Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Х.Баттулга Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн “Шинэ төмөр зам”-ын төслийн төмөр замын бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа.
Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн “Шинэ төмөр зам”-ын төслийн хүрээнд төмөр замын суурь бүтэц, гүүр хоолойн хиймэл байгууламж болон өртөө зөрлөгийн барилга барих үүрэгтэй оролцож байгаа бөгөөд төлөвлөгөөт ажлын явц 87 хувьтай байгаа аж.
Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Х.Баттулгын зарлигаар Зэвсэгт хүчний Хяналт, шалгалт, үнэлгээний газрын дарга, бригадын генерал П.Доржсүрэнд хошууч генерал, Үндэсний Батлан хамгаалахын Их сургуулийн захирал, хурандаа П.Жаргаланд бригадын генерал цол олголоо. Мөн бүтээн байгуулалтын ажилд идэвх зүтгэл гарган ажиллаж байгаа зарим офицер, ахлагч, ажилтан албан хаагчдад Төрийн одон, медаль гардуулсан юм.
Эх сурвалж: "Соёмбо" сонин
Сэтгэгдэл0
Нөгөө төмөр зам барихаасаа татгалзаж, энэ чиглэлийн ажлыг нураахаас өөр юм боддоггүй Ерөнхийлөгч маань одоо 180 градус эргэчихээд би л байгаа тулдаа үүнийг хийлгээд байгаа юм гэж харагдах гэсэн юм шиг цол хэргэм, одон, медаль тараагаад явдаг нь юу билээ? Ирэх жилийн сонгуулиа л бодоод байгаа юм байх даа.
Yamarch ashiggui tomor zam ene hulgaichiig bushuuhan zailuulz amarmaar bn
Temer zam zailsgui asigtai hyrdan barij dyysgsh ni chuhal, mongol ulasiin hegjil de s'il Ene Temer zamaar hemjigdene
Мянга сонсохоор нэг үз гэж үг байдаг. Тэр их бүтээн байгуулалтыг нүдээрээ үзсэн хүний хувьд өөрт байгаа хүч нөөц бололцоо ашиглаж асар их хүч хөдөлмөр хүн хүч техникашиглан мөн байглын гамшигийг даван туулж түр зам тавьж ажилаж байгаад сэтгэл огшож бахархах сэтгэл төрж явлаа. Манай монголчууд юуг ч хийж чадна гэдгийг харуулж чадаж байгаа инжинер тэхникийн залуучууд ажилчин ажиллагсад та бүхэндээ ажилын өндөр амжилт хүсэё. Хүний хийж байгаа хөдөлмөрийг харлуулах гэсэн магадгүй гадныханаар хийлгэж өөрсөдөө дундаас мөнгө идэх, авилгал авах гэсэн хүмүүсийн явуургүй үйлдэлүүд элдэв хов үгнүүд гарч л байна тоох хэрэггүй дээ. Галт тэрэг нэгэнт хөдөлсөн