Монгол Улсын Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Боловсролын ерөнхий хуулийн төсөл, түүнийг дагалдан гарах хуулиудын төслийг хэлэлцэж, УИХ-д өргөн барихыг дэмжлээ.
Боловсрол, шинжлэх ухааны яам бүх шатны боловсролын сургалтын болон мэргэжлийн байгууллага, багш, ажилтан, төрийн бус байгууллага, иргэний нийгмийн байгууллагын төлөөллөөс бүрдсэн Ажлын хэсэг байгуулан ажилласан бөгөөд хуулийн төсөлд цахимаар санал авах, салбарын хэмжээний хэлэлцүүлгийг улсын хэмжээнд зохион байгуулж ажиллалаа.
Боловсрол, шинжлэх ухааны яамны веб сайтад байршуулсан үзэл баримтлал болон хуулийн төсөлтэй 57654 иргэн хандалт хийн танилцаж, цахимаар 24381, цаасаар 5319, нийт 29700 хүн саналаа ирүүлсэн. Албан бичгээр төрийн 50 байгууллагын 4988 санал, иргэний нийгмийн 14 байгууллагын 331, нийт 5319 санал ирүүлсэн байна.
Хуулийн төслийн хэлэлцүүлгийг анх удаа цахимаар нийт боловсролын сургалтын байгууллагын багш, ажилтан, мэргэжлийн байгууллага, төрийн бус байгууллага, иргэний нийгмийн байгууллагын саналыг авч тусгасан болно. Цахим хэлэлцүүлэгт 21 аймаг, 9 дүүргийн боловсролын байгууллагын хамт олны төлөөлөл болох 5632 багш, ажилтан, бусад их дээд сургууль, шинжлэх ухааны болон харьяа байгууллагын 505 төлөөлөл, нийт 6137 хүн оролцож саналаа илэрхийллээ.
Боловсролын ерөнхий хуулиар салбарын нийтлэг зохицуулалтуудыг зохицуулж, дагалдан гарах хуулиудаар бүх шатны харилцааг нарийвчлан зохицуулахаар боловсруулсан. Боловсролын зорилгыг “төрт ёс, түүх, соёл, уламжлал, үнэт зүйлсийг өвлөсөн, хүмүүнлэг ёсыг дээдлэн сахисан, дэлхийд өрсөлдөхүйц мэдлэг, чадвартай, нийгмийн хөгжилд хувь нэмэр оруулдаг, эрүүл, хариуцлагатай, төлөвшсөн иргэнийг бэлтгэхэд оршино” гэж томьёолсноор цаашид хурдацтай хувьсан өөрчлөгдөж байгаа нийгэмд амьдрах Монгол хүний хүмүүжил төлөвшил, хүмүүнлэг ёс суртахуун, мэдлэг, чадвар, хөгжлийг онцлон үзсэн.
Түүнчлэн боловсролын агуулгыг “суралцагчийн нас, хөгжлийн онцлог, авьяас, сонирхол, хувийн болон нийгмийн хэрэгцээ, үндэсний өв уламжлал, шинжлэх ухаан, технологийн хөгжлийн хандлагад нийцүүлэн боловсролын зорилгыг хэрэгжүүлэхэд чиглэнэ” гэж тус тус тодорхойлсон.
Дэлхий нийтийн хөгжлийн чиг хандлага, боловсрол дахь цахим шилжилт, цахим, зайны сургалт, сургалтын байгууллагын ангилал, хэв шинжийг шинэчлэн тогтоож, боловсролын удирдлагын тогтолцоо, санхүүжилтыг боловсронгуй болгох шинэ зохицуулалтууд хуулийн төсөлд тусчээ.
Сэтгэгдэл0
Цэрэнпунцаг тргуутэй МАн ыхан боловсрол. Шинжлэх ухаанаас илуу шарын шашныг тэтгэж улсын тосвоос хандив огох хууль батлуулах гэж байгааг бурмосон болиулах хэрэгтэй Сум хийдууд шутлэгтэй хумуусийн ялангуяа Цэрэнпунцаг мэт баячуудын хувийн хандиваар хогжих естой Шутлэгтэй хун цоорох тусам сум зийдийн тоо буурах юм
Chi.muu ters nomton ter chigeeree temberjurjig boloo...
Chi.muu ters nomton ter chigeeree temberjurjig boloo...
Chi.muu ters nomton ter chigeeree temberjurjig boloo...
Chi.muu ters nomton ter chigeeree temberjurjig boloo...
Chi.muu ters nomton ter chigeeree temberjurjig boloo...
Chi.muu ters nomton ter chigeeree temberjurjig boloo...
боловсролын хуулиар дайны дараахи 1950 - 1962 онд монгол улсын боловсролын чанар сургалт хамгийн өндөр түвшинд байсан энэ үеийн сургууль төгссөн бүх хүний хүчээр 1980 наян хэдэн он гартал монгол улс прорыв үсрэлт хийж хөгжсөн шүү дээ дайн дундуур дайны дараа муис байгуулсан монгол утгазохиолын хэл бий болж маш олон сайхам роман тууж шүлэгч драмын зохиол балет кино урлаг хөгжиж дуу хөгжим гарсаан математик тоо физик химийн хичээл мэдэх багш нар дунд дээд сургууль маш их болсон техник мэргэжлийн сургууль хөгжиж машин тоног төхөөрөмжийн эд анги ажиллагааг мэддэг ажлуулдаг хүмүүс их болсон сайн мэдсэн нь техник кумд орно сайн техникч политехникч инженерт орно тэр үед хятадуудыг хөөж гаргасан бас нэг өнгөт хувьсгал хийсэн үе байв лоохууз сурмаажав үүнийг эсэргүүцэж байсан ер нь феодалын их хоцрогдлыг шат алгасан социализмд үсрэн орсон баримт шүү дээ гэтэл 90 онд ухралт хийсэн түүнээс хойш монгол хүн дэлхийд нээл хийсэн юм алга эх орондоо ганц бүт