sonin.mn

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэхээр хэлэлцүүлэг боллоо.


Энэ үеэр Ерөнхий Сайд, МАН-ын дарга Н.Учрал УИХ-ын гишүүдийн асуултад хариулахдаа: "Одоо ер нь сүүлийн үед хулгайч хулгайчийг гэдэг болоод байна шүү. Ер нь авилгатай тэмцэнэ гэдэг бол ёс зүй ярина гэдэг бол өөрөө ёс зүйтэй, хариуцлагатай хүн ёс зүй ярьдаг шүү.


Одоо хэн нь ялгагдахаа болиод байгаа, зарим улс төрчид. Тийм учраас Засгийн Газар бол шаардлагатай нотлох баримтууд, шаардлагатай мэдээллүүдийг цаг тухайд нь гаргаж өгнө. Нийгэмд үүсээд байгаа мэдээ, мэдээлэл дээр дүн шинжилгээ хийж, хоёр талд нь гаргах хэрэгтэй.


Дээрээс нь би хэлсэн шүү дээ. Би бол төсөл гацаагч биш, би төсөлд гарц олдог Ерөнхий Сайд байна. Харин мега төсөл гэдэг нэрийн доор тендер хулгай, луйвар хийсэн байдалтай бол эвлэрэхгүй шүү. Тэрийг чинь зогсооно гэдгийг харин хэлчихье. Тэрэн дээр танил тал хамаагүй шүү." гэв. Ерөнхий Сайд Н.Учрал мега төсөл нэрийн доор хулгай луйвар хийсэн этгээд гэж яг хэнийг хэлсэн юм бол?




С.Сарнай