sonin.mn
ТОКИО. /Asahi/. Японы Нийгата мужийн шувуун фабрикт гоц халдварт шувууны томуу өвчин дэгдэж, өндөглөгч тахиа олноороо үхэхэд хүргэсэн байна.
 
Тус мужийн шувуун фабрикууд нийт 680 мянган шувуутай бөгөөд халдвар тархахаас сэргийлж бүх шувууг устгалд оруулж магадгүй гэж Япон улсын Хөдөө аж ахуйн яам мэдээлжээ.
 
“Хэрэв генийн шинжилгээгээр вирус гоц халдвартай болох нь тогтоогдвол мужийн 680 мянган шувууг усгтгалд оруулна. Тус мужид ойрмогхон шувууны томуу өвчин дэгдсэн дөрөв дэх тохиолдол энэ болж байна” гэж “Asahi” сонин мэдээлсэн байна. Сүүлийн хэдэн сарын хугацаанд Японд шувууны томууны улмаас 1.54 сая орчим тахиаг устгалд оруулжээ. Халдварын дэгдэлт Нийгата мужийн Мураками, Ага, Жоэцү хотуудад гарсан байна. 
 
 
Д.Одон
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг