Монголоо бидэн дэлхийд таниулах их ажлаа улам эрчимжүүлмээр байна. Монгол хүнийг таньдаг дэлхий, дэлхийг таньдаг Монгол хүн баймааж эрч хүчээ авч буй даяаршилд хөл алдахгүй урагшлах биз ээ. Хөл алдахгүй урагшлахын тулд хил давуулж алдсан өв соёлын үнэт зүйлсээ гадаад улс орнуудаас эргүүлэн татах, "Эзэн нь юмаа мэддэг" ёсоор эх орноосоо хууль бусаар гаргасан, гарсан үлэг гүрвэлийн ясны хэлтэрхий, өндөг хэмээх чулууны элтэрхий, алт мөнгөн бурханы мутрын хугархай, уран баримлын жаахан ч атугай "жогорхой"-г олж цуглуулах цаг болжээ. Алийн болгон хүний нутаг гүний газар очихоороо "Өө, энэ чинь манайх байсан юм уу" гэлцэх вэ дээ?
Хаалттай нийгмээ таягдан хаяж, нээлттэй үүдээ дэлгэхийн цагт, харийн нутаг руу хүчээр алдсан олон өв соёл тодорч, дэлхийн нүд, сонорыг дэлдийлгэсэн их хаадын захианаас эхлээд, аль дивангарын гэхээр үлэг гүрвэлийн яс, ясны хэлхээс бидэнд олдсоор байгаа нь талархууштай. Харин ч биднээс илүү гадаадад гарсан зарим өв соёл маань найдвартай гарт, баталгаатай сан хөмрөгт нь орчихсон , хамгаалж, хадгалуулж байдаг нь бүүр ч бахархууштай. Бидний мэдэх олон сайхан өв соёлын хэлхээс ОХУ-ын Санкт Петрбургийн Эрмитаж, Францын Луврын музей, Японы Токиогийн музей зэрэг газруудад хадгалагдан байх энүүхэнд. Тэднийг ч манайхан мэдэх. Түүхийн нандин өв соёлыг гадныхан яг өөриймсүүлчихээгүй ч, "Хүннү" юм уу, "Бат хаан", "Татар монгол" гэхчлэн хаяг хадаж, тухайн цагийн түүхийн олдвор болгон хадгалж байдаг. Бас заримыг нь ч Станлинч дэглэмийн харгайгаар орос руу зөөж, хэлмэгдлийн сүүдэр дор үрэн таран хийснийг ч 1990 оноос хойш илчилж, ил гаргахыг нь гаргаж, далд байгааг нь хөндсөөр өдий хүрлээ. Оросын ч, Монголын ч "Цагаатгал"-ын буянаар даравч дардайдаг, булавч бултайдаг үнэний сэжүүрээр цөөнгүй зүйлс тодорсоор байна. Цаашид ч тодрох болно. Наян тохой Майдар, Жанрайсэгийн сэгийг бид Оросоос очиж авчирч байсан нь саяхан.
Мөн хуучин дэглэмийг нураах хүнд хэцүү үе болон задгайрч эзэнгүйдэхийн далимаар Улс гэрийнхээ өнгөтэй, өөдтэйг хилийн чанад руу нууцаар зөөж, ил далд худалдан хувийн ашиг хонжоо хайгчид даварсныг бас үгүйсгэх аргагүй. Аль ч цаг үед улс гүрэн, эх орныхоо ховор нандин үнэт зүйлс, газар шорооныхоо баялгийг шуналын сэдлээр түйвээгчид байсаар байдаг нь нэн харамсам. Тийм л хүйтэн зүрхтнүүд, мөсөн сэтгэлтнүүдийг газар дээр нь барьж, гишгэх газаргүй болгох юмсан.
Ойрын өдрүүдэд Монголын болоод дэлхийн өв соёлыг хамгаалж, хайрлагчдын чихийг дэлдийлгэж, нүдийг бүлтийлгэсэн нэгэн дуулиант явдал боллоо. Тэр нь, Америкийн ашиг хонжооны гол газар болсон Даллас хотод "Триназоурус Батаар" хэмээх үлэг гүрвэлийн араг ясыг дуудлага худалдаанд оруулах гэсэн мэдээллээс үүдсэн хэрэг юм. Энэхүү дуудлага худалдааг хийх гэсэн нөхөд Монголчууд бидэнд их тус боллоо. Хэрвээ тэд дуудлага худалдаа хийх зараа олон нийтэд дэлгээгүй бол бидэн чихэн дүлий, нүдэн балай суух байж. Энэ мэдээллийг ч Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, зөвлөхүүд сортоотой анзаарч, гадна дотныхонд "Харанга" дэлдэж, гадагшаа чимээгүй зөөгдсөөр байдаг үнэт олдворуудаа эргэн харах сэрэмж өглөө, бидэнд.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж гадаадад гарсан монгол хүнээ цуглуулах тухай уриалга гаргасан шигээ эл хэргээс үүдэн Монголын үнэт өв соёлын дээжис гадаад руу учир битүүлэг гардаг замыг олж, хууль бус үйлдлийг өөгшүүлдэг гарцыг хаахад тустай Мэдэгдэл хийж, цаг алдалгүй сэргэг хандсан нь сайшаалтай. "Төрийн нүд хурц, түмний хараа мэргэн" гэдгийн бодит нэгэн илэрхийлэл энэ биш үү?
Монгол Улсад дэлхийд байхгүй ховордсон, эртний үнэт олдворууд нэн олон бий. Монгол нутгийн хөрсөн доор хичнээн олон зуун үнэт нууцас байгааг таахад бас бэрх. Хэний ч харааг булаахааргүй, шуналын адыг хөдөлгөхөөргүй алтан говийн минь хэвлийд асар их баялаг нуугдсаар байгааг сүүлийн үес дэлхийн зарим шуналтнууд мэдчихээд сэмхэн улангасан дайрах болсныг харин цаг алдалгүй таслан зогсоох цаг болсныг саяхны дуулиант мэдээ нотлон харуулж чадлаа. Үүнээс өөр баримт, хөдөлшгүй нотолгоо гэж хаана байх вэ?
Уг нь, хэдэн жилийн өмнөөс манай хэвлэл мэдээллийнхэн гадагшаа зөөгдсөөр байгаа үнэт өв соёлын тухай хөндөж тавьдаг л байсан. Даанч, тоогоогүй. Хий дэмий л улс төржиж, хэлсэн үгийг минь салхины аясаар хийсгэж хаяад байсан болохоос. Үүнийг баталгаажуулан ЦЕГ-аас ирүүлсэн мэдээлэл бидэнд ирэв. ЦЕГ-ын Мэдээллийн төвийн дарга, хурандаа Сайнжаргал утас цохиж, өнөөдрийн мэдээллийг тусгайлан судлах, өмнөх үеийн цагдаагийн шалгалтаар илэрсэн баримтуудыг шуурхай өгсөн юм. Манай цагдаагийнхан юманд сортоо, овсгоотой ханддаг л даа. Хэрэг явдлыг ч шуурхай шалгаж, эзэн холбогдогчийг дор нь олцгоодог улс. Харин тагнуулынхан "Улсын нууц" гэдэг далбаан дор хөшүүндүү, хайнга ханддаг болчихоо юу даа? Эсхүл дээгүүрээ мэдээлэл өгчихөөд доогуураа үл тоосон маягаар ханддаг юм уу? Гадагшаа гарсан үлэг гүрвэлийн яс, өндөг мэтсийн хэргийг нуун дарагдуулсаар байх болоо юу? Эсвээс ганц нэгхэн уул уурхайг тойрсон дуулиан шуугиан дор үл ялигхан зүйлсийг анзаарахгүй орхидог болоо юу?
