sonin.mn

ДНБ-ий өсөлт 2010 онд 6.4 хувь байсан бол 2011 онд 17.3 хувьд хүрсэн нь түүхэнд байгаагүй үзүүлэлт боллоо. Мөн 2010 онд 13 хувьтай байсан ажилгүйдлийн түвшин 9 хувь болж буурлаа. Гэвч оны эцэст инфляци 11.1 хувьд хүрч албан бус салбарын ажилчдын бодит орлого буурч эхэлсэн. Эдийн засаг хэт халж байгаагийн үндсэн шалтгаан нь уул уурхайн орлого хурдацтай нэмэгдэх мөн төсвийн зарлага 2011 онд 56 хувиар өссөн явдалтай холбоотой бөгөөд энэ онд дахнн 32 хувиар нэмэгдэхээр төлөвлөгдсөн байна Төсвийн мөчлөг дагасан энэхүү бодлого нь Монгол Улсад урьд өмнө нь тохиолдож байсан "тэлэлт-агшилт"-ын мөчлөгийг давтах эрсдэлийг дагуулж байна. Нэн ялангуяа Европын улсуудад өрийн хямрал үргэлжилж,эрдэс баялгийн бүтээгдэхүүний үнэ огцом унаж болзошгүй энэ үед ийм нөхцөл байдал бий болоод байна.

2011 оны төсвийн нийт зарлагыг 2009 оны түвшинтэй харьцуулбал хоёр дахин өссөн нь УИХ-ын сонгуулийн өмнөх жилийн дарамт шахалт, өмнох сонгуулийн үеэр өгсөн бэлэн мөнгө тараах, хөрөнгө оруулалтыг их хэмжээгээр нэмэгдүүлэх улс төрийн амлалтыг биелүүлэхтэй холбоотой. Төсвийн орлогын гүйцэтгэл өндөр байсан учраас 2011 оны төсвийн алдагдал ДНБ-ий 3.6 хувьтай тэнцлээ. Харин төсвийн тэнцвэржүүлсэн алдагдал тогтвортой байдлын тухай хуулийн дагуу эрдэс баялгийн гол бүтээгдэхүүний урт хугацааны үнийн төсөөлөл дээр үндэслэн тооцвол 5.8 хувьтай үзүүлэлт гарлаа. Мөнгөний бодлогын тухайд Монголбанкнаас инфляцийг хазаарлах, зээлийн өсөлтийг хумих чиглэлээр 2011 онд чухал арга хэмжээ авч ажилласан. Гэвч бодлогын хүүгийн бодит түвшин сөрөг утгатай хэвээр мөн банкны зээл хурдацтай өссөөр (өмнөх оны мөн үетэй харьцуулахад 73 хувь) байгаа учраас мөнгөний бодлогыг нэмж чангатгах шаардагатай байна. Мөн түүнчлэн хөрвөх чадварын эрсдэл нэмэгдэх хандлагатай болж, банкуудын тайлан тэнцэл дэх чанаргүй зээлийн багц эрчимтэй багасахгүй байна.

Төгрөг, ам. долларын данс хооронд хөрвүүлэг чөлөөтэй хийгддэг учраас банкны системийг бэхжүүлэх чигпэлээр макрр зохистой арга хэмжээ авахгүй бол хөрөнгийн урсгал гэнэт гадагшлах эрсдэл өндөр хэвээр байна. Тухайлбал, системийн ач холбогдолтой банкуудад өөрийн хөрөнгийн нэмэгдэл сан байгуулах тухай нэвтрүүлээд удаагүй байгаа шаардлага дээр нэмээд барилга, орон сууц, хэрэшээний зээл гэх мэт хэлбэлзэл өндөртэй салбаруудын зээл дээр алдагдлын нэмэгдэл саи байгуулах нь зүйтэй.

Төгрөгийн ханш 2011 онд 11 хувиар суларсан нь инфляци дотоодод өндөр байгаа, түүхий эдийн үнэ оны сүүл рүү буурсантай шууд холбоогой юм. Түүхий эдийн зах зээлээс хамаардаг эрдэс баялгийн нөөц ихтэй,хөгжиж буй бусад улс орнуудын ханш адил нөлөө үзсэн. Цаашид ханшийг уян хатан байлгах нь чухал бөгөөд төгрөгийн ханшийг нэг чиглэлээр өөрчлөгдөнө гэсэн хүлээлт дээр үндэслэсэн ашиг хонжоо олох гэсэн дайралт үүсэх эрсдэлийг багасгаж, гадаад цочрол (жишээлбэл: эрдэс баялгийн үнэ) бий болсон тохиолдолд төсөв, экспортын орлогод шууд нөлөөлөхгүйгээр эдийн засагт шингээж авах боломжийг бүрдүүлнэ.


2008 онд харин ийм цочрол тэр чигээрээ эдийн засагт нөлөөлж, агшилтыг дагуулсан. Цаашилбал, ханшийг уян хатан байлгах нь нэрлэсэн ханшны хэлбэлзлийг эдийн засагт шингээхэд тустай бөгөөд бодит орлого болон бизнесийн ашиггай байдадд сөргөөр нөлөөлөх цалин хөлс, ажлын байр эрс буурах үр дагавараас сэргийлэх юм. Эцэст нь, ханш уян хатан байх нь хувийн хэвшил болон банкуудыг хамгаалалтгүй эрсдэл үүрэх сонирхлыг бууруулна.

