Харамсаад харамсаад баршгүй, гашуудаад гашуудаад дуусашгүй аймшигг “хар өдрүүд” арайхийж өнгөрч байна даа.
Монголын уулчид, Монголын ард түмэн энэ эмгэнэлт өдрүүдийг хагас дутуу нойртой, хатуу гашуун нулимстай үдэж, Монголоор барахгүй, дэлхийн хүн зон энэ өдрүүдийг сэтгэлдээ түгшүүртэйгээр өнгөрөөж байна. Яагаад гэвэл, 8000 гаруй метрийн өндөртэй “Дэлхийн дээвэр” Эврестед биш, 7000-5000 метрийн өндөртэй Ази, Африк, Америк, Европ тивийн өндөр оргилд биш, Монголын жирийн нэг 4000 метрийн өндөртэй ууланд, 3200-3800 метрийн өндөрт аюулт осол гарсанд харамсахын дээдээр харамсаж, гашуудахын ихээр гашуудаж, хохирогчдын ар гэрийнхэн аав, ээж, ахан дүүс, үр хүүхдүүд, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлж байна. Энэ олон хүнээс ядахдаа ганц нь ч болов амьд олддог арга байдаггүй юм болов уу гэж "горьдлогын манан”-д умбасан манантай, будантай хэдэн өдрүүд ард хоцорлоо.
Авирагчид маань оргилоо эзэлчихээд буцаж, буухдаа осолдож дээ, янз нь. Тэгэхдээ тэд олсон холбоондоо ороогүй, ганц нэгээрээ, тус тусдаа буусан бололтой. Тийм учраас хэдэн өдөр, хэдэн зуун метр газарт эрэл хайгуулын ажил үргэлжиллээ. Хэрэв тэд олсон холболтондоо орсон байсан бол ийм их, олон өдрийн ажил болохгүй, нэгийг нь олоод авсан л бол олсыг хөөгөөд бусдыг нь амархан олоод авчих учиртай байсан. Хамгийн урт 60 метрийн олсонд холбогдсон бол нэг олсонд сайндаа л 6-10 хүн холбогдох боломжтой. Нэгийг нь олсон бол эрэл хайгуулын ажил 60 метрийн дотор, хоёр олсонд холбогдсон бол 120 метрийн зайнд л тэд байх ёстой. Гэтэл тэгсэнгүй. Уулын спортын аваар ослын 90 хувь нь буцаж буухдаа болдог гэж үздэг.
Энэ удаа ч тийм юм боллоо. Учир нь, хүн авирахдаа ямагт дээшээ харж, хаданд бол хаана юунаас нь барих, дараа нь хөлөө хаана гишгэх, цас мөсөнд бол хаана нь ямар хамгаалалт бэхэлгээ хийж явах зэрэг нь тодорхой байдаг. Өөрөөр хэлбэл, хүний харааны төвшин 40-50 сантиметрийн зайнд хардаг бол уруугаа буцах үед хүний харааны төвшин 2-3 метрийн зайнд байж, хаана, юун дээр яаж гишгэж явах нь тодорхойгүй байдаг тул аваар ослын ихэнх нь буухад болдог жамтай. Дээр нь бас нэгэнт оргил эзэлчихсэн хүмүүс “сэтгэлийн хөөрөлд” орж буцаж буухдаа сэрэмж алдаж осолдох нь олонтаа байдаг. Дээхнэ үеийн анхны ахмад уулчид бид бол аав, ээждээ хэлж, авгай хүүхэд, нөхрөөсөө зөвшөөрөл авч, “өөрөөсөө болон өрөөл бусдаас шалтгаалан аваар, осолд өртөх буюу амь насаа алдвал ямарч гомдолгүй” гэсэн баталгаа гаргаж, гарын үсгээ зурж авчирдаг байсан. Одоо эсэхийг мэдэхгүй юм. Ямарч ууланд авирах үед тухайн уулынхаа байгаль орчин, цаг уурын байдалд зохицох гэж дор хаяж долоо хоногийн, цаашилбал, 14-20, 30 хоногийн бэлтгэл сургуулилт хийж байж авиралт хариуцсан эмчдээ тогтмол үзүүлж, харуулж, хэрэв даралт өндөртэй (150-160 дээш) бол авирах эрхгүй. Авиралт хариуцсан багш, дасгалжуулагчид эмчийн зөвшөөрлөөр тэр өдрийн авиралтаасаа хасагдаж, хэдийгээр авирах дур сонирхолтой байвч “доголон нулимс”-тай хоцрох явдал байсан. Одоо тийм бэлтгэл сургуулилт дасгалжуулагч, эмч нарын хяналт байгаа болов уу. Цааш цаашдаа бүгдээрээ дор бүрнээ энэ бүхнийг анхааран бодоосой хэмээн хүсье. Дэндүү их харамсаж, гашуудаж байна. Эмгэнэж байна. Амь хохирогчдын ар гэрийнхнээс ахмад уулчдаа төлөөлөн уучлал гуйж байна.
Ахмад тамирчин, уулын спортын мастер Жа.ДУЛМАА (Төв аймаг, Жаргалант сум)
Сэтгэгдэл0
"жирийн нэг 4000 метрийн өндөртэй уул", "олсон холбоондоо ороогүй ... Тийм учраас хэдэн өдөр, хэдэн зуун метр газарт эрэл хайгуулын ажил үргэлжиллээ... ийм их, олон өдрийн ажил болохгүй" гэдэг чинь таалагдсангүй дээ ахмад уулчин гуай
202131233251-тэй санал нэг бна. Олсон холбоотой байсан бол бурхан бологсдоо хурдан олох байлаа гэсэн утгатай бичжээ. Таалагдсангүй ээ уучлаарай. Залуус минь бурхны оронд очих болтугай.Ум мани бад ми хум.
Надад бас таалагдсангүй. Хүмүүс 10-20-иороо үхэж үрэгдэж байхад ийм тэнэг юм ярьж байдаг ахмад хүн байдаг л юм бна даа?
Ахмад уулчны хэлж байгааг дэмжиж байна. Хурдан олсон бол амьд байх магадлал өндөр байлаа шүү дээ. Ухааныг нь олоогүй байж буруутгаж болохгүй. Хайран залуус минь бурхны оронд очих болтугөй
хурдан олдох байсан гэсэн агуулгаар бичсэн байна ш дээ
Бурхан болоочдийн араас ядаж 49 хоног нь өнгөрч , хойд төрөл өө авсны дараа наад соен гэгээрүүлэх чанартай юм аа бичээ. Энэ бол хатгаасаар бичүүлсэн бизнес чанартай нийтлэл байна.Нэг олсонд ороод бү
гдээр ээ хальж үхсэний дараа хүүр зэмийг нь олход амархан байсан гэх гээд байгаа юм уу ? Хавтан нь 709 метгээс гулгаад , гай нь таараад амь аа алдчихаад байхад аймаар юм бичих юм аа
Сайн дураараа явагсадаас яахаараа уучлал гуйдаг юм. та яв гэж хэлээгүй. судалгаа л дутсан байна.
ОБЕГ-ийн шинжээч vг ээ хэлсэн байсан " Асар ендер дээрээс шидэгдсэн , хадан дээо олсны тасархай , цусны толбо л байсан. Олс бол барагтай юманд тасрах эд биш " гэж ярьсан байна лээ , тийм брлохоор энд туршлага, мэргэшилийн талаар яриад естой илvvц , месен хавтан гулгаж олс жингээ даахгvй тасарсан.Бvз зvйл номын дагуу явагдаж байгаад гай л таарсан.
уулчид гавьяа байгуулдаг ТУСГАЙ ХҮМҮҮС БИШ сая АРД ТҮМНИЙ татварын мөнгӨ УУЛЧИД НАРЫН БАЛГААР ҮРГҮЙ ЗАРДАЛ боллоо
Bitgii solior, uuriin chin tulsun tatvar ene zardalin 0.001%-d hurehgui bhshuu. Hanaj tsaddaggui hulgaich nartaa naad ugee ochood hel chaddagiin bol. Amdirliin zorilgo n IH mungu alban tushaal bish humuus l hamtddaa alhaj uuland avirch taashaaliig mederdegiin bn. Hutsah gazraa ochij borgoh humuusee borgoo za erguu dagzaa
яах гэж ууланд авирдаг юм бэ? нийтийн тусын тулд уу эсвэл хувийн бах,цэнгэл үү?
Ахмад уулчид уучлал гуйна гэснийг ойлгосонгүй.Ямар мангар юм бичдэг хүн бэ?
xariutslagagvin zud bolloo
Энэ олон залуус амиа алдсанд харамсалтай. Эндээс зөв дүгнэлт хийж цаашид ийм явдлыг гаргуулахгүй л байх нь чухал. Уулын авиралтын нарийн чухал арга барилыг мэдэхгүй учраас ийм тийм гэж хэлж мэдэхгүй ч өөрийн ганц 2 саналыг л хэлье.1-рт хууль журмаа нарийн чанд сахидаг сахиулдаг байх хэрэгтэй бна.отгонтэнгэрт 2015 оноос хойш авиралт хийхийг хориглосон байсан. Мөн авиралт хийх улирал биш гэх мэт хууль журам зөрчсөн асуудал гаргасан.2-рт ууланд авиралт хийж байгаа хүмүүсийг нарийн хянаж шалгаж зөвшөөрөл өгдөг болмоор байна. Сая мэргэжлийн уулчдаас гадна мэргэжлийн бус хүмүүс ч багагүй байсан.2-рт ууланд авирах спортын клубуудийг цэгцэлж зөвхөн мэргэжлийн клубууд л авиралт хийдэг болох хэрэгтэй. Ууланд явган аялал хийх ууланд авиралт хийх спортоос эрс ялгаатай гэдгийг сайн ойлгох нь чухал.
Манайхан юманд хэтэрч туйлширч ханддагийн эмгэнэл юмдаа. Ум мани бадми хум
Энэ хүний хэлж бга гашуунч үнэн толгойлж явсан зохион байгуулсан хүмүүс хариуцлагатай байсан бол ийм харамсалтай осол болохгүй байж болох.бид алийн болгон хатуу үнэн үг сонсохгүй явах юм бэ гүн эмгэнэл илэрхийлье
202.70.46.230 саналыг дэмжиж байна
үнэн шүү, ахалж явсан хүн нь хэт бардсан шүү
munