол МАН юм
ГАХАЙНУУД АА АЛААД \ идэхгүй \ УСТГАЦГААЯ ... босцгоо дарлагдсан ардуу - боолчуудын ертөнц босцгоо \ эв хамт намын - МАНын дуулалаас \
Даанч дарлагдсан боолчууд босохгүй юм даа.
Улсын нэрээр гадаадаас зээл авчихаад тэрийгээ бизнёсмин нэртэй хэдэн луйварчдад алдчихаад сонсгол гэж аргаа барж суугаа булай улс дэлхий дээр Монголоос өөр байхгүй !! Африкууд хүртэл ингэдэггүй юм ! Богдын эмээ нь хүртэл дуудагдаад зээлээ төлсөн эсэх дээрээ маргалдаж байгаа юм ! Эрдэнэбат Баатарсайхан нар хойд насандаа төльё гээд Жагаа болохоор хуц төлөхгүй гээд бусад нь чих огтолж ав гээд ! Монгол гаднаас дахиж зээл авсаны хэрэггүй дахиж сонсгол хийх хэрэг гарна !
Жаргалсайханаас дор гахайнууд МАН-аар дүүрэн байна. Ил тод идчихээд та нар тэгээд маниусыг яах юм? гэж доромжилж байхад тэд нарын өөдөөс га дуугарч чадахгүй байж ганц өвгөн рүү дайраад яах юм. Нийтээр нь жигшиж, нийтээр нь яллаж, нийтээр нь хууль бус хөрөнгийг нь хурааж, хууль тэгш үйлчилдэг болоход л дуу хоолойгоо өргө
Жаргалсайхан хувийн хэвшлийн Голомт банкнаас зээл авсан гэсэн, мэдээж барьцаа хөрөнгөө тавиад авсан байж таарна, хувийн 2 байгууллага байна, тэд аль аль нь тохиролцоо хийгээд өгөө аваагаа дуусгах байлгүй дээ, харин Эрэл гэж компани байна, түүний эд хөрөнгийг хурааж ХБ-ы зээлийг төлүүлэх шийдвэр гарсан гэж ойлгосон, энэ харин хэр бодитой юм бол?
хөгжлийн банкнаас голомт банкаар дамжуулан зээл аваад төлөөгүй хүн билээ голомт банкны төлөөлөгч эмэгтэй жагайгаас айсандаа жагайн өрийг бид төлнө.жагайг бид шүүхдэж байгаа ухааны юм яриад мултарсан худлаа ярьсан нь илт байна лээ
Энэ их мөнгөний хулгай нь нягтлан шалгах, нягтлан бодох боловсрол огт байхгүйг баталж байна. Яагаад тэр нягтлан бодогч нэртэй мэргэшсэн нөхөд энэ 30 жилд заваарсан хулгайг илрүүлээгүй юм бэ. Одоо мэргэшсэн нягтлан бодох гэгч тусгай эрхийг хүчингүй болгоод зүгээр л нягтлан бодох гэж нэрлэе. Элдэв мэргэжлийн тусгай давуу эрхийг халж байхгүй бол нэг шалгалт өгөөд мэргэшсэн нягтлан бодох нэр зүүдэг буруу үйлээс салах цаг болсон. Нягтлан бодох, нягтлан шалгах ажлыг сайн хийж ирсэн бол энэ хулгай газар авахгүй байсан шүү. Баянгол дүүрэгт өөрийгөө бурхан гэж бодсон нэг мэргэшсэн нягтлан бодох бий, улс төрийн даалгавартай шууд торгууль бичдэг лалрын авгайг мэргэшсэн нягтлан бодох гэхээр бөөлжис хүрнэ.
76 нөхрийн чадал нь хүрэхгүй болохоороо хоорондоо хуйвалдаан хийгээд хулгай газар авсан байна. Ойлгож ядаад байх юмгүй чадал нэмэгдүүлэх шаардлагатай. Чадалтай төртэй болохын тулд 150 хүн байх шаардлагатай. Сүүлийн 10 жилд энэ 76 гишүүний нэг гишүүн надтай улзаагүй байна. Ойлгож байна уу 76 хүн иргэн сонгогч бүртээ очиж харилцаа үүсгэж чадахгүй байна.
Одоогийн улстөрийн систем, намууд, ялангуяа МАН байгаа цагт энэ их хулгай, дампуурал арилахгүй. Явж2 хувьсгалдаа хүрэхвий
Төрийн суудал бол ирээдүйн өмнө түүхийн өмнө шударга тэнгэрийн хариуцлага хүлээнэ гэж "цусан" тангараг өргөсөн баатар эрсийн залрах сэнтий. Энэ өндөр сэнтийг "эрх ямба" гэж мунхагласан хувалз битүү чигжин үүрлэж цаг цагийн доройтлыг бий болгоон юм.
Наад гахайнуудаас чинь нэгий нь буудчихад монгоо хоронгоо орилоод огно яг цаг дээрээ манай манголчууд их аймхай улсууд, дан арга ядсан муу аргаар амьдарч сурсан новшнууд, цунх барьж богс долоогоод албан тушаалд ичихгуй очдог одоо энэ тогсгол болох цаг нь ирсэн.
тарвага мэлхий
Гахайнуудыг нядлах л хэрэгтэй юм байна даа