sonin.mn

Казакууд НАТО-д дайн зарлажээ. НАТО-гийн генерал, казакууд дээр ирэв.

-Танай генерал хаана байна?
Нэгэн аксакал дээр аваачив. Генерал:

-Танай арми хэдэн цэрэгтэй юм?
-Хоёр, гурван зуун хүн бий...

-Өвгөн минь, та сонс, манай арми 5 сая хүнтэй...
-Тийм үү.. одоо тэгээд тэр олон хүнийг чинь хаана оршуулдаг билээ дээ...

***

Шорон. Нэг камерт байгаа хоёр хоригдлын нэг нь байцаагдаад орж ирэв. Нөгөөдөө:

-Сидоров, чамд шинэ жилийн мэнд хүргэе!
-Юун шинэ жил, одоо чинь 6 cap шүү дээ.

-Мөрдөн байцаагч чамд нэг жил нэмсэн гэнэ ээ...

***

Сөнөсөн онгоцны хар хайрцгийг олов. Хамгийн сүүлийн бичлэг:

-... за нэг хийчих... идэн тат.. ар нь түүз...

***

-Хувийн компаний захирал:
-Таныг ажлаас халсан.

-Халсан гэнэ ээ? Уг нь боолыг зардаг баймаар юм?.

***
Ноүтбүүкийг шалан дээр битгий орхиж бай. Хадам ээжүүд хил гэж бодоод дээр нь гараад зогсчихдог юм.

***

Гэрийн эзэгтэй зочинд:

-Та хундага архи уух уу, аяга кофе уух уу?
-Мм-ммм... аяга архи ууя.

***

-Иван Хан хүү хаачихна вэ?
-Тал руу явна аа. Хаан аав маань талд очоод нум сум харваарай гэж зарлиг буулгасан.

-Тэгээд?
-Тэгээд сум буусан газар нь очиход надтай суух эхнэр байх юм гэнэ лээ.

-Тэгвэл илдээр яах нь вэ?
-Би гэрлэмээргүй байна.

***

Мэргэн хүн: -Та 50 нас хүртлээ жаахан мөнгөний гачигдалтай амьдрах юм байна.
-Тэгээд дараа нь?

-Тэгээд дасчих юм байна.

***

-Хүндэт зорчигчид оо, манай нисэх онгоцны багийн хамт олон та бүхэнд тавтай сайхан аялахыг хүсэж эхний хундгаа тогтоож байна...

***

Нүдний эмч: -Энэ ямар үсэг байна?

Эр: -Мэдэхгүй.

-Таны хараа их муу байна.
-Чи бичиг үсэггүй хүнийг бага доромжлоорой.

***

Нэг эр морин тэргээр  тосгонд түлээ авчрав: -Хүмүүс ээ, би уулнаас түлээ авчирлаа!!!
Морь эргэж харан ууртайгаар:

-Чи юу, би юу?

***

Профессор, нэг оюутанд:

-Чи битгий хичээл үймүүлээд бай, тийм сүрхий юм бол энд гарч ирээд хичээл заагаадах.
Оюутан самбарын өмнө гарч ирээд:

-Өнөөдрийн хичээл дууслаа, тарж болно, гэлээ.

***

Хоёр согтуу: -Хоёр архины нэг нь хуурамч байдаг гэж үнэн шүү. Эхний нэг шилийг зүв зүгээр уучихаад байхад хоёр дахийг нь уучихаар л хордож үхчих гээд...

-Харин тийм ээ, заримдаа болохоор эхнийх нь уух гэж бөөн юм болж байхад хоёр дахийг нь уухад зүв зүгээр орчихдог...

***

Мэдээ: -Намын байр шатаж байна. Бусад нам эвсэл хөдөлгөөнүүд чадах ядахаараа тусалж байна... мод чулуугаар... бензин тосоор...


***

Нэгэн эр Бурханд мөргөнө:

-Бурхан минь, би Очирбатын Дашбалбарт хичнээн хайртай байлаа... Та нэг л өдөр аваад явчихсан...

-Бурхан минь, би Мэндийн Зэнээд хичнээн хайртай байлаа, та нэг л өдөр аваад явчихсан...

-Бурхан минь, би Жанлавын Наранцацралтад хичнээн хайртай байлаа, та бас нэг л өдөр яваад явчихсан...

-Бурхан минь, би одоо энэ олигархуудад хичнээн хайртай гээч... баярлалаа.

***

Еврей Хохол хоёр эр цөлд явна. Еврей эр цүнх дүүрэн алттай, Хохол эр цүнх дүүрэн гахайн өөхтэй. Еврей эр өлсөв. Хохолд:

-Хоёулаа зах дээр байгаа юм шиг наймаалцах уу?
-Тэгье.

-Нэг зүсэм өөх ямар үнэтэй юм?

-Нэг цүнх алт!
-Юу? Чи галзуураа юу?

-За за, тэгвэл өөр лангуунаас ав...

***

Хуримын анхны шөнө эхнэр нөхөр хоёр орондоо оров. Нөхөр:

-Эхлээд жаахан өвдөнө тэгээд л зүгээр болчихно за юу...

Эхнэр ерөөсөө өвдөхгүй байв... Эхнэр:

-Хэзээ өвдөх юм? Нөхөр ууртайгаар: -Би одоохон дуусгачихаад хамар дундуур чинь гөвшөөд өгье өө.

***

-Сайн уу, чи яагаад утсаа авахгүй байсан юм?
-Жорлонд л байхгүй юу.

-Бүтэн 7 хоног уу???

***

-Вовка, шинэ сургуульд ямар байна даа?
-Муухай байна, хүүхдээс хуулж ч болохгүй.

-Багш нар нь хатуу юм уу?
-Үгүй ээ, сурагч нар нь тэнэг.

Эх сурвалж: "Онигоо" сонин