sonin.mn
Хятадын Төв Радио Телевизийн дэргэдэх  CGTN мэдээллийн агентлаг дэлхийн интернет сүлжээ ашиглагчдыг хамруулан явуулсан санал асуулгаас үзвэл,  90 гаруй хувь нь Хятадын экологийн хөгжил, засаглал, хичээл зүтгэлийг сайшааж, экологийг хамгаалах Хятад улсын үзэл баримтлалыг үнэлсэн байна.
 
Хүн байгаль эвсэг зохицонгуй орших бодлого нь Хятад маягийн орчин үеийн шинэчлэлтийн зарчим болсон гэж тус улс үздэг. Мөн санал асуулгад оролцогчдын 88.7 хувь нь экологийг хамгаалсан Хятадын ололт амжилтыг сайшааж, 92.9 хувь нь эрчим хүч хэмнэж нүүрстөрөгчийн ялгаруулалтыг багасгахад гаргасан тус улсын хүчин чармайлтыг өндрөөр үнэлжээ.
 
Мөн санал асуулгад оролцогчдын 91.8 хувь нь эх байгалийг дээдлэх, түүнд зохицох, эх байгалийг хамгаалах нь эдийн засаг нийгмийг чансаатай хөгжүүлэхэд хөдөлгөх хүч болно гэж үзсэн байна. Хүрээлэн буй орчныг эдийн засгийн золиос болгож болохгүй гэж 92.6 хувь нь үзжээ. Хятад улс, дэлхийн олон оронтой хамтын ажиллагаа өрнүүлж буй нь том гүрний үүрэг хариуцлагыг харуулж байна гэж 91.6 хувь нь үзсэн бол 95.2 хувь нь цаашид хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, дэлхий шинж чанартай асуудлыг хамтран зохицуулахыг улс орнуудад уриалжээ. Санал асуулгыг CGTN сувгийн англи, испани, франц, араб, орос таван хэлний платформд байрлуулж, 24 цагт давхардсан тоогоор 32103 хүн хамрагдсан байна.
 
Г.Бямба