sonin.mn
КИЕВ. /Ukrinform/. Ирэх хоёрдугаар сард 440-990 метрийн голчтой, 163 373 дугаартай солир дэлхийн хажуугаар өнгөрнө гэж одон орончид мэдээлжээ.
 
 
 
"Аrchyde.com" цахим хуудсанд мэдээлснээр, хэдийгээр уг солир дэлхийтэй мөргөлдөх магадлал бага боловч Америкийн NASA агентлаг сансрын энэ биетийг бодит аюул учруулахуйц солируудын ангилалд оруулдаг байна.
 
 
 
1995 оны 10 дугаар сарын 23-нд нээсэн энэ солир Дэлхийгээс сар хүртэлх зайнаас 15 дахин хол зайтай Дэлхийд ойртох гэнэ.  Харин дараагийн удаа 2075 оны наймдугаар сарын 6-нд Дэлхийн хажуугаар маш ойрхон зайтай нисэж өнгөрнө.
163 373 солир нь нислэгийн зам нь Дэлхийн тойрог замтай огтлолцдог солируудын бүлэгт хамаардаг байна. Ийм солируудыг аюултайд тооцдог ажээ.
 
 
Д.Жаргал
Эх сурвалж: Монцамэ агентлаг