sonin.mn

Аж ахуйн нэгж, үйлдвэрүүд агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хэрхэн ажиллаж байгааг аймгийн ЗДТГ, БОАЖГ, МХГ, Дархан сумын байгаль орчны асуудал хариуцсан мэргэжилтнүүд хамтран шалгалт хийлээ. Энэхүү хяналт шалгалтын дүнд агаарын бохирдолыг арилгахад анхаарах олон асуудлууд
байна гэдгийг албаны хүмүүс хэлж байсан.

Шохой шатаах үйл ажиллагаа явуулж буй ААН-үүд зуухны шинэчлэл хийж, утаа шүүх тоног төхөөрөмж суурьлуулж байгаа гэнэ. Гэвч уг тоног төхөөрөмж нь батлагдсан зураг төсөлгүй, мэргэжлийн байгууллагын зөвшөөрөлгүй, гap хийцийн эд анги угсарч байгаа нь шалгалтаар илэрсэн байна. Харин Шатаах зуухны хувьд байгаль орчинд нөлөөлөх байдлын дүгнэлтгүй гээд олон зөрчлүүдийг илрүүллээ.

"Тулгат шийр" ХХК, "Дархан-Эрдэнэбүрэн" ХХК-ууд Аймгийн засаг даргын захирамжийг зөрчиж, шохой шатаах үйл ажиллагаа явуулж байсныг ч илрүүлж, дээрх компаниудын үйл ажилагааг нь бүрэн зогсоох арга хэмжээг авчээ. "Орд харш" ХХК-ийн хашаанд түрээсээр ажиллаж буй "Гялалзах гэрэл" ХХК нь гадаадын хөрөнгө оруулалттай ган бөмбөлөг үйлдвэрлэх үйл ажиллагаа явуулдаг. Тус компани нь Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийг ноцтой зөрчөөд зогсохгүй зөвшөөрөлгүй гүний худаг гаргасан, ус авах цэгт тоолуур суурилуулаагүй, усан сан байгуулсан зэрэг зөрчилтай байгаа нь шалгалтаар илэрлээ.

Мөн үйлдвэрлэж буй ган бөмбөлөг, сэлбэг хэрэгсэл нь    бүтээгдэхүүний чанарын сорьц шинжилгээ, стандартын баталгаажуулалт байхгүй, шаардлага хангаж буй эсэх нь тодорхой бус байна гэж ажлын хэсэг дүгнэжээ. Харин "Эрэл" цементийн үйлдвэрийн тухайд 2011 оны 9 дүгээр сараас үйлдвэрийн технологи    үйл ажиллагаанаас үүсч буй тоосжилтын асуудлыг шийдвэрлэх, тоосжилтыг багасгах зорилгоор II зуухыг бүрэн шинэчлэх, I, II зууханд цахилгаан фильтр тавихаар суурь ажлуудыг хийж эхэлсэн гэнэ.

Энэ ажил 2012 оны 6 дугаар сард дуусна гэж байна. Манай аймгийн тухайд төмөрийн хүдэр баяжуулах, боловсруулах, ачиж буулгах, тээвэрлэх үйл ажиллагаа явуулж буй иргэн, ААНэгжүүд олширч байгаа тул хяналт шалгалтыг дахин нарийвчлан хийх шаардлагатай байгаар мэргэжлийнхэн хэлж байна.

Дархан-Уул
Эх сурвалж: "Шинэ мэдээ"