sonin.mn
Сүүлийн үед нийгмийн сүлжээгээр БНХАУ-ын Өвчний Хяналтын төвийн захирал Гао Фу БНХАУ-ын судлан бүтээсэн коронавирусын эсрэг вакцины үр дүн өндөр биш, Хятад улс вакцинжуулах бусад аргыг судалж, үр ашгийг дээшлүүлэх хэрэгтэй гэж хэлсэн гэх мэдээлэл цацагдаад буй. Үүнтэй  холбогдуулан 4-р сарын 11-нд БНХАУ-ын Өвчний Хяналтын төвийн захирал Гао Фу "Global Times" сонинд ярилцлага өгч, няцаалт тайлбар хийжээ. Тодруулбал тэрээр: " Дэлхийн эрдэмтэд вакцины үр дүнгийн талаар ярилцах үед би ирээдүйд вакциныг өндөр үр ашигтай байлгах гэвэл вакцинжуулах оновчтой арга болон техникийн өөр өөр чиглэлийг ашиглан сайжруулах хэрэгтэй. Дэлхийн вакцины үр  нөлөө сайнтай муутай л байна. Вакцины үр нөлөөг сайжруулах нь эрдэмтдийн санаа зовох ёстой асуудал гэж санал бодлоо л хуваалцсан юм.
 
Өөрөөр хэлбэл энэ  тухай л би өөрийн бодлоо ярьсан. Жишээлбэл тунтай холбоотой асуудлууд, хэд тарихад хэд хоног алгасах зэргийг сайтар зохицуулах хэрэгтэй, мөн хэд хэдэн вакциныг хольж тарихыг туршиж болох юм гэсэн. Хүн төрөлхтөн Ковид-19 цар тахалтай анх нүүр тулгарч байгаа. Иймээс коронавирусийн эсрэг вакциныг тарихад ч шинжлэх ухааны олон асуудлыг шинээр дагуулж байна.
 
Одоо авч байгаа дархлаажуулах процесс нь бүгд өмнө нь болж байсан бусад вирусийн эсрэг вакциныг үндэслэн гаргаж авсан тул үр ашиг нь их сайн байна. Цаашид үргэлжлэн сайжруулахын тулд коронавирусын онцлог шинжид тулгуурлан, мөн одоогийн тарьж байгаа вакцины нөхцөл байдлыг үндэслэн холбогдох зохицуулалт хийж болно.
ДЭМБ-аас 50 хувиас дээш үр дүн өгч байгаа вакциныг “Үр дүнтэй” гэж тооцдог. Тэгвэл одоо олон улс орны судлан бүтээсэн бараг бүх вакцин 70 хувийн үр дүнд хүрч байгаа шүү дээ." гэсэн байна.
 
Г.Бямба