sonin.mn

Сүүлийн жилүүдэд манай аймагт малын хулгайн гэмт хэрэг төлийлөн буурахгүй, нэмэгдэх хандлагатай байгаа нь хэд хэдэн шалтгаантайг цагдаагийнхан ярьж байна. 2009 оны Өршөөлийн хуулиар малын хулгайн хэргээр шалгаглаж байсан 13 хэрэгт холбоглолтой 21, ял шийтгэгдсэн 31 этгээл суллагдсан нь нөхцөл байдлыг хүндрүүлж, энэ төрлийн гэмт хэргийн гаралтыг өсгөжээ. Өнгөрсөн жилд малын хулгайн 83 гэмт хэрэг үйлдэглсэн нь өмнөх оныхоос 20.2 хувиар өссөн дүн юм. Харин энэ оны эхний 2 сарын байдлаар малын хулгайн 23 хэрэг бүртгэгджээ. Энэ төрлийн гэмт хэргийг үйлдэж байгаа этгээдүүд нь бүлэг зохион байгуулалтад орж, тээврийн хэрэгсэл, галт зэвсэг ашиглаж, малыг олон тоогоор хулгайлж байгаа нь цаашид малын хулгай төлийлөн буурахгүй байх магадлалтайг харуулж байна.

Түүнчлэн хилийн бүсэд ч энэ төрлийн гэмт хэрэг тасрахгүй байна. Баримт сөхөе. MУ-ын хилийг зөрчин OXУ-аас адуу, үхэр оруулж ирсэн иргэд бүгд Монгол хүмүүс байна, Мөн БНХАУ-аас хууль бусаар адуу хил давуулан оруулж ирсэн болон гаргасан Монгол иргэд Хятадын иргэдтэй хилийн хориотой бүсэл уулзан үгсэн тохиролиож үйлдсэнээ мөрдөн байиаалтын явиад мэдүүлсэн нь ХХБ-ын алба хаагчлын арга тактик, үйл ажиллагааг мэддэг байж болзошгүй гэсэн хардлагыг төрүүлэх боллоо.

Мал махны ченж нар хулгайч нартай үгсэн хуйваллдаг, мах малын гаралтай түүхий эдийн үнийн өсөлт, ажилгүйдэл ядуурал зэрэг нь энэ төрлийн гэмт хэргийн гаралтад голлох нөлөө үзүүлж байна. Гэмт хэрэг үйлдэж байгаа этгээдүүлээс 2010 онд 63.4 хувь, 2011 онд 68.8 хувийг нь ажилгүйчүүд эзэлж, аймгийн алдарт уяач, мянгат малчин, сумын уяачдын холбооны тэргүүн гэх цол гуншинтай хүмүүс ч малын хулгайн гэмт хэрэгт холбогдсон явлал манай аймагт гарчээ.

Эх сурвалж: "Дорнод" сонин