
Саяхан Монгол Улсын Ерөнхийлөгч дэлхий даяар тархсан монгол үндэстнийг түүхэн эх оронд нь дуудаж буйгаа УИХ-ын индэрээс зарлав. Түүний энэ үг үнэхээр ч олон монгол хүний зуу зуун жилийн ариун нандин хүсэл биелэх эхлэл мэт болж билээ. Жирийн монгол ардын “сэтгэл хөдөлж” хөөрчээ. Ах дүү нараа эх оронд нь яаж ирүүлэх тухай тодорхой саналууд гарч эхлэв. АНУ-д цагаачлах ногоон карт шиг Монголд цагаачлах цэнхэр карт гаргая, давхар иргэншилтэй болъё гэнэ. Манай нэг хөгжмийн зохиолч өвөр монгол малчин айлуудыг яаж нүүлгэж ирэх талаар ч ярьж байна билээ. Энэ бол яах аргагүй ах дүү нараа хурдан авч ирэх юмсан, тэдэнтэйгээ уулзах юмсан гэх монголчуудын цагаан цайлган, гэхдээ агуу том хүсэл билээ. Харамсалтай нь энэ сайхан, цайлган боловч тэнгэрлэг агуу хүсэл, асар их сэтгэл хөдлөлийн цаана нэгэн аймшигтай үйл явц эхэлсэн ажээ.
2011 оны зун Өмнөд Солонгосын Мүүний шашныхан Монголд өөрийн шашин нэвтрэн орж ирснийг тэмдэглэж, улсынх нь ерөнхийлөгчийн ивээл дор, засгийн газрынх нь оролцоотойгоор, улсынх нь Үндсэн хуулийг хүртэл зөрчин байж шашныхаа их наадам гэгчийг хийсэн билээ. Мүүний шашны наадмын нэг гол үйл явдал нь Дэлхийн монголчуудын чуулга уулзалт байлаа. Дэлхийн монголчуудын чуулга уулзалтыг харийнхан зохион байгуулж байсан нь тухайн үед үнэхээр гайхаш төрүүлж байв. Энэ үед Монгол дахь Мүүний байгууллагын том зүтгэлтэн, Бээжинд олон жил амьдарсан дипломатч Д.Цахилгаан хэвлэлд өгсөн ярилцлагадаа ер нь заавал монгол гэлтгүй, өөрийгөө монгол гэж байгаа харийхныг ч Монголын газар шороонд уриалан дуудав. Монгол эх орноосоо урвасан хэргээр шүүхээс ял сонссон өөрийн хүүг аварч дөнгөснөөс харахад энэ эр Монголын улс төр, шүүхэд ямар нөлөөтэй болох нь тодорхой байдаг. Энэ эрхэмийн хэлсэн үг учиртай билээ.
Үнэн хэрэгтээ, “Дэлхийн монголчуудыг нэгтгэе”, “тэднийг эх оронд нь дуудъя” гэх сэтгэл хөдлөм гоё уриан дор монгол үндэстний зуун зууны мөрөөдөл, хүсэл зорилгыг булшлах ажил эхэлжээ. 20 дугаар зууны эхэнд, Орос, Манж Чин гүрний эрхшээлд байсан монгол үндэстэн өөрийн төр улсаа байгуулж, эрх чөлөөгөө олж авах хүслийн илэрхийлэл болсон нэгэн агуу үзэл анх мэндэлсэн юм. Энэ бол 20 дугаар зууны алдарт “панмонгол үзэл” байлаа. 1911 оны монголчуудын тусгаар тогтнолын тэмцэл нь эхэндээ Манж Чин, Орос гүрний харъяанд, дараа нь Богд хаант Монгол, Дундад, Орос гурван улсад хуваагдаж тусгаарлагдсан “цус, хэл, соёл, шашин нэг” эртний түүхт монгол үндэстнийг нэгтгэх агуу үйл хэрэг байсан юм. Панмонголизм нь монголчуудын хувьд үнэхээр “ариун үзэл” байсан. Энэ ариун үзэл 20 дугаар зууны туршид Орос, Хятадын дарлалд эрх чөлөөгүй байсан ах дүүсээ түүхэн газар нутагтай нь чөлөөлөн авч нэгтгэх монголчуудын зорилгод л үйлчилж байлаа. Харин, харийн их гүрнүүд монголчуудын энэ ариун үзлийг бөхөөхийг оролдож иржээ.
Харин, өнөөгийн дэлхийн монголчуудыг дуудах суртал ухуулга нь панмонгол үзлээс их ондоо ажээ. Энэ суртал ухуулгад Орос, Хятадын дарлалд эрх чөлөөгүй ядарч, уусан устаж байгаа ах дүүсээ аврах нөгөөх ариун зорилго огт байдаггүй. Харин үүний оронд дэлхийн хаа нэг мухраас “монгол” хүмүүсийг илрүүлэн, тэднийг Монголд суурьшуулъя гэж хүчтэй суртал ухуулга явуулах ажээ. Энэ ажилд гадныхан, тэр тусмаа харийн шашныхан оролцож байна. Энэ үед хаанаас санхүүждэг нь мэдэгдэхгүй байгууллага, хүмүүс гэнэт гарч ирж дэлхийн энэ тив, тэр хэсэгт монгол хүмүүс байна, ингэхдээ бүр олон саяараа байдаг юм байна, бид чинь олуулаа юм байна, тэднийгээ Монголдоо суурьшуулах юмсан гэж идэвхитэй ухуулах болов. Саяхан шинээр байгуулагдсан нэг улс төрийн нам бид дэлхийн монголчуудынхаа төлөө Монголын засгийн эрхийг авмаар байна гэх маягийн ухуулга хийж байна.
Гэтэл энэ ухуулгын ажилд Монголын төр засгийн өндөр албаны хүмүүс ч гүн гүнзгий оролцож эхэлсэн нь гайхалтай. Хэдхэн хоногийн өмнө Монгол Улсын УИХ-ын Тамгын газрын өндөр албаны хүмүүс Өмнөд Азийн Непал гэдэг улсад айлчилж тэнд байгаа монголчуудыг албан ёсоор хүлээж авч байгаа тухай телевизээр гарав. Тэдгээр непалчууд Непалын 12 сая монголчуудын төлөөлөл гэнэ. Зөвхөн, Өмнөд Азийн Непалд Монгол Улсын нийт хүн амаас 4 дахин олон монголчууд амьдардаг ажээ.
Өмнөд Азийн Непалд монголчууд бий гэж үү? УИХ-ын Тамгын газрын албаныхны уулзсан тэр хүмүүс чухам хэн байв? Непалийн тэдгээр монголчууд гэгдэж буй хүмүүс үнэндээ Өмнөд Азийн Бирм, Химлайн Төвдөөс 10-30 мянган жилийн өмнө Непалд нүүдэллэн ирсэн төвд-бирм хэлт Гурк, Таман, Райс зэрэг ази төрхт ард түмэн ажээ. Тэдний төвд-бирм хэл нь монгол хэлтэй ямар ч холбоогүй, харин хятад гэх мэт хэлтэй илүү төстэй юм. Түүхээс үзвэл төвд-бирм хэлтнүүд энэтхэг-европ хэлт ард түмнээс түрүүлж тус нутагт суурьшсан тул тэднийг Непалийн уугуул ард түмэн гэдэг байна.
Харин хожим Энэтхэгээс нүүж ирсэн энэтхэг-европ гаралт хүмүүс олонх болж Непалын улс төр, соёл, эдийн засагт өөрийн давамгайлалыг тогтоож чаджээ. Үүнээс үүдэн Непалын уугуул ази төрхт ард түмнүүд гадуурхагдаж ирсэн байна. Гэхдээ тэд зүгээр суусангүй. Непалийн ази хүмүүс өөрсдийг нь гадуурхаж байгааг эсэргүүцэж улс төрийн хөдөлгөөн өрнүүлж иржээ. Тэдгээр хөдөлгөөнүүдийн нэг нь Монгол Үндэсний байгууллага гэх нам юм. Тэд яагаад өөрсдийгөө “монгол” гэж нэрлэх болов? Америкийн судлаач С.Ж.Хангэны бичсэнээр Непалийн азичуудыг эгнээндээ багтаасан энэ намын нэр нь ямар нэг үндэстнийг бус, харин Непалийн “монголойд арьстан” гэгдэх ази хүмүүсийг төлөөлөн илэрхийлсэн нэршил юм. Тэд Төв Азийн монгол үндэстэнтэй угсаа гарвалаар ямар ч холбоогүй ажээ.
Энэ мэтээр хаа газрын ази төрхтэй хүмүүсийг монголчууд юм байна, монголд суурьшуулъя, газар өгье гэх суртал ухуулга хүчтэй тархаж байна. Энэ суртал ухуулга нь яваандаа монгол гэж “хэл, соёл, шашин, цус нэгт үндэстэн байдаггүй юм байна” гэсэн ойлголтыг тархааж, монгол үндэстний хувь заяаг тун аюултай байдалруу хөтөлж буй. Суртал ухуулга түүхийг урдаа барихыг оролдож байна. Гэтэл тэдгээр ухуулгад түүхийн шинжлэх ухааны ямар ч баталгаа, нотолгоо байхгүй ажээ. Сайн яривал, Афганистаны хазара гэгдэх үндэстэн монгол гаралтай эсэх нь түүх, угсаатны зүйн шинжлэх ухааны шалгуураар нотлогдоогүй юм шүү дээ. Хазара нарын тоо 10 гаруй сая гэдэг. Тэд Монгол Улсын нийт хүн амаас 3 дахин олон ажээ. Хазара нар монгол байж магадгүй гэх таамаг байдаг боловч тэд Афганы уугуул ард түмэн, харин XIII зуунд монголчуудад эзлэгдэн дарлагдаж байсны ул мөр тэдний дунд гүнзгий үлдсэн гэх үзэл бас их түгээмэл юм. Афганистаны бусад үндэстнүүд өөрсдийг нь монгол гэж хэлэхэд хазара нар их эмзэглэдэг ажээ.
Дээрх ухуулгууд нь XIII зууны монголчуудын хүн ам зүйн түүхэн баримт, нотолгоотой ихэвчлэн холбоогүй зохиомол байдаг. Сурвалж баримтыг үндэслэвэл XIII зууны байлдан дагууллынхаа үед монголчууд хүн ам цөөтэй байснаас үүдэн монгол цэрэг дайснаасаа тооны хувьд үлэмж цөөн байжээ. Жишээ нь, Чингис хаан Дундад Азийг эзлэхдээ 20 орчим сая хүнтэй улсуудын эсрэг хамгийн ихдээ 100-150 мянган цэрэгтэй мордсон гэж үздэг. Их хаан дайнаа дуусган эх нутагтаа буцаж ирэхэд цэргүүд нь түүнийг дагаж ирсэн байна. Чингис хааны жанжнууд ч олон цэрэгтэй байгаагүй. Жишээ нь, Сүбээдэй баатар 20 мянга цэрэгтэйгээр Европыг хөндлөн гулд туулсан байдаг.
Дээр нь хүн амын тоог тооцоход XIII зууны байлдан дагууллын үед монголчуудын тоо хорогдож, цэрэг ард маш олноор үхэж үрэгдсэнийг тооцох ёстой билээ. Жишээ нь, Израйлын түүхч Р.Амитай-Прейссийн судалснаар 1260 онд Сирийн нутаг Айн Жалудад 10 орчим мянган монгол цэрэг хүч давуу мамлюкүүдтэй тулалдаж ялагдахад ихэнх нь амьд гараагүй ба эхнэр хүүхдүүд нь дайсанд олзлогджээ. Энэ мэтээр том жижиг тулалдаанд монголчууд олноор үрэгдэж байлаа. Ер нь эзэлсэн газрууддаа монголчууд олноор суурьшсан гэх нотолгоо байхгүй ба харин монголчуудын ноёрхол Хятад, Иран зэрэг газар унах үед нутгийнхан цөөхөн монголчуудад өршөөлгүй хандаж байжээ. Тиймээс монголчуудын эзэлсэн, эсвэл бүр очоогүй улсуудад олон сая монголчуудын үр удам байна гэдэг нь ихэнхдээ зохиомол юм.
Монголчууд эзэлж захирсан нутагтаа үргэлж цөөнх болж байлаа. Монголчууд хятадууд, эсвэл европын колоничлогчид шиг бусдын газар нутагт сая саяаараа, хэдэн зуун мянгаараа давалгаалан сууршиж хүнийхээ тоогоор эзэлж байсангүй. Өнөөгийн Дундад Азид буй монгол царай зүстэй хүмүүсийг XIII зууны монголчуудтай холбох асуудалд ч маш болгоомжтой хандаж, зарим талаар залруулга хийх ёстой юм. Учир нь эртний Дундад Азийн хүн ам монголчуудын байлдан дагууллаас 1500 жилийн өмнө буюу хүрэл зэвсгийн үед ази төрхтэй хүмүүстэй холилдож ази царайтай болсон гэдэг нь Алтайн Пазырыкийн үед хамаарах антропологийн судалгаагаар нэгэнт нотлогдож байгаа билээ. Иймд дундад азичууд монголчуудаас болж онигор нүд, хавтгай царайтай болсон бурууг монголчууд үүрэх ёсгүй юм.
Монголын түүх, ялангуяа монгол үндэстний түүхээр тохуурхах, баримтгүйгээр мушгин гуйвуулах явдал сүүлийн үед эх захаа алдаж байна. Жишээ нь, саяхан Хятадын мал эмнэлгийн лабораторид Чингис хааны генийг судлаад дэлхийн 7 тэрбум хүмүүсийн тал хувьд их хааны ген байгааг тогтоосон гэнэ. Гэтэл энэ бол ердөө Чингис хааныг төрөө засаж, дайн байлдаан хийлгүй, бүх цаг заваа зөвхөн хүүхэд хийхэд зориулж байсан мал адгуус маягаар дүрсэлсэн хятад тохуурхал юм. Тэгээд ч Чингис хааны ген ямар байсныг олж тогтоогоогүй. Эсвэл, хөх толботой л бол монголчууд гэх хуурмаг үзлийн тархи угаалт байнга явдаг. Нэг гадаад хүн надад хэлсэн юм. Хятадууд бас хөх толботой, тэгэхээр хятад, монгол нэг гаралтай гэнэ.
Монгол үндэстний түүхийн энэ их гуйвуулга, доромжлол, батлагдаж нотлогдоогүй мэдээллээр бөмбөгдөх суртал ухуулга тархаж байгаа нь үнэнийг хэлж, баримт нотолгоо гаргаж өгдөг түүхийн шинжлэх ухаан Монголд байхгүй шахам байгаатай бас холбоотой юм. Монголд түүхч нэртэй хүмүүс бий боловч тэдний ихэнх нь энэ их гуйвуулгыг няцаах, эсвэл үнэн мөнийг хэлж өгөх мэдлэг чадваргүй ба зарим нь аль хэдийн харийхны гар хөл болжээ. Жишээ нь, ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн захирал “доктор” Д.Цэвээндорж гэгч 2011 онд Олон Улсын Монголч эрдэмтдийн 14 дүгээр их хуралд илтгэл тавихдаа Зүүн Азийн солонгосчууд Монголын хүннү нараас гаралтай, цаагуураа бол Монголын газар нутаг эртний солонгосчуудын газар нутаг мөн гэх санааг олон улсын судлаачдын өмнө ичиж эрээлэлгүй хэлж байсан юм. Энэ хүн солонгосчуудын төслөөс цалинжиж байсан юм.
Харин, Орос, Хятад дахь жинхэнэ ах дүү монголчуудаа аврах ариун панмонгол үзлийг маань мугшин гуйвуулсан, гадны оролцоотой өнөөгийн их суртал ухуулга ба Өмнөд ба Зүүн Азийн харь хэлт олон сая хүнийг Монголруу дуудах ажлын жинхэнэ санаа зорилго юу вэ гэдэг нь яах аргагүй энд анхаарал татах гол сэдэв болно. Өнгөрсөн жил алдарт “wikileaks” сайтад нэгэн мэдээлэл ил болжээ (Энэ мэдээллийг wikimon.mn сайтад бүрэн эхээр орчуулж тавьсан). Тус сайтад мэдээлснээр Монголд Хойд Солонгосын дүрвэгсэдийг суурьшуулах ажил хэдийн эхэлжээ.
НҮБ-ын дүрвэгсэдийн асуудал хариуцсан газрын Верапонг Вонгваротой гэдэг дээд албан тушаалтны тооцоолсноор 2008 оны байдлаар Монголын дөрвөн газарт 180 солонгос дүрвэгч суурьшин амьдарч байсан ба 25 ортой хоёр ч байрыг Дорнод аймагт нэмж барих барилгын ажил эхлэх гэж байжээ. Түүний ярьснаар Өмнөд Солонгосын Засгийн газар солонгос дүрвэгсэдийг байрлуулахын тулд Улаанбаатар хотын ойролцоо Налайх дахь байрыг засахад зориулж Монголын талд 50 мянган ам.доллар гаргаж өгчээ. Сүүлийн үед Монголд Хойд солонгос иргэдийн тоо эрс нэмэгдэх болсон ба тэд монгол хүмүүсийг зодож танхайрч хэрэг үйлдэх болсон нь ирээдүйд солонгосчуудын асуудал ямар түгшүүртэй болж эргэхийг илтгэж байлаа.
Солонгосын Хойгт дайн гарвал олон мянган солонгос дүрвэгсэдийг яах вэ, хаана суурьшуулах вэ гэдэг асуудал ид тулгамдаж байгаа ажээ. Ер нь Монголд солонгосчуудыг оруулж ирэх асуудлыг өмнөд солонгосчууд НҮБ-аар нэг мөр шийдүүлэх сонирхолтой байна. НҮБ-ийн Ерөнхий нарийн бичгийн даргаар Өмнөд Солонгосын иргэн Бан Ги Мүн гэгч ажиллаж байгаа нь асуудал солонгосчуудын хүслээр шийдэгдэхэд дөхөм болох нь лавтай юм.
Дээрхээс үзвэл Монгол нь солонгосчуудыг оруулж суурьшуулах газар нутаг болох нь байна. Гэхдээ бас хоёр Солонгос энх тайвнаар нэгдсэн ч Монгол нь солонгосчуудын амьдран идээших газар нутаг хэвээр үлдэх юм. Учир нь Өмнөд Солонгос 2011 онд Дорнод аймгаас их хэмжээний газар нутаг авахаар болсноо зарласан билээ. Солонгосын мэдээллийн хэрэгсэлүүдээр Өмнөд Солонгос Монголоос 30 мянган га газар нутаг худалдан авсан гэсэн бол зарим мэдээллээр 330 буюу 270 мянган га тариалангийн газар авахаар болсон гэх мэдээлэл тархаж байна. Солонгос, Монголын хөдөө аж ахуйн бэлтгэл санаачлага (KMADI) гэх байгууллагын ерөнхийлөгч Ким Хак Сүгийн хэлснээр Монгол Улсаас худалдан авсан газар нутаг нь хоёр Солонгосын ард түмнийг хүнсээр хангах нутаг болж байгаа ажээ. Солонгосчууд Монголоос худалдаж авсан газраа “кори” гэж солонгосоор нэрлэжээ. Одоо тэнд солонгосчууд тариалангийн ажил нэгэнт эхэлж нутгийн монгол айлуудыг нүүхийг шаардаж байгааг малчид хэлж байна.
Энэ үйл явцтай зэрэгцэн Монголын хэд хэдэн чухал хуульд өөрчлөлт оруулж, бас шинээр хууль гаргахаар зэхэж одоо хэлэлцэгдэж байна. Нэг сар орчмын өмнө Газрын тухай багц хуулинд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэж хуулийн тодорхой заалтыг өөрчилж нэмэлт оруулахдаа гадаадын аж ахуйн нэгж Монголд газар ашиглана гэдгийг эзэмших болгон заахаар болж буйг холбогдох хүмүүс дуулгасан билээ. Одоо давхар иргэншилтэй болох тухай хуулийг УИХ-ын гишүүн Ч.Сайханбилиг санаачлан УИХ-аар хэлэлцүүлэхээр өргөн бариад байгаа ажээ.
Мөн “Гэр бүлийн тухай хууль”-ийн шинэчилсэн найруулгын төслийг бэлэн болгож Ерөнхийлөгчийн дэргэдэх иргэний танхимаар хэлэлцүүлжээ. Энэ найруулгыг хийхэд Монгол дахь Өмнөд Солонгосын Улаанбаатар дээд сургууль гол үүрэгтэй оролцсон байна. Монголын нийгмийн цөм болсон монгол гэр бүлийн нандин бөгөөд чухал асуудлыг харийхан мэдэж байгаа нь үнэхээр хачирхалтай хэрэг. Тус хэлэлцүүлгийн үр дүнд гадныхантай (ихэнх нь солонгос иргэд байдаг шүү дээ) гэр бүл үүсгэхэд аль болох таатай нөхцөл бий болгох, давхар иргэншилтэй болох шаардлагыг тусгасан зөвлөмжийг Ерөнхийлөгчид өргөн бариад байна. “Улаанбаатар” дээд сургуулийн багш Т.Намжил гэдэг Өмнөд Солонгост бэлтгэгдсэн судлаач гадаад иргэдтэй гэр бүл болох асуудалд төр дэмжин нааштай хандахыг хэвлэлээр удаа дараа илэрхийлж байгаа юм.
Ингээд ажил хэрэг болоод явж буй үйл явцаас харвал дэлхийн монголчуудыг дуудах харийнхны зохиосон үзэл суртлын ард бидэнтэй цус, соёл, хэл, шашин нэгт жинхэнэ ах дүү өвөр ба хойд монголчуудыг аврах бус, харин Зүүн Азийн цагаан будааны соёлт иргэд, эсвэл хэн нь мэдэгдэхгүй харь хэлтнүүд Монгол газар нутагт маань давалгаалан орж ирж, газар нутаг эзэмшиж, иргэншлээ шийдүүлж эзэн суух асуудал бодитоор шийдэгдэж байна. Өнөөдөр Монголд үндэсний аюулгүй байдал ямар ч хяналтгүй болсон нь тодорхой байдаг. Хятадууд Монголын иргэншил авчихсан, Монголын гадаад паспорттой болчихсон хээв нэг явж байдаг. Тэдэнд Монголын газар, мал сүрэг бүгд бий. Бүр мянгат малчин хятадууд төрөн гарч байгаа тухай мэдээлэл сүүлийн үед гарах болсон билээ. Гэтэл хятадуудаас зугтаж Монголд ирсэн өвөр монгол хүнийг Монгол Улсын Хууль зүйн яам нь хятад цагдаа нартай хамтран барьж хятадуудад тушааж байх юм.
Өнөөдөр тусгаар Монгол Улсын иргэн монголчуудад эх орондоо эзэн мэдэж шийдэх зүйл үндсэндээ үгүй болох нь ээ. Харийнхан үзэл сурталыг нь хийнэ, хуулийг нь бичиж өгнө. Үндэсний соёл урлагийн асуудалд хүртэл солонгос ба хятадууд хутгалдах болжээ. Одоо монгол залуусыг нь солонгосжуулах, эсвэл хятаджуулах соёл ба боловсролын довтолгоон ид явагдаж байна. Монгол хүний амь улам баталгаагүй болж байна. Уугуул нутагтаа малаа маллах аргагүй болж, хятад жолоочид нохой шиг дайруулан үхэж, уусан хайлж буй өвөр монгол ах дүүсээ харамсан өрөвдөвч тусгаар улсын монгол хүн нь бас хятад жолоочид нохой шиг дайруулж үхэх ажээ. Монгол Улсын малчид газар нутгаасаа хөөгдөж туугдах нь энгийн үзэгдэл болов. Албан мэдээгээр Монгол Улсын нийт газар нутгийн 60 хувийг лиценз хэлбэрээр харийнхан голдуу эзэмшжээ.
Ингэхэд бид эх орондоо өөрсдөө эзэн нь мөн үү? Жинхэнэ монгол ах дүү нараа эх оронд нь авч ирж суурьшуулах мэдэл ба үзэл суртал бидэнд байна гэж үү?
H.Цог-Оршихбат
Сэтгэгдэл(74)
Энэ хүн хийх ажилгүй болчихоод бас зүгээр байхгүй зовсон зүдэрсэн Монгол гаралтай хүмүүсийн сайхан сэтгэл, цөхрөл гутралаар тоглох гэж улсын мөнгө хөрөнгө үрж ингэж явах хэрэггүй.Түүх давтагддаг хурдан Ж.Батмөнх дарга шиг бууж өгөх цаг болсон.Бууж өгөхгүй бол хүчээр нуга дарна даа.
Ene HUJAA elbegee hujaagaa oruulj ireh argaa l olj yadaad baigaam bishuu. Ted ni orood irvel Elbegee-g arai shorond hiilgehgui temtseh baih gej bodoj baigaa biz
Германчууд Элбэгээд их хүндэтгэл үзүүсэн юм болсон Энэ айлчлалын дараа сөрөг талаас пиар цацах гарцаагүй байсан Түүний нэг H.Цог-Оршихбат пиарын технолигоор үнэмшилтэй баримт оруулж Элбэгээг унагана гэвэл гонжийн жоо гэх байна
zovson zvdersen mongol garaltai cj geh shig. Bitgii huts. Vnendee mongoliin hoich ireedv bid nart gishgih gazar mongold oldohoo bailaa.
solongosiin tal iluu hudluud bgaa ni unen,uund eronhiilogch hamaagui, elbegee eronhiilogch sain ajilj bgaa shuu,huuli durem ,uls, uuh tuuhee umartsan heden mongolchuud l iim holion bantan hiigeed bgaa yum!ter dornodiin asuudal arai hudlaa bhaa zarsan bol humuus medej l taarna shuu dee,manai tagnuuliihan chin bas owoo hodlood bgaa shuu dee,odoo er ni gehdee bid joohon bodoltoi l bh heregtei bna shuu,so hujaa nartai suugaad bgaa humuus bolimoor yum,hujaa nartai niileed mongoloo ideed bgaa humuus bas bolimoor yumaa!
Bas ene garaad bga solongos kinonuudiig bolimoor yumaa
dornodiig badamjunai tureesluulsen yum shuu dee
хаха. Муу мал хүзүүгүй новш
Дээдэх мал тархиа цэнэглэвэл таарна. Тахиа шиг тархитай амьтан бололтой. Ер нь одоо Монгол үндэстэн гэдгээ нэг мөр болгож ямар хүмүүсийг гаднаас энэ хөтөлбөрийн хүрээнд татаж авах вэ гэдгээ нэг мөр болгох хэрэгтэй. Буриад, Тува, Халимаг, Алтай, Өвөрмонгол, Шинжааны монгол, Дээд монгол гэсэн хүмүүсийг л монгол гэж үзэж энэ дундаасаа татах нь зөв болов уу. Афганы хазар бол хэт холдсон учир хэцүү байх. харин Балбыд амьдардаг гээд байгаа монгол хүмүүс бол үлгэр шүү.
