sonin.mn



МАХН-ын дарга Н.Энхбаярын зүрхний хэм алдагдаж, ухаан алдсан тул яаралтай эрчимт эмчилгээ хийхээр 2-р эмнэлэг рүү шилжүүлжээ.

Тус  намын удирдлагууд болон гэр бүлийнхэн нь  Н.Энхбаярыг тосож авч, амьд байгаа эсэхийг нь үзэхээр нэгдсэн хоёрдугаар эмнэлгийн үүдэнд тосож авахаар хүлээж буй аж.

Зарим эх сурвалжийн өгүүлж буйгаар 2012-05-09-ний үүрээр Н.Энхбаярын 2-р эмнэлэг рүү шилжүүлж, эрчимт эмчилгээнд хамруулжээ. Энэхүү үйлдлээ нуухын тулд Н.Энхбаярыг зөөж авчирсан бүх хүний гар утсыг хураасан бөгөөд 14 цагаас шилжүүлсэн гэдэг мэдээллийг холбогдох албаныхан ШШГЕГ-аас дамжуулсан явдал болсон байна.


Э.Мягмар