Энэ мэт эрдэмтэд, судлаачид, сэтгүүлчид, иргэдийн анхаарлыг татсан асуудлыг нэг бүрчлэн дахин шалгаж, хуучирсан гэхгүй хөөн хэлэлцэж, тухайн үедээ хэрэгсэхгүй болгосон гэмт хэргийн хавтсыг ч мөшгиж дахин нээх болсон юм биш үү?
Иргэдийнхээ мэдээллийг ч нягтлан үздэг болмоор байна биш үү? Говийн байтугай уул Алтай, цавчим хавцлын завсраар нуун зөөдөг хилийн хулгайчид ч монгол орноор доншуулсаар байдаг юм биш биз? Хилтэй ойр амь зууж, нуугдан амьдардаг гадаадын иргэд мэр сэр байгаа юм биш биз?
Тийм нөхөд гэмгүй хоньчны дүрээр, сэвгүй уурхайчны төрхөөр нугтийн зах хягаарт сууж байгаа юм биш биз?
Орон нутгийнхан гадны хүмүүс хонь хариулж, уурхай малтаж суудаг болсныг их л ярих боллоо. Саяхан манай сонин дээр бэлтгэл хурандаа нэгэн эрхэм хилийн ойрхон хууль бус ашиглалт хийж буйг баримттайгаар илчилсэн ярилцлага өгсөн. Бид учрыг олж хужрыг тунгаагуузай гэж нийтэлсэн. Чимээгүй л байна.
Заримдаа бид хил давуулах гэсэн алт, самар, чонын махны тухай яриад өнгөрдөг ч түүний ард, түүхийн нандин өв соёлоо хилээр давуулах гэсэн юм уу, нэгэнт давчихсан баялаг олдворынхоо тухай таг чиг өнгөрөөдөг. Тэгж болохгүй нь ээ.
Эх орныхоо ширхэг үнэт чулуу, атга элс, цөлжсөн газрын дороос олдсон модожсон өндөгний хэлтэрхий ч үнэт өв болдог гэдгийг үр хойчдоо ухааруулж, зүрх тархинд нь өв соёлоо хадгалж, хайрлаж хамгаалж сурах "Цусны хичээл" заах ч цаг болжээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн жил бүрийн намрын 9 дүгээр сарын нэгэнд улс орон даяар заадаг хичээл, Монголын сургуулиудын сурагч солилцооны хөтөлбөр, гадаадад амьдардаг монголчуудаа эх орондоо ирэхийг, гэртээ буцаж ирэхийг уриалсан үг дуудлага гээд хэлж ярьж, хийж эхэлж буй бүхэн Монгол Улсынхаа өв соёлын үнэт зүйлстэй нэгэн шижмээр холбогдох болсон нь зөв эхлэлийн буцашгүй ундарга гэлтэй. Ер нь нэг л зөв эхэлсэн юм гэдэг өдөр цаг бүрийн тооллоор, үг хэллэг бүрийн цохилгоор учиг зангилаа нь тайлагдаж, уяа чөдөр нь тавигдаж байдаг жамтай.
Эл асуудлыг ч хөндөж бидний хэдэн нөхөд "Элбэгдорж Ерөнхийлөгч өө, элбэлцээд өгөөч" гэсэн ил захидлыг танд илгээсэн бөлгөө. Тэрхүү ил захидалдаа "Хүннүгийн олдворууд, археологийн үнэт зүйлсүүд, хад ны сүг зургаас эхлээд хадгалж, нууцалж байгаа нутаг орныг бүсчлэн төрийн хамгаалалтад авах тухай" саналаа дэвшүүлснийг Ерөнхийлөгч анзаараа бол уу? Яг үүн лүгээ америкад оччихсон үлэг гүрвэлийн асуудал хөндөгдөөд байна. Цаашид энэ мэт өв соёл чулуугаараа, ясаараа, өндгөөрөө, элсээрээ, шороогоороо, хэлтэрхийгээрээ, эмтэрхийгээрээ гадагшаа зөөгдсөөр байхыг үгүйсгэх аргагүй. Оюутолгойг гадныханд өгөхдөө хөрсөн дорх нүүрснээс илүү үнэт баялагтай нь алдчихаад, ашиглалт судалгаа нэрээр онгоцоор шуудай, шуудайгаар зөөж буйг нутгийнхан олон удаа мэдээлсэн дээ. Даанч тоолгүй өнгөрсөн. Оюутолгойг ухаад зөөчихсөний дараа л үлэг гүрвэлийн өндөг, яс, эс тэргүүтнийг алдсанаа мэдэж толгой сэгсрэх учиртай юм уу?
Дэлхийд гадагшаа алдсан үнэт олдвор, баялагаа буцааж авдаг арга туршлага байсаар байна. Хэдэн жилийн өмнө Хятад улс олон жилийн өмнөх олдвороо дуудлага худалдаагаар дамжуулж эх орондоо буцааж байсан шүү дээ. Тэр нь юм мэдэхгүй нэгэнд бол шавар ваарны хэлтэрхий байл уу даа. Гэтэл аяга шаазан үлйдвэрлэлээрээ дэлхийд гайхуулдаг, тэрхүү үйлдвэрлэлийнхээ нууцыг хадгалдаг хятадад бол асар их өв соёл, ахин давтагдашгүй баялаг байх нь ойлгомжтой. Юмхнаар юм хийдэг улс гүрэнд бол торго даавууны тасархай, утас шөрмөсний үжирхий ч алтнаас үнэтэй, рашаанаас цэнтэй байх нь элбэг. Сүүлийн үес монголчууд гадны хаана ч хамаагүй үлэг гүрвэлийн яс, хаадын олдвор, чулуу, зоосны хэлтэрхийгээрээ үзэсгэлэн, үзмэр гаргаж гайхуулах боллоо. Монголоо гадна сурталчлахад тустай ч, ховор олдвороо харийн шуналтнуудын хараанд оруулж, арааны шүлсийг гоожуулахад нэрмээс болгодог юм биш байгаа даа? Бас чиг жаахан гэлтгүй бодмоор ч юм шиг ?
Далласын наймаачид яавтай ч Монголчууд бидэнд тус хүргэлээ. Хэдэн арван жилийн өмнө гадагшаа зөөсөн, алдсан үнэт олдвроо олж авах, сэргээж тордох, нөхөж олох, нэхэж авах зэрэгт үнэлж баршгүй дэм боллоо. Талархаад баршгүй ачийг нь яахсан билээ?
Эдийн засгийн ноцтой хэрэг нэрээр дотооддоо хэмлэлцэж суудаг, эрүүгийн ганц хэргийнхээ гогцоог тайлж чадахгүй суугаа цагдаагийн зарим ажилтны увайгүй царайг ч эл хэрэг ичимлэглэж, эгэл ардын инээдийг барж байхаар, түүнээс чинь илүү хэрэг явдал гадаад ертөнцөд өрнөөд байна шүү гэдгийг ч санууллаа. Хэд гуравхан барилга, хэвлэх үйлдвэрт хуруу дүрсэн гэх Н.Энхбаярын хэрэг үүний дэргэд жолдохоор юм биш үү? Улс гүрэн дамжуулж үнэт өв баялагаа гадагшаа зөөсөн гэмтнүүдийг олж, эрүүдэн шүүх нь илүү ач тустай, ариг царигтай хэрэг биш үү? Интерполоор хайж олох гэмт хэрэгтнүүд цаана чинь зөндөө байгаа юм биш үү? Эх орноо худалдсан гэмтнүүд цаагуур чинь нуугдаад явж байгаа юм биш үү?
Тэднийг л хаа нуугдсан газраас нь нүүрийг нь таглаад, нүдийг нь боогоод, гарыг нь гавлаад, хөлийг нь тушаад баривчлаад аваад ирвэл сайнсан. Эх орныхоо гадагшаа зөөгдсөн олон үнэт өв, соёл, олдворуудыг олж цуглуулья. Эрж хайж, нээж, илчилж ил гаргаж тавья. Хөрсөн дорх баялагаасаа хэлтэрхийг ч гадагш нь гаргаж алдмааргүй байна. Дахиад нэг хэлчихье. Элбэгдорж Ерөнхийлөгчийнхөө эхлүүлж буй энэ мэт үнэт санаачилгуудыг дэмжин тусалж, иргэн бүр юмандаа эзэн болж, гадагшаа савируулсан баялагаа эргүүлэн олж авчрахын төлөө "Огтоно боож үхдэг" шиг олноороо овсгоотой тэмцье. Гадаадад амьдардаг монгол хүн бүр гадагшаа гаргасан олдвороо өвөртлөөд, хормойлоод, эх орондоо-гэртээ аваад ирээч ээ гэж гуйя. Болгоох ажаамуу.
Ж.Батсайхан
Эх сурвалж: "Монцамэ"
Сэтгэгдэл0
Томоохон эрх мэдэлтэй хүмүүсийн сүлжээ нэгэнт буй болсны үр дагавар л гэлтэй. Ямартаа л 20 гаруй тн жинтэй үлэг гүрвэлийн яс хилээр хээв нэг гараад явчихсан байхав. 5-6 жилийн өмнө гарсан гэвэл тэр үед тийм том зүрхтэй хүн нь Энхбаяр л байсан гэлтэй.
Zugeer l buh aimag sumdiin dund hil gaaliin hudulguunt erguuliig l europiin negdesen ulsuud shig buren zevseglesen hoorondoo radio stantsaar holbogdoj huch nemegduuleh bolomjtoigoor togtomol ajilluul teruugeer chini buh huuli bus hulgain gemt hereguud bugd saad bartaagui ilerch Mongol uls Norvegi shig delhiin hamgiin hugjiltei hulgai zelgiigui uls oron bolno.
10 honog duudlaga hudaldaag hoishluulsan gedeg ni shal hudlaa .ali hediin zaragdsan bn yleg gyrwel main
HOGIIN 4 NVDTEI AMNAAS TSAASHGVI ELBEGDORJ CHI OOROO VLEG GVRWEL BOLCHIHOOCH CHI MONGOLOOS ZAILCHIHWAL OLON HVN BAYRLANA SHV KIKIKI
chamd 4 nud baitugai 2 ch nud baikhgui yum b.na chi oyuni khomosdoltoi urag ajguu
XUDLAA BITGII SHOW-DAAD BAI. DORNODOD BUXEL BUTEN TOM GAZAR ZARCHIXAAD YU GEED XUCAAD BAIGAA YUM BE ELBEGDORJOO?
eneni vhsen atsnhan erh medel erunhiilugch gedeg chni er ni hetsu de elbege
O.Chuluuunbat bas mongol Bankind bsan ertnii zoos, Dondogdulam xatnii xereglej bsn ed zuil xaana bna aa, ööriinx n xubiin jum shig xeregleed baij boloxgui sh tee...ene xuniig bas shalgax xeregtee, xujaa xun baij magadgui shuu, ene xuniig xaraxaar urd zugiin xun shig sanagdaad bdag jum... shalgaxiig xusie.
Uhsen hatsany chini uleg gurvel, eh oron ard tumnee bodoh tsag boljee noyodoo!
hm ene mongol uls 2050 on gehed sunuh bha a teged hujaa nar awch magad shd
Ñîöèàëèñò íèéãìèéí ¿åä áàéñàí ýðõ ìýäýëòýé 9 õ¿í/óëñ òºðèéí òîâ÷îîíû ãèø¿¿í/-èé îðîíä 76 øèðõýã äóðààð àâèðëàæ çîðãîîð ¿éëäýã÷èä ãàð÷ èðñíýýñ ýíý óëñûí òºð ìºõºæ,àðä îëîí ãóéëãà÷èí áîëëîî.Òýð 9 õ¿í ÊÃÁ-í õàðààí äîîð,ÍÀÕß-íû ìýäýýëýã÷äèéí õ¿ðýýëýëä àìüäàðäàã áàéñàí áîë áàò¿¿ë ÍÀÕß-ã òàòàí áóóëãàõ íýðýýð ìîíãîëûí òºðèéí í¿äèéã ñîõîëæ,÷èõèéã òàãëàñàí.Èéì áóçàð áóëàé þìûã äóðààðàà õèéõ ãýæ ë òýð ø¿¿ äýý.Îäîî ñàíàñàíäàà õ¿ð÷ áàéãààäàà õºõ èíýýä íü õ¿ðýýäÓÈÕ-í òàíõèìä æóóìãàíààä ñóóæ áàéãàà.
mongol hun sonin, awilgachiig shorond hiih gelee geed olsoglon zarlaad hewtechihne, shunalaasaa bolood mongoo aldaad olsoglon zarlaad hewtene, GAZAR NUTAG Deer ni gadni hun barilga bariad, mal mallaad, shoroo uhaad baihad TOOHGUI; HARIN CH ARAGSHAA suuj ajilaa hiilgene
estoi teneg yum da naa elbegee chni saihan untaj bga yum shv heheeh
Монглын төрд хамгийн адгийн шаар Жамбын БАТМӨНХ гэдэг бэртэгчин байжээ, Гэвч тэр бурханд шийтгүүлээд тамын тогоонд төрлөөч олохгүй 20 гаруй жил зовж байгаа Араас нь ч Монгол төрөөр тоглосон нөхөд очиж нийлээд үүрд тэндээ байцгаах болно, Цэдэнбал гуай сайн төрлөө олж Монголдоо дахин төрөөд эх орноо аварна, Түүний хойт дүр одоо 25 настай залуу 2020 оноос Монголын төрийг төвхнүүнэ
chi sogtuu yumuu
harin tn sogtuu yum shv naadah chni
hm tsugluuli gene shv
Нэр төрд дуртай Элбэгдоржид үлэг гүрвэлийн яс тус болж гэнэдээ.БСШУ-ны яамны хийх ажлын урдуур гүйгээд л. Тэгээд ч зарагдчихсан байна лээ. Хойноос нь Элбэгдоржийг явуулж сураглуулах хэрэгтэй. Ажил багатай хүн. Яагаад болохгүй гэж. УИХ-ын ажлыг Элбэгдоржид өгөх л одоо үлдээд байна. Бусад нь бүгд түүний гарт хэдийн ээ орсон.
hehehe goe helsen
Хуурамч бичиг баримт бүрдүүлэн хууль бусаар гадагшаа гарсан зальт этгээдүүдээ эх орон уруугаа дуудан цуглуулаачээ эрхэм ерөнхийлөгч өө!
Амьд хүнийхээ амь насны төлөө санаа нь зовохгүй байж араг ясны төлөө санаа нь зовж гэнэ дээ манай ерөнхийлөгч. Мөнгө цагаан нүд улаан гэж...............
tiishd,unen shd ow soeloos mni uldeej irsen joohon gazar nutga dursahgui bj bgad songuuln dara yrij tenegtene de
Саяхан гэхэд үндэсний түүхийн музейн захирал байсан А.Очирыг шалгах хэрэгтэйшдээ. хамаг үнэт үзмэрүүдийг өөөрөө хулгйлсанаас гарцаагүй, тэр оронд нь шоронд орсон хүнийг хамт ажиллагсад нь ганцаараа аваад гарах эрх, мэдэлд ч байхгүй гэж ярьдаг.
tsedenbalin mundag gej yu baidgiin oros ehner avaad ehnereesee aina gej yu gehev nogoo dohi ni syyldee uls toriin tovchooni gishyydiig ailgaj baihav deehehe batmonh guai bol jinhene er hyn baisan yun daa
link: http://news.yahoo.com/despite-legal-challenge-tyrannosaur-sells-1-million-001337245.html
http://news.yahoo.com/despite-legal-challenge-tyrannosaur-sells-1-million-001337245.html
Та ерөнхий шоучин болжээ. Ард иргэд маань идэх хоолгүй, ихэнх нь ажилгүй байхад та дандаа шоу хийх юм. Тэгсэн хотын зах гэр хороололын ядуу айл өрхөөр нэг удаа рж хоног төөрүүлж, танайд хоньё гэдэг шиг идэж уудагаас нь хэрэглэвэл яасан юм бэ гэдэг саналтай байна. Та ард иргэдээс их холджээ. Би таыг уг нь малчин ядуу айлын хүүхэд гэж бодсон юм. Гэтэл баян айлын цэвэр цэмцгэр хүн гуай болжээ.
ãîë íü áóöààæ îëæ èðñýí, õýí ãàðãàñíûã íü îëñîí õ¿í îäîî áààòàð áëíî ø äýý. òàñëàí ñýðãèéëýõ àðãà õýìæýý àâñàíààðàà. ÷àäàõ àìüòàí áàéãàà þì áîëîâ óó äàà. õîîñîí ñ¿ð ¿ç¿¿ëýýä áãàà þì óó
ýíõáàÿð äàðãà ºð òýãëýñýí þì ÷èíü ýëáýãäîðæ äàðãà ¿ã¿é ÿäàæ õýäýí ÿñàà ãàäààäààñ öóãëóóëààä èðæ äºíãºõ áàéëã¿é äýý.
×èíèé ñàéìøðààä áààòàð öîë ºãººä áàéñàí áàò¿¿ë ãýäýã ëàëàð ÷èíü 1990 îíä ÍÀÕß-ã òàòàí áóóëãàíà ãýæ îðèëñîîð áàéãààä Ìîíãîë òºðèéí í¿ä,÷èõ áîëñîí áàéãóóëëàãà óíòàðñàí.Òýðíèé áóÿíààð ýä õºðºíãº,ýðõ ìýäëèéí ñóâäàã øóíàëòàé,õîìõîé ñýòãýëò ìîíãîë÷óóä àëü ºíãºòýé ººäòýé áîëãîíûã ìààíü 纺㺺ä äóóñ÷ áàéíà. Õîëîîñ ýõýëñýí çýâ¿¿í áîäëîãî ø¿¿."Àðä÷èëñàí", õî¸ð í¿¿ðò, øîðîíæñîí ñàíààòàé õ¿ì¿¿ñ àéìààð ø¿¿.
goyo heljee
ter soeliin unet dursgal ñ ch odoo ongorson hereg etseg obgodiin miñ tsusaa ursgaj baij hamgaalsan nutag orniig miñ buu hudaldaachee gadaadiinhand.....
Ene songuuliaar urlag sportiin, companii zahiral tuluulugchdiig songohgui shuu. Yadaj l jinhen uls turch, uls turiin medlegtei humuusiig songno shuu. Bas nas undur garsan huuch chuuliigaa songohgui shuu.
õýçýý ìîíãë õ¿í èíãýæ çóðãàà àâàõóóëæ áàéñàí þì áý, ýíý íºãºº ôðèäëàíäûí àëäàðò õºðºãèéã äóóðèàãàà þó äàà
odoo 1 yum noirnoosoo serj baih shiwde erunhiilugch guai hm odoo agui bol gazar nutgaa yrij tenegtene de
Tun zub zuitei sanal baina, gadaad ruu unet ertni edlel gargaj baigaa xumuusiig chalgaarai bur neg pranchad xun zardag yuom bilee , ter arai xetersen ger gargax nereer ix yuom xiij baigaa chu xil gaalia sain changalaachee
eeeeeeeeeeeeee iim baij boloxgui ariajdee t1t1t1t1t1t1t1t1t1t1t1t1t1t1t1t1t1t1t1t1t1t1t1t1t1t