Авто замын түгжрэлийг бууруулахаар хотын төвд их багтаамжийн зогсоол барихаар төлөвлөөд буй. Энэ хүрээнд эхний ээлжинд хувийн хэвшилтэй хамтран хоёр байршилд зогсоол байгуулахаар сонгон шалгаруулалт зарлан, зургаадугаар сарын 5-ныг өдрийг хүртэл материалыг нээлттэй хүлээн авч байна.
Тодруулбал, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр Циркийн зүүн талд болон ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн ард талд гэсэн хоёр байршлыг нийслэлийн зүгээс тодорхойлоод буй.
Их багтаамжийн зогсоолын барилгын ажил, менежментийг хувийн хэвшлийн аж ахуйн нэгж хариуцан ажиллах бөгөөд үнийн хувьд нэг цагийн мянган төгрөг байхаар урьдчилан тогтоогоод байгаа юм.

Улаанбаатар хотын хөгжлийн корпораци ХК-ийн Гүйцэтгэх захирал Н.Баярчимэг “Төслийн сонгон шалгаруулалтыг Улаанбаатар хотын хөгжлийн корпорац ХК хариуцан ажиллаж байна. Авто зогсоолын хүртээмжийг нэмэгдүүлэх, менежментийг сайжруулахад онцгой анхаарах ёстой. Энэ нь түгжрэлийг бууруулахад томоохон нөлөө үзүүлнэ” хэмээлээ.
Ням - 12 сарын 14,
2025

Сэтгэгдэл0
тиймээ циркийн ар дээрх хүн хүүхэд хальтраад зам гарч болдоггүй өндөрлөгийн төлөө японтой байлдаж байгаа юм шиг болдог нурган дов толгойг зайлуулж машин зогсоол байгуулах нь зүйтэй
Хүмүүст ээлтэй төсөл биш аж. Зүгээр л мөнгө хөөсөн хүмүүсийн зогсоол нэрээр бусдыг дээрэмдэх төсөл байна.
Зогсоол барих нь зөв өө хотын төвд найдвартай зогсоолд машинаа тавиад ажил хэргээ тайвнаар амжуулж явбал амар шүү Өөр газар ч гэсэн зогсоол барихыг төр маань дэмжих байхаа Түгжрэлийн эсрэг авах арга хэмжээний нэг том эхлэл