sonin.mn
Арьс, ширний үйлдвэрийн бохир ус, элдэв химийн бодисыг хүн, байгальд сөрөг нөлөөлөлгүй болгох шинэ технологийг манай мэргэжилтнүүд бий болголоо. Хөнгөн үйлдвэрийн судалгаа, хөгжлийн хүрээлэнгээс энэ ажлын туршилтыг холбогдох яамдын тусламжтай явуулахад амжилттай болсон байна. Энэхүү эко технологийг ашигласнаар арьс, ширний үйлдвэрүүд дотоод орчин болон ус, хөрсийг бохирдуулахгүй байх юм гэж Хөнгөн үйлдвэрийн судалгаа, хөгжлийн хүрээлэнгийн судлаач, эрдэмтэн, доктор Ю.Дашбал хэлэв.
 
Эх сурвалж: "Хөдөлмөр" сонин