хаха. Муу мал хүзүүгүй новш
urt huzuugeer chi yu hiisiin
хаха. Муу мал хүзүүгүй новш
хаха. Муу мал хүзүүгүй новш
хаха. Муу мал хүзүүгүй новш
хаха. Муу мал хүзүүгүй новш
хаха. Муу мал хүзүүгүй новш
ene acyydal bol xondoj tabiyshtai zob niitlel baina.Odoo baigaa 2 cay garan xynee tejeej diilexgyi baij baaxan mongol gecen garaltai xyn byriig opyylj irex n xaashaa yum be
H.Цог-Оршихбат guai odoo bid yah ve. tanii ene bichsen zuild bi bas sanaa zovj yavdag yum, yaj uls ornoo avch uldeh ve
yaarsan huneesee yum asuuj dee
Bi bur gaihaad baisan yum. Manau darga nar mongolchuuddaa tiim hairtai bolson yum baih daa gej. Harin nuhduud gazar nutgaa zarj duusaad deer ni hujaa solongosuudiig olon myangaar ni oruulj irj mongol irgenshil uguh gej baigaa yum baina. Bi mednee. Mongoliin irgenshil avaad Mongold bair suuriaa olson uchnuu hujaa nar baidag sh dee. Yavaandaa Mongol undesten alga boloh yum baina l daa.
Mongol irgenshil avchihsan Hyatuud lshirch baigaa. Hujaa nar Mongold gazar ih hemjeegeer hudaldan avch baina. Hudlaa gevel Ulaanbaatariin ergen toirond hujaa solongosuud gazar avaad hashaa hatgasniig harj bolono. Mongold uvur Mongolchuud irne gej hudlaa. Hujaa nar tednii yavuulah ch ugui. Mongold orj irsen hediig ni Nyamdorj said Hytaduudad butsaagaad tushaasan. Harin Hytaduud heden myangaaraa Mongoliin irgenshil avah ni oilgomjtoi.
muu yavahaas sain uh gedeg yum dee
Ёстой загатнасан газар маажих шиг боллоо. Хаа байсан Афганистанд 10 сая хазар гээч монгол байдаг, Непалууд тэр чигээрээ монгол юм шиг энэ солиорол, далд явуулга зогсох цаг нь болсон. Харин үсэрсэн цус, тасарсан мах Халимаг монгол, Буриад монгол, монголоороо үлдсэн Өвөр монголчуудаа татаж авья.
yag zuv
yag zuv. Demjij bna.
tataj avna gej baiddaggui yum gants negeerei viza huseed irvel sain shalgaj baigaad avah negiig ni avna biz
зөв
Танд тусалж, таны өмнөөс гүйе. Манайх албан байгууллага, хувь хүмүүсийн захиалгаар дараах үйлчилгээг гүйцэтгэнэ. • Бүх төрлийн бичиг баримт шинээр гаргуулах, сунгуулах, баталгаажуулах • Бүх төрлийн тээврийн хэрэгслийн билет захиалах, худалдан авах • Хүүхдийн эцэг эхийн хуралд сууж, багш, эцэг эхийг холбох • Зар наах • Угаалганд хувцас өгөх авах • Хүнсний бүтэгдэхүүн худалдан авах зэрэг бүх төрлийн хөөцөлдөж, бүтээх ажлыг таны өмнөөс хийж гүйцэтнэнэ. • Бүх төрлийн бичиг хэргийн хэл найруулга засна. Та завгүй бол манайд хандаарай. “Аварга тосон нуур” ХХК Харилцах утас 99 75 5352 E-mail shagdarjavn@yahoo.com
Элбэгдорж хужаа шдээ. Тиймээс хужаагаа л авчирна ш дээ
Та нар КАЛМЫК гэсэн сайт руу ороод үзээрэй Гэнэн цайлган тэнэг нь дэндсэн Монголчууд минь нэгийг бодох байлгүйдээ
зүгээрээ монголчууд солонгос хитадын соёлд суралцаж жаахан ч гэлээ дорнын соёлтой орон буцаад болмоор бна. алий болгон оросын соёлын нөлөөнд саармаг саарал амьтад явах вэ дэ
bitgii huts
yaadag muu teneg erguu ve chi Mongolchuud hezee solongos hyatad metiin tariachin Pilgrim negroid garliinhantai neg soyoltoi baisan yum be Iimerhuu yu ch meddeggui erguu malnuud Mongold olon baidgiig tsaad hujaa solongosuud chin anzaarch medchiheed Mongolchuudaar tohuurhaad doromjlood ezen suugaad baigaa yum
хуц
Элбэгдoрж прокурор болгосон Дорлигжавынхаа гараар Хужаа Солонгосуудын гэмт хэргийг цайруулж Монголоос зугтаалгадаг. Саяхан шин шин гэж хужаа компани уран хууль бусаар олборлож байгаад байгдаж хэрэг нээхэд Шүүх прокурор хэрэгсэхгүй болгосон . Бас 17 кг алт хууль бусаар авч гарах гэсэн Со нарын хэргийг хэрэгсэхгүй болгуулсан
Solonsgoschuudiig uzen ydaj bn. Xamgiin xun muutai xumuusdee
Яг үнэн бичжээ. Эсэргүүзэгч их гарнаа. Тэд цөм хужаа солонгостой хэдийнээ хатан ухаанаараа холбогдчихсон улс. Удахгүй төрийн эрхийг аваад үхэр халхуудаар Богдын боол хамжлага ямар байсан тэр үеийг улам шунахай түвшинд давтах хувь заяа биднийг өнөө мөргөөшгүй хүлээж байна. Яах вэ таминь ээ
mash zov sedev !!!! Ceejniihee hereer "BURDAG" eronhiilogch baij bolohgui ee!!!!HENERHIILsen bodlogiin orond 2,5saya tusgaar togtonson mongolchuudaa ERUUL ENH, ERDEM BOLOVSROLTOI, GER ORONTOI, AJIL toroltoi bolgoh TALAAR ODOR SHONOGUI bodoj SETGEJ, AJIL HIIDEG ERONHIILOGCH, ZASGIIN GAZAR, IH HURAL, ARD TUMEN baih eostoi!!!!
энэ тэнэг маанаг үхэр солиотой хоёр нүүр гаргадаг эргүү гаж мэдрэл муутай монголын ард түмэн хэзээ ухаан суух юм бэ энхбаярыг хурдан гаргах хэрэгтэй өөр арга байхгүй дандаа буруу сонголт хиих юм намд биш хүнд нь өгөөч тэнэгүүдээ мөнгөнд дургүй хүнд өгөөч олон түмэн минь
Худлаа шаамал гар
Худлаа шаамал гар
Худлаа шаамал гар
Худлаа шаамал гар
Худлаа шаамал гар
Худлаа шаамал гар
Hyatad Solongos=Tariachin umnud azias garaltai Mongol Tureg=Nuudelchin hoid azias garaltai Iimhen engiin naad zahiin yalgaag olj hardaggui uher mongolchuud bas olon bainaa. Butsaad hyatad solongos soyold suraltsya gene uu...?!!!
SOLONGOSCHUUD HUJAA GARALTAI, HVNTEI TUSGVI SARMAGCHINGUUD. STANDARTIIN BUS TOJGONUUD, MONGOLD IRSENDEE TA NAR HARAMSAH BOLNO, TA NARIIG NOHOIN GULUG SHUG ALAAD BAIVAL AHIJ IREHEE BOLINO
ХҮЗҮҮГҮЙ ХҮНИЙ ХАГАС ЗАЙЛЦАН БАЙДАА ЭЛБЭГДОРЖОО ЗДААААААААА 7 САРЫН 1 НИЙ ХЭРГИЙГ ГАРДАН ЗОХИОН БАЙГУУЛЖ ХҮМҮҮСИЙГ ТУРХИРЧ ЦӨСИЙГ НЬ ХӨӨЛГӨСӨН МУУ АЛУУРЧИН
ХҮНИЙ ХАГАС ХҮЗҮҮГҮЙ ЭЛБЭГДОРЖОО ЗАЙЛЦАН БАЙ ДАА. 7 САРЫН 1 НИЙ ҮЙМЭЭНИЙГ ГАРДАН ЗОХИОН БАЙГУУЛЖ ХҮМҮҮСИЙГ ТУРХИРЧ ЦӨСИЙГ НЬ ХӨӨЛГӨЖ ЭЦЭСТ НЬ АМЬ НАСЫГ НЬ ХОХИРООСОН МУУ АЛУУРЧИН.
тийшдээ
Mongolchuud mini dee aliin bolgon genen teneg baihaw dee. Mongol gazar nutagtaa uursduu ezen ni bolmoor baina. Hariin baagiinuudad nutgaa ugnu gev uu?
Сурвалжлагчийн асуултад Солонгост суух Д.Гэрэл Элчин сайд хариулж байна. ..../солонгос, монгол/ нэг үндэстэн гэдэг нь бол түүхийн бичиг, баримтаас нотлогдчихсон юм шүү дээ. Энэ нь бол олон олдвор байгаа, түүхийн бичиг, баримтууд байгаа, эрдэмтэд энэ дээр өөрсдийнхөө дүгнэлтийг гаргачихсан байгаа. Судалгаанаас аваад үзэхэд ер нь холбоотой байсан. Жишээлбэл ганцхан л зүйлийг дурдахад олон хаад, ноёдууд эхнэр, хатнаа авдаг байсан. Ийм уламжлалууд байсан. Энэ нь ер нь харилцаа, холбоотой байсны нотолгоо юм. Түүнээс гадна хэлний хувьд авч үзэхэд эд нар алтайн язгууртай, ижил төстэй үгнүүд маш их бий. Та нар ирээд анзаарсан байх. Баруун, зүүн гэхэд яг л тэрүүгээрээ хэлж байх жишээтэй. Жишээлбэл Зэжү арал дээр жоохон хязгаарлагдмал, гадны нөлөө орох боломжгүй газар бол 200 гаруй монгол үг байдаг гэсэн. За энийг нотолсон. Өөрөөр хэлбэл 200 үг гэдэг бол бараг л ярьчихаж болохоор монгол үг байна...гэж хэлээд сууж байна.
хуц
uneheer mongol ugs solongos helend olon baidag shuu dee...
Gazar shoroogoo zarsan uls turch nertei luivarchid,Uuh tuuhee hudaldsan erdemten nertei manuuhainuudiig yaahvee,Mongolchuudiig mongolchuudaar n(erliiz hurliizuud ch yumuu hen medehev)ugui hiilgeh zuun aziin bodlogo suuliin heden jilees denduu erchimjij baina daa. Tegeed Mongolchuud uursnuu uuh tuuhee ch sain medehgui,Chingis gesen nernees tsaashgui suuh yum. Odoonii Mongol zaluuchuudiin tolgoi n hooson teneg baigaag ashiglaj ene solongosuud tarhi ugaalt sain hiij baina daa
MONGOL TUURGATAN=BURIAD,HALIMAG,SHINJIAN-UIGHURIIN MONGOLCHUUD,UUSAAGUI UVURMONGOLCHUUD ZA TEGEED ZARIM NEG TUVA,ALTAINHAN OROH BAIH. BUSAD UURSDIIGUU MONGOL GEED BAIGAA NUHDUUD MONGOL BISHEE.MUN BAISAN CH ODOO ALI HEDIIN BISH BOLSON.KAZAKHSTAN,KYRGYZSTAN,UZBEKSTAND CH UURSDIIGUU MONGOL GARALTAI GEDEG NUHDUUD BAIDAG.GEHDEE ODOO BOL BISH BOLSON. ODOO BOL MONGOLJUU HELTNUUDEE L MONGOL GEJ UZEH HEREGTEI.TER NEPALUUD BOL MONGOLCHUUDTAI YAMARCH HOLBOO BAIHGUI.
OWORMONGOL;BURIADMONGOLOO TATAJ CHADAHGUI UGSAATNAA AWNA GEJ YRIJ BGAA NI TOLGOI UGAAJ GAZRAA ZARSAN SO:HYTADUUDIIGAA ORUULJ IREH GESEN SANAA tEGEEGUI YM BOL OWOR;BURIAD MONGOLOOSOO TATAJ ORUULAL DAA HARIN BARIAD BUTSAAGAAD HYTADAD NI TUSCHAACHIHAJ BGAA BIZ DEE LALARUUD: odoo GANTS L ARGA ULDLEE enhBAYRIIG BUTSAAJ GARGAH TEGWEL NAAD BALIAR YMNUUDIIG OORSDIINH NI BARISAN SCHOROND NI HATAAJ HORONGIIG NI HURAAH
Hamag biy arzaij uur mini hurch bna SOLONGOSCHUUD HEZEE CH MONGOL BAIJ TAARAHGUI TER ERTNII HEDEN ZUUN JILIIN UMNUH YU YARIAD BALAIRAAD BAIGAAN BE HEN TERIIG HARSIIN UZSIIN ILUU DUTUU ULS ORONTOI NIILJ SOLIORCH BAIHAAR HEDEN TUGRUG ZUGLUULAH SANAATAI GARSAN GADAADAD AMIDARCH BAIGAA MONGOLCHUUDAA NUTAGT N AH DUU AAW EEJTEI N OIRHON SETGEL SANAA TAIWAN AMIDARCH BOLOH NUHZULUU HANGAH HEREGTEISHTE TERIIGEE CHADAHGUI BAIJ YU SOLIOROOD BGAAN BE UNEHEER SETGEL UWDUJ BNA BAIGAA HEDEN MONGOLCHUUD N OLIGTOI AMIDARCH CHADAHGUI BAIHAD YUN ILUU DUTUU YUMNUUD AWCHIRAH WE NERV BARAHDAJ BNA
UWUR MONGOLCHUUDIIG CH ORHI YAH GEED BAIGAAN HUJAANUUD BOL MONGOLD GISHGEH ERHGUI BOLUUL TAARNA BI TEDNIIG UZEN YADAJ BNA
Sain heljee. Baliar zavaan nuuts bodlogo barisan Elbegdorj yuch hiij medne.
Ний нуугуй хэлэхэд бидэнд яг одоо доод тал нь 50 сая цагаач хэрэгтэй байна.СолонгосуудыгМонголд ихээр оруулах нь стратегийн хувьд маш зөв.Мөн япончуудыг ч гэсэн их хэмжээгээр монгол нутагт уугуулшуулах ёстой.Гэхдээ Түрэг угсааны ах дуу нараа мартаж болохгуй.Тэгэхээр 15 сая солонгос,15 сая япон 20 сая түрэг угсааний хүн амийг монголд нүүлгэн уугуулшуулаh хэрэгтэй.Эцэсийн эцэст хүн төрөлхтөн бүгдээрээ ах дүүс буюу нэг гаралтай,тэр дотороо түрэг угсаатанууд болон солонгос,япон монгол,манж,финн,унгар,эстон зэрэг Урал-Алтайн хэл угсааны ард түмнүүд бид бусад Энэтхэг-европын ард түмнээц ч илүү нягтралтай өөрсдийн өвөрмөц диаспорыг бүтээх ёстой.Энэ их төлөвлөгөөг уг нь Түрк улсаар удирдуулж гүйцэтгэвэл бид их амжилтад хүрнэ.Өвөр монгол болоод Буриадын хувьд бид тэдний хөл доорх өөрсдийн газар нутагийг Орос,Хятадад зүгээр алдаж болохгуй.Хятадаас бид өвөр монголийг Ляодугийн Далян далайн боомтийн хамт,буриадыг Эрхүү муж болон Чита мужийн хамт салган авахад миний хэлээд буй Солонгос,япон,туркүүд АНУ болон НАТОгийн цэрэгийн хамт бидэнд хүчин зүтгэх болно.Мэдээж бид бүхэн дайныг хүсэх ёстой.Дайнаас айх нь буруу.Дайн бол өвөл болохоор цас ордог шиг,зун болохоор бороо ордог шиг хүн төрөлхтөний мөнхийн процес юм.Путин тэргүүтэй их Оросын гадаад бодлого Бээжинтэй хүч хавсаж 2 солонгосыг нэгтгэхгүйн тулд хойд солонгосийн едийн засагийг байгалийн хийн хоолой ба шатдаг хиин хоолойгоороо дэмжиж байна.Энэ нь ядуу хоид солонгосийн өлсгөлөн хүн ам тогтоон барьж болохгуй гэнэтийн их үймээн самуунаар хойд солонгосын цергиин диктатурыг түлхэн унагаж 2 солонгос ардчилсан улс болоод нэгдчихвэл нэгдмэл хүчирхэг солонгос,эхлээд хятадыг дараа нь оросоос манжуудийн болон өөрсдийн эртний өвөг дээдсийн нутагийг неhей НАТОгоор дэмжүүлэн дайрах болно.Тэгвэл Орос,Хятадтай хоюулантай нь газар нутагийн мөнхийн маргаантай Япон,Түрк улсууд болон ялангуя оросын гэдсэн доторх,хятадын гэдсэн доторх түрэгийн дүү нар олон йил хуримталсан исламын өс хонзонгоо тайлж тусгаар улсууд болно.Харин бид баруун талдаа дорнод Туркестантай хиллэж Хятадаас өмнөд монголыг Манжуурын Ляодуны хамт,Оросоос Буриадийг Эрхүү муж,Чита мужийн хамт авах болно.Харин Сибирийн үлдсэн газар нутагуудыг Манай Исламын Турк ах НАТОгийн холбоотонуудтаигаа тохиролцон хувааж авна.Мэдээж энэ хувиас Япон,Солонгос,АНУ ч бас өөрсдийн бялууг хүртэг!Аллах Акбар!
Монголд олон Хятад ах дvv нараа бас оруулж ирэх хэрэгтэй. Хун амаа хурдан есгемеер байгаа бол 10 сая хужааг даруй оруулж ирэхийг Монглын ард тумэн шаардаж байна. Бла бла
дээрхи санаа боломжийн л санаа байнаа.
Ний нуугуй хэлэхэд бидэнд яг одоо доод тал нь 50 сая цагаач хэрэгтэй байна.СолонгосуудыгМонголд ихээр оруулах нь стратегийн хувьд маш зөв.Мөн япончуудыг ч гэсэн их хэмжээгээр монгол нутагт уугуулшуулах ёстой.Гэхдээ Түрэг угсааны ах дуу нараа мартаж болохгуй.Тэгэхээр 15 сая солонгос,15 сая япон 20 сая түрэг угсааний хүн амийг монголд нүүлгэн уугуулшуулаh хэрэгтэй.Эцэсийн эцэст хүн төрөлхтөн бүгдээрээ ах дүүс буюу нэг гаралтай,тэр дотороо түрэг угсаатанууд болон солонгос,япон монгол,манж,финн,унгар,эстон зэрэг Урал-Алтайн хэл угсааны ард түмнүүд бид бусад Энэтхэг-европын ард түмнээц ч илүү нягтралтай өөрсдийн өвөрмөц диаспорыг бүтээх ёстой.Энэ их төлөвлөгөөг уг нь Түрк улсаар удирдуулж гүйцэтгэвэл бид их амжилтад хүрнэ.Өвөр монгол болоод Буриадын хувьд бид тэдний хөл доорх өөрсдийн газар нутагийг Орос,Хятадад зүгээр алдаж болохгуй.Хятадаас бид өвөр монголийг Ляодугийн Далян далайн боомтийн хамт,буриадыг Эрхүү муж болон Чита мужийн хамт салган авахад миний хэлээд буй Солонгос,япон,туркүүд АНУ болон НАТОгийн цэрэгийн хамт бидэнд хүчин зүтгэх болно.Мэдээж бид бүхэн дайныг хүсэх ёстой.Дайнаас айх нь буруу.Дайн бол өвөл болохоор цас ордог шиг,зун болохоор бороо ордог шиг хүн төрөлхтөний мөнхийн процес юм.Путин тэргүүтэй их Оросын гадаад бодлого Бээжинтэй хүч хавсаж 2 солонгосыг нэгтгэхгүйн тулд хойд солонгосийн едийн засагийг байгалийн хийн хоолой ба шатдаг хиин хоолойгоороо дэмжиж байна.Энэ нь ядуу хоид солонгосийн өлсгөлөн хүн ам тогтоон барьж болохгуй гэнэтийн их үймээн самуунаар хойд солонгосын цергиин диктатурыг түлхэн унагаж 2 солонгос ардчилсан улс болоод нэгдчихвэл нэгдмэл хүчирхэг солонгос,эхлээд хятадыг дараа нь оросоос манжуудийн болон өөрсдийн эртний өвөг дээдсийн нутагийг неhей НАТОгоор дэмжүүлэн дайрах болно.Тэгвэл Орос,Хятадтай хоюулантай нь газар нутагийн мөнхийн маргаантай Япон,Түрк улсууд болон ялангуя оросын гэдсэн доторх,хятадын гэдсэн доторх түрэгийн дүү нар олон йил хуримталсан исламын өс хонзонгоо тайлж тусгаар улсууд болно.Харин бид баруун талдаа дорнод Туркестантай хиллэж Хятадаас өмнөд монголыг Манжуурын Ляодуны хамт,Оросоос Буриадийг Эрхүү муж,Чита мужийн хамт авах болно.Харин Сибирийн үлдсэн газар нутагуудыг Манай Исламын Турк ах НАТОгийн холбоотонуудтаигаа тохиролцон хувааж авна.Мэдээж энэ хувиас Япон,Солонгос,АНУ ч бас өөрсдийн бялууг хүртэг!Аллах Акбар!
bitgii soliorood baigaarai 50 saya gadniihniig oruulaad irvel Mongol ter chigeeree duusna,cham shig baliar novshnuud heden ueeree amidiin tamd unaasai! tui tui tui
Сэтгүүлч сайн байна, зөв олж харжээ. Солонгосууд бидэнд ямар ч хамаагүй үндэстэн. Зүгээр л Монголчуудыг гэнэн тэнэг гэж басч Газар нутгыг нь колоничлох гэсэн жижигхээн улс. Элбэгдөрж Халх голыг солонгосуудад найр тавьж байсныг бүү мартацгаа !
ТЭР СОЛОНГОС ГӨЛӨГНИЙ ДЭВСГЭР ЯНХАН БИТГИЙ ХУЦ. СОЛОНГОС ХЭЛЭНД ХУЖАА ҮГ МАШ ИХ БАЙДАГ. ХУЖАА ТОО ХЭРЭГЛЭДЭГ. ТЭГЭЭД ЯАГААД МОНГОЛЧУУДААС ЦАРАЙ ШАЛ ӨӨР БАЙГАА ЮМ. САРМАГЧИНГ МОНГОЛ ХҮНТЭЙ ЗҮЙРЛҮҮЛЖ БОЛОХГҮЙ. СОЛОНГОСЧУУД ХУЖААГААС ГАРАЛТАЙ. СТАНДАРТЫН БУС ТОЖГОНУД
medehgui yum da,nepaliin gurka nar uursdiiguu mongol gdeg yum bilee
Nuhduudee Solongoschuud bol yostoi hudlaa shuu, Tsaaduul chini yamar yumnii Mongol bdagiin,Hyatad Malai garaltai humuus shuu,DNK sudalgaa bataldag.Kinon deer garaad bdag ertnii Kogurio gdeg uls chini tednii uls bish,sibireer nutagtai nanai nar yum shuu de,Mongolchuud Solon Barga gdeg bsan,tednii tuuhiig avchihaad odoo bidnii tuuh gazar shorooru ungulzuj bga yum,mogolchuud mini seremjtei bgarai!!!!
solongos gdeg nernii uchirch tiim
Er hunii boddog l bodol hu,
chi yhej dald orooroi!!!!chamaar mongol dytahgyi malaa!!!odoo songyyliig chini albaar bysniulana!!!!!mongolchyydad hereggyi hyatadad heregtei chamaar yana!!!!
Харин ч овоо сэтгэдэг, боддог хүний бичвэр байна аа. Монголчуудыгаа авчиря гэх нь сайхан боловч дотоод, гадаад нөхцөл нь бас л болохгүй байгааг олж харах хэрэгтэй. Тэр олон сая монголчууд гадаадад байдаг нь яаж ч толгойгоо гашилгаад батлагдахгүй л байгаа юм. Монголын нутагт ихэнх монголчууд нь байлдан дагуулалтын үеээр үлддэг юм байгаа биз дээ. Тэд нь Сталины хэлмэгдүүлэлтийг л тооцохгүй бол нэг их хядуулчихаагүй мөртлөө 3 сая хүрэхтэй үгүйтэй. Тэгэхэд дайны хөлөөр цөөхөн цэрэг энд тэнд үлдээгээд явсан цөөхөн цэргүүд бидэн шиг 3 саяд хүрнэ гэдэг ч байж болшгүй. За яахав лалын орнуудад олон эхнэрийн олон хүүхэд гаргая гэж бодъё. Тэгвэл суурьшсан цөөхөн монголоос илүү олон лал авгай оногдоноо доо. Аль цус нь давамгайлахав? Тэгээд бүр хэдэн зууны турш хэр их өөрчлөгдөхөв? За түүнийг орхиод өөр сэдэв хөндөе. Элбэгээ (би дэмждэг, гэхдээ) монголчууд аа уриад байгаа мөртлөө өвөр монголчуудыг зугтаад ирэхэд Хытадад буцаагаад тушаадгийг собсоогүй юм шиг л байдаг. Бүр тодорхой жишээ, Халимагийн дуучин Цагаанзам манай иргэн болох өргөдлөө өгсөн. Бүгд мэдэж байгаа. Тэрээр ярилцлагадаа юу гэсэн гээч. Элбэгдорж ерөнхийлөгч , хамаагүй шийдчихэж болохгүй байна. Та олонд нэртэй хүн тул бусад гадаад монголчуудад буруу үлгэр гэл үү буруу ойлголт төрүүлчихэж магад гэсэн утгатай юм бичсэн байсан. Ир гэчихээд ирэхээр нь болгоомжлоод байдаг. Ганц хүнийг ингэж байгаа юм. Хэдэн мянгаараа ирвэл яана аа? Би хичнээн Элбэгээг дотроо дэмжиж явдаг боловч яг энэ тал дээр хошгоруулалт хийгээд байна гэж бодоод, бусад зүйл дээр мөн ингэдэг юм биш байгаа даа гэж хааяа боддог. Хамаагүй бодлогогүй ярина аа гэж...
Hvzvvgvig SHVVVVVVE hamsaatanuudiig bas Mongol orniig mini hudaldaj duuslaa shvvvvvv Arduudaa bosooroi bosooroi hujaagiin erliiziig huue shvve TSEERLVVLJ HuRungu zoosoor ni unchin hvvhedvvded taraaaya YAMAR bna .ednii idsen zoosoor bvhel bvten hothon baiguulna sh dee byatshan yadarsan VRSDEE