Уул уурхайн салбарын тоног төхөөрөмж, нефть бүтээгдэхүүний импорт асар ихээр өсч, гадаад худалдааны тэнцэл 2011 оны 12 дугаар сард 1.7 тэрбум ам. долларын алдагдалтай болж, түүхэнд байгаагүй өндөр түвшинд хүрлээ. Гэхдээ экспорт ч дутахааргүй гүйцэтгэлтэй гарч 2010 оны эцэст 2.9 тэрбум ам. доллартай тэнцэж байсан бол 2011 онд 4.8 тэрбум ам. доллар болж өсчээ. Экспортын өсөлтийг дэмжсэн гол бараа нь БНХАУ руу гаргаж байгаа нүүрс байв. Урсгал дансны тэнцэл 2010 онд ДНБ-ий 14 хувьтай тэнцэж байсан бол 35 хувьтай тэнцэх болж нэмэгдсэн нь гадаадын шууд хөрөнгө оруулалтын дотогшлох урсгалаар бүрэн санхүүжигдсан байна. Гадаадын шууд хөрөнгө оруулалт сүүлийн дөрвөн улиралын нийлбэрээр 5.3 тэрбум ам.долларт хүрч, ДНБ-ий 62 орчим хувьтай тэнцэж байна.  Хууль эрх зүйн зохицуулалтын талаар 2001 он болон 2012 оны эхээр чухал шийдвэрүүд гарч, бодлого тодорхойлогч байгууллага, зохион байгуулалтын хүрээг бэхжүүлэхэд чиглэсэн. Тухайлбал, 2011 оны  12 дугаар сард Төсвийн нэгдсэн хууль баглагдсан. Хуулинд төсвийн тогтвортой байдлыг дэмжих зохицуулалтууд, Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн хэрэгжилтэнд чухал ач холбогдолтой арга хэмжээнүүд, шийдвэрүүд баггсан. Мөн түүнчлэн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээнүүд дээр техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулсан байхын зэрэгцээ үндэсний тэргүулэх чиглэлийн зорилтуудтай нийцсэн байх шаардлага тавигдаж байгаа учраас төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх хөрөнгө оруулалтын зохион байгуулалтын хүрээг бэхжүүлж чадсан. Ингэснээр Төсвийн тогтвортой байдлын тухай хуультай зэрэгцээд цаашид төсвийн зохистой бодлого, арга хэмжээ хэрэгжих нөхцел шаардлагыг бүрдүүлж өгсөн.

Нийгмийн халамжийн тухай хууль or гарсны дараахан батлагдсан. Шинэ хуулийн хурээнд одоо иргэн бүрт олгож байгаа бэлэн мөнгөний оронд ядууст чиглэсэн тэтгэмж олгох шийдвэр гарлаа. Хууль батлагдсанаар Монголын ядуу эмзэг бүлгийнхний амьжиргааг хамгаалах, төсвийн тогтвортой байдлыг хангасан нийгмийн халамжийн тогтолцоо бүрдүүлэх чиглэлээр томоохон алхам хийж чадлаа. Ядуу өрхийн тоо 130 мянгад хүрч, таван өрх тутмын нэг нь ядуу гэсэн тооцоо байдаг.

Эдийн засагт гадаад цочрол нүүрлэсэн тохиолдолд макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангаж, хатуу буулт хийхээс сэргийлэхэд Монгол Улс Төсвийн тогтвортой байдлын тухай болон Төсвийн нэгдсэн хуулиудад заасан төсвийн зохистой бодлогыг зайлшгүй дагаж мөрдөх шаардлагатай байна.

Цаашилбал, инфляцийг хазаарлахын тулд төсвийн болоод мөнгөний бодлогын аль алиныг хумиж, банкны салбар дахь системийн эрсдэлийг бууруулах зорилгоор макро зохистой бодлого хэрэгжүүлж, гадаад цочрол биелэлээ олсон нехцөяд анхан шатны хамгаалалт болох уян хатан ханшийн тогголцоог хадгалж үлдэх нь зүйтэй.

Монгол Улсын хувьд тодорхой бус үе ирээд байна. Дэлхийн эдийн засгийн байдал эрсдэлтэй байгаагаас эдийн засгийг сөрж байгаа салхины эрч нэмэгдэж болзошгүй. Үүний зэрэгцээ удахгүй болох гэж байгаа сонгууль дотоодын нөхцөл байдлыг улам тодорхой бус болгож байна. Тогтворжуулалтын санд хангалттай хэмжээний хуримтлал үүсэх хүртэл Монгол Улс эрдэсийн бүтээгдэхүүний үнийн хэлбэлзэлд их өртөмтгий байна. 2008-2009 оны хямралын үеэр БНХАУ дэд бүтцээ анхаарч эдийн засгаа дэмжиж бодлого авч хэрэгжүүлж байсан бол дэлхийн эдийн засгийн өсөлт буурч буй өнөө үед дахин ийм арга хэмжээ авахгүй байх магадлал өндөр байгааг анхаарах хэрэгтэй.

Яг энэ цаг мөчид "Бэлэн байх" гэсэн үг бодлогын зөвлөмжийг дүгнэж байна. Түүхэн ач холбогдолтой Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг 2010 онд батлахдаа Монгол Улсын бодлого боловсруулагчид "бэлэн байх"-ын ач холбогдлыг ойлгосон. Одоо энэхүү хуулинд заасан зарчмыг даган ыөрдөж. эх орныхоо нүүрс, зэсийн щякя их нөөщшг эдийн засгийн тогтвортой өсөлтөнд хүргэж, нийт ард иргэдийнхээ өнөөгийн болоод цаашдын амьжиргааг сайжруулах нөхцөлийг бүрдүүлэх нь чухал болоод байна.

Эх сурвалж: "Санхүүгийн мэдээ" сонин