
Хууль бус агнуур, байгаль орчны ноцтой зөрчилтэй тэмцэх "Ирвэс-3" шуурхай баг энэ сарын 13-ны өдөр Ховд аймгийн Зэрэг сумын Баруун хаяанд зэгсний гахай агнасан байна гэсэн дуудлага авчээ. Шөнийн 20 цагт Ховд аймгаас гарч Зэрэг сумын цагдаагийн хэсгийн төлөөлөгч ахмад Отгонжаргалын хамт хэрэг гарсан айлын ойролцоо очиж хяналтандаа авсан байна.
Тус сумын Бургасан багийн иргэн Б.Ганхүү гэгч зэрлэг гахай агнаж, бүтнээр нь хөлдөөж амбаартаа нуусан байсныг илрүүлж эд мөрийн баримт болгон хураан авч, хэргийн газар үзлэг хийж эрүүгийн хуулийн 203-ын 1-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгав. Түүний гахай агнахдаа ашигласан ЛОСЬ маркийн бууг хураан авчээ.
Хар-Ус нуур, Зэрэг сумын Холбоо цагаан нуурын зэгсэнд цөөн байдаг зэгсний гахайг хууль бусаар агнасан 13 дахь хэргийг "Ирвэс-3 "баг илрүүллээ. Зэгсний гахайг хууль бусаар агнасан тохиолдолд МУ-ын Засгийн газрын 2011 оны 1-р сарын 25-ны өдрийн 23-р тогтоолд заасан Ан амьтны экологи, эдийн засгийн үнэлгээгээр 5.800.000 төгрөгний нөхөн төлбөр төлж эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан байдаг гэж "Ирвэс-3" багийн ахлагч Ш.Гантулга мэдээллээ.
А.Бямбасүрэн /Ховд/
Эх сурвалж: "Ховдын мэдээ"
Сэтгэгдэл(9)
Bayar hurgey.
Manai eronhiilogch Elbegee zerleg gahai, tarvaga hoyort nugasgui hun dee. Tegeed nutgiin anchindaa zahij gants gahai unagaalgaj l dee. Ter torguuliin mongii n shiljuulchih n todorhoi.
Зэрлэг гахайг үржүүлэх тал дээр ажил зохиох хэрэгтэй.Энэ талаар 1 сарын өмнө бичсэн бичсэн байсан.Ирвэс баг гэж сүржигнээд та нар өөрсдөө алж л байгаа,д.Ганболд гэж хөлдүү толгой бараг идшээ бэлтгэж байгаа энэ муу ядарсан малчин ганцыг хусаа л биз Бямбаа чи шинэлэг юм бич ...........
TER ZUB SHUU.ODOO UIH AAR BATLAJ BAIGAA AMITNII TUHAI HUULIND HOBOR AMITDIIG URJUULEH TALAAR NILEED SAIN ZAALTUUD ORSON BAIGAA.ERUNHIIDUU ZARCHIM NI EHLEED HAMGAALJ URJUUL TEGEED HUULIIIN DAGUU ASHILA GESEN UG HUN AMITAN HOERIIN HARILTSAN HOLBOOG BII BOLGONO GESENUG YUM UUDAA.AMIDRAL YADUU BAIHAD ZERLEG GAHAI MUNGU BOLJ HARAGDDAG GEDEG CH ORTOI GEHDEE IIM TSUUHUN BAIHAD NI BOLOH GUI SHUU
bayar hurgie
Нямдорж овоот толгойтийн ордийг Алтжингийн гэх Алтантай хувааж эзэмшихээр болсон бөгөөд Түрээсээр суудаг гэх зайсан дахи тансаг харш н Алтангийнх гэдэгийг шалгаж өгнө үү
Нямдорж овоот толгойтийн ордийг Алтжингийн гэх Алтантай хувааж эзэмшихээр болсон бөгөөд Түрээсээр суудаг гэх зайсан дахи тансаг харш н Алтангийнх гэдэгийг шалгаж өгнө үү
za zerleg gahain tal deer bol bi bas ungajil yawsan hvn gehdee hamgaalhn zow shtee too tolgoin tsoorchil bga yum shig bna lee mundag uhaantai amitan shvv odoo bol bi agnahaa bolisonl doo ugn hamgaalaad vrjvvleed oron nutagtaa tusgai zowshoorliin ogood agnuulwal estoil er hvnii awhaalj sambaa shalgsn saihan an baidgiim
yun surtei ym ter bumaar ni idsen lalruudiig yaj ch chadahgui baij yun surtei gichii tsagdaa we chi