Уржигдар хотоороо зам дээр хонох шахлаа. Тэгээд тэр муу түгжрэлийг газар доогуур ортол муулж, зүхэцгээв.
Угтаа түгжрэл хэдэн жилийн өмнөөс бий болсон. Харин өнөөдөр бүр нэг төгсрөөд, бүтээн байгуулалтын түвшинд очсон нь энэ.
Аливаа бүтээн байгуулалт хүний ухаан, гараар босдог. Түгжрэл тэр л жаягаар бий болсон эд.
Ер нь бол юмыг өөдрөгөөр харах хэрэгтэй.
Хөршийн холбоо ч устсан өнөөгийн нийгэмд хотын иргэдийг түгжрэл л хэдэн зуу, мянгаар нь нэг дор олон цагийн турш зам дээр цуглуулж чадаж байна. Ингэж өөр хэн ч чадахгүй.
Тэгэхээр түгжрэл бол агуу бүтээн байгуулалт болж таарна. Энэ бүтээн байгуулалтад хамгийн их гар бие оролцсон хүмүүс бол үе үеийн Улаанбаатар хотын захирагч, Газрын албаны дарга, Хот төлөвлөлтийн дарга нар мөн.
Тэд хэдхэн жилийн дотор монгол гэрийн хэлбэр бүхий архитектурын шийдэлтэй Улаанбаатарыг завсаргүй шавж шамбааралдсан арлын суурин шиг болгож чадсан юм. Тэдний бодлого, стратегийн үр дүн нь энэ.
Тиймээс тэдгээр дарга нарт хотын иргэдийн өмнөөс талархал илэрхийлэх хэрэгтэй.
Бас сүүлийн гучаад жилд Монголыг засагласан намууд, тэдний Засгийн газруудад баярлах хэрэгтэй.
Монголыг дэлхийн төмрийн хаягдлын цэг болтол нь автомашины импортыг хяналтгүй цэцэглүүлж чадсан. Хэзээ нэг цагт бид тэр их төмрийг боловсруулж, Toyota, Nissan-тай зэрэгцэх автомашины монгол брэндийг бүтээх ч юм бил үү. Онгоц ч хийж болно шүү дээ.
Түүнчлэн түгжрэлийн хамгийн том бүтээн байгуулагч нь бид өөрсдөө юм. Учир нь бид нар бүгдээрээ түгжрэлд дуртай. Ямар нэгэн аргаар түгжрэх л хэрэгтэй гэж үздэг.
Хэн нэгэн жолооч эгнээ байр солих гээд дохио өгвөл яагаад ч оруулахгүй. Тэр зам бол миний л явах зам. Өмнүүрээ оруулахын оронд сайхан гацаад зогссон нь дээр.
Ингээд оруулахгүй болохоор гэнэт шахаад дайрна. Яг тэр үед нь хаазаа гишгээд наалдаад авах нь бүр сайхан. Тэгээд л сайхан түгжирцгээнэ.
Ганцхан би л тэр зам дээрх бүх машиныг түгжрэлд хийнэ. Сайхан түгжчихээд нөгөөх жолоочтой хэрэлдэнгээ арагшаа хар даа. Арми жагсаачихсан юм шиг л аятай сэтгэгдэл төрнө. Гайхамшигтай биш гэж үү. Үүнийг л бүтээн байгуулалт гээд байгаа юм.
Ингээд Хотын дарга нартайгаа нийлж байгаад түгжрэл гэдэг бүтээн байгуулалтын ард гарсан иргэний нэг нь би мөнөөс мөн.
Түгжрэл бас улс төрийн ашиг тус ихтэй. Орон нутгийн сонгууль эхэлчихлээ. Хотын даргын орлогч залуу цав цагаан гар дээрээ хав хар шахмал түлш хэдийг тавьчихаад “...Утааг чадсан, түгжээг тайлна” гэж сонгуулийн уриа хийж байна. Тэр лав сонгогдоно. Түгжрэл бол Хотын дарга нарт хэзээнээс ашиг тусаа өгч ирсний баталгаа энэ.
Нэгэнт машин байтугай хүний бөгс эргэх зай багатай болсон хотын зам талбайн түгжрэлийг одоо хэн ч устгаж чадахгүй. Түгжрэл ийм л бат бөх бүтээн байгуулалт болсон.
Одоо түгжрэлээсээ хагацаж болох диктатурны хэдхэн арга байж болох юм. Монгол хүн цаас хоёрын тавилан адилхан. Чичихээс нааш чих нь зөөлрөхгүй, цоорохгүй.
Тийм болохоор Орон нутгийн сонгуулийн дараа хувийн машинаараа хүн “зөөх”-өө болих, бүх өдөр тэгш сондгойгоороо ээлжилж хөдөлгөөнд оролцох, 10 жилээс дээш насжилттай автомашинуудаа устгалд оруулах, буруу рультэй автомашинаа бас хогийн цэг дээр хаях, бүр болохгүй бол нэг өдөр эрэгтэй жолооч нар, дараа өдөр нь эмэгтэйчүүд хөдөлгөөнд оролцох гэсэн аргууд дарга нарын түвшинд яригджээ.
Замын цагдаа, Хотын удирдлагууд баахан ийм санаа ярьж, түгжрэлээ хэрхэхийг ойлгохоо болиод Зам тээврийн яамнаасаа бодлогын тусламж хүсчихээд байна.
Харин одоо онгоц, метро хоёр л түгжрэлийн дээгүүр биднийг нисгэж чадна. Аль эсвэл та бид тархиндаа бүтээсэн түгжрэлээ устгах хэрэгтэй. Эр эмгүй, том багагүй хотын соёлд дахин суралцана гэсэн үг. Харин сонгуулийн амлалт болоод байгаачлан “..Түгжээг тайлна” гэвэл гонжийнжоо. Өмнөх дарга нарынхаа бүтээсэн цементэн ширэнгийг нураах уу. Үгүй. Ийм л байна.
Б.Гарьд
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Ням - 12 сарын 14,
2025

Сэтгэгдэл0
УА АА ЗОЛИГ ГЭЖ ЯАДАГ Ч ЮМ БАЙГАА ЮМ. ЯАХ ГЭЖ ГИШҮҮН ДАРГА САЙД БОЛСОН ЮМ. ҮЙЛ ТАМАА ЦАЙТАЛ НЬ ШААРД
YAG UNEN,ODOO NAAD TOMRIIN XOGTOIGOO XAMT ZAM DEER XONOOD JARGALAA EDELSEN DEER,2-RT TUGJRELEE BAGASGAY GJ BODOJ BAIVAL 10-N JILEES DEESH NASJILTAI MASHIN DEER TATVARIIG 100 DAXIN NEMEXD XEN CH PRIUSEE UNAXAA BOLINOO
МАН-ын дарга нарын баас хатаж нарийтсанаас болж түгжрэл үүсэж байгаа..
Та яаж мэдсэн юм бэ?
Metro barisan n deer
МАН байгаа цагт хэзээ ч шийдэгдэхгүй
"Хотын гудамжаар явж байгаа машины тоог хар.Энэ бол ардчиллын монголчуудад авчирч өгсөн үнэт зүйл" гэж батүүлийг хэлэхэд манай баатар гайхалтай гоё жишээ татлаа гээд байсан.АН н гамингууд энэ түгжрэлд маш их баярлаж байгаа нь гарцаагүй. батүүл хотын дарга байхдаа төсвийн мөнгө идэх гэж бүтээн байгуулалт нэртэй бүрэлгэн сүйтгэлт хийж баахан уулзварыг өргөтгөсөн болсон. Үр дүн нь тэг зогсолт боллоо. "Монголын бүх иргэд хаана амьдрахаа өөрсдөө шийдэх ёстой" гэж батүүл уриалаад бүх монголчуудыг Нийслэлд ирж амьдрахыг ухуулсан гэдгийг олон залуучууд мэдэхгүй.Үр дүн нь хотын зам дээр багталцахгүй болсон машинууд. Нэг машинд нэг хүн,үсрээд хоёр хүн сууж явна.Энэ "ардчилсан" тэнэглэлд цэг тавих шаардлагатай. Харахад хүн шиг төрхтэй ч мал шиг тархитай амьтад эмх замбараагүй хариуцлагагүй хотыг бүрэлдүүлж байна.Орцондоо хогоо хаяна,гудамжинд угаадсаа асгана,зам дээр дүрэм зөрчинө,дэлгүүрт хэрүүл хийнэ,байр,сөх-ны мөнгөө төлөхгүй, гээд амьтанлаг "соёл"- оороо Нийслэлийг бузарлаж дуусч байна даа.
Ардчилалын буянд орох оронтой хөл дүүжлэх унаатай болчихоод юу гээд байгаа юм бэ?!Чам мэтийн оркуудын сонгосон МАН-ын авлигачид хотын даргаар ажиллахдаа хотын зах руу дэд бүтэц тавьж хөгжүүлж гэр хорооллыг орон сууцжуулахын оронд хотын төвийн байгаа дэд бүтэцтэй газруудыг нь өөртөө ашигтайгаар барилгын компаниудаас хахууль авч зарсаар байгаа ийм болгосон. Худлаа гэвэл чиний сонгосн дарга нарыг нэрлэе.1990-1992 онуудад Л.Энэбиш, 1992-1996 онуудад Ц.Баасанжав, 1999-2005 онуудад М.Энхболд, 2005-2008 онуудад Ц.Батбаяр, 2008-2012 онуудад Г.Мөнхбаяр, 2016-2020 онуудад Су.Батболд, С.Амарсайхан, Батбаясгалан нар. Муу нэртэй ардчиллын Э.Бат-Үүл 2012-2016 онуудад дахин төлөвлөлтийг хэрэгжүүлж томоохон захуудыг хотоос гаргах гэхэд чиний хайртай МАН-ын дарга нар тухайлбал одоо УИХ-ын дэд дарга Т.Аюурсайхан ШӨХТГ-ын даргаар ажиллаж байхдаа саад хийгээд хэрэгжүүлээгүй. Юм үнэнээрээ байх сайхан. Бат-Үүлийн бариулсан Яармаг Нисэхийн замыг дагаад орон сууц баригдаад байна. Тэр хавийн газрыг танай МАН-ынхан дамлан зарж байгаа.Хэрвээ Баянхошуунд хотын захиргааг барьсан бол өнөөдөл түгжрэл ямар болох байсан бол? Гүйх нохойд гүйхгүй нохой саад гэгчээх АН-ын хйих гэсэн ажилд дандаа саад болно. Өөрсдөө засгийн эрхийг удаа дараа үнэмлэхүй олонхиор барихдаа авлигыг л хөгжүүлсэн.Чи ч гэсэн буруутай.Чиний сонголт л ийм байдалд хүргэсэн.
Сайн бодоод бвал яг хариуцлага хүлээх хүмүүс бол хотын дарга, газар авахад зөвшөөрөл олгосон хүмүүс, хотын захиргааны гол албан тушаалтангууд, мөн газар хахуулдаж авсан нөлөө бүхий захирлууд. Эд нарыг шууд бүтээн байгуулалтанд хөрз бариулаад олон жилийн хорионд оруулах хэрэгтэй. Мөн ч олон хөл гарнууд байгалын бохирдол, зам засварын ажилд хамрагдах бх даа. Тэд мэдлэг боловсролоо сайн зүйлд зарцуулаагүй тул ийм л зүйлд дайчлах чухал бх ёстойсон.
Түгжрэл бол 30 жил Монголыг удирдсан хүмүүсийн тархины түгжрэл бодит амьдрал дээр биеллээ олж буусан үзэгдэл мөн. Ийм л мөнгөний боолуудын хийсэн ганц ажил нь түгжрэл. Одоо тэд цоож хийх сэтгэхүйгээр ажиллаж байна.