sonin.mn

МАНИЛА, 2026 оны тавдугаар сарын 14 /Reuters/. Лхагва гарагт Филиппиний Сенатын ордонд хэд хэдэн удаа буун дуу сонсогдож, хүмүүсийг аюулгүй газар нуугдахыг анхааруулжээ. Олон улсын эрүүгийн шүүхээс (ОУЭШ) баривчлах шийдвэр гаргасан нөлөө бүхий сенатын гишүүнийг баривчлах ажиллагаа явуулж магадгүй байгаа үед энэ явдал болсон байна. 


Филиппиний Ерөнхийлөгч асан Родриго Дутертэгийн “хар тамхины эсрэг явуулсан цуст дайн”-ыг гардан гүйцэтгэгч Рональд дела Роса өөрийг нь хэзээ мөдгүй баривчлах гэж байна хэмээн Фэйсбүүк хуудсаараа мэдэгдээд, түүнийг ОУЭШ-д шилжүүлэн өгөхөд саад хийхийг хүмүүст уриалжээ.


Даваа гаргаас хойш Сенатын ордон дахь өрөөндөө орогнож буй Р.Дела Роса ОУЭШ-ээс баривчлах захирамжийг танилцуулсны дараа хууль сахиулах байгууллагынхан түүнийг баривчлахаар ирж байгаа тул иргэдийг эсэргүүцэл үзүүлж, түүний баривчилгааг саатуулахыг уриалсан байна. Тус шүүх цагдаагийн дарга асан Дела Росаг хүмүүнлэг ёсны эсрэг гэмт хэрэг үйлдсэн хэмээн буруутгаж, баривчлах захирамж гаргажээ. Өдгөө 81 настай Ерөнхийлөгч асан Р.Дутертэ мөн ижил хэрэгт буруутгагдан өнгөрсөн онд баривчлагдсан юм.



Г.Энх-Од

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг