sonin.mn
АСТАНА. /Kazinform/. Казахстаны Мажилис буюу парламентын доод танхимын ээлжит бус сонгуульд эрх баригч "Аманат" нам тэргүүлж байгааг "экзит полл" буюу санал хураалтын дараах санал асуулгын дүн харуулжээ. Тус нам 53.46 хувийн санал аваад байна гэж ням гаргийн орой Евразийн интеграцийн хүрээлэн мэдээлсэн байна. Тус хүрээлэнгээс явуулсан "экзит полл"-ын дүнгээс үзвэл, эх оронч “Ауыл” нам сонгогчдын 10.52 хувийн саналыг авч хоёрдугаарт бичигдсэн бол тус намын дараа 8.9 хувийн санал авсан “Республика” нам оржээ.
 
 
 
Түүнчлэн “Ак жол” нам (7.87 хувь), Казахстаны ардын нам (6.25 хувь), Бүх ард түмний социал-демократ нам (5.31 хувь) сонгогчдын таваас дээш хувийн санал авч чадсан байна.
 
 
 
 
Өнөөг хүртэл эрх баригчдын гурван намын төлөөлөлтэй байсан парламентад ийнхүү зургаан нам орох төлөвтэй байна. Сонгуулийн ирц 54 гаруй хувьтай гарчээ.
Энэ удаагийн сонгуульд сүүлийн 20 орчим жилд сөрөг хүчнийхэн анх удаагаа бие даан нэр дэвшжээ. Тус улсад бүртгэлтэй долоон нам бүгд сонгуульд оролцсон байна.
Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев 2022 оны эхээр засгийн газрын эсрэг томоохон жагсаал өрнөж, эмх замбараагүй байдал үүссэний дараа эхлүүлсэн шинэчлэлийн үйл явцын хүрээнд парламентын ээлжит бус сонгууль явуулах болсныг нэгдүгээр сард зарласан билээ.
 
Д.Одон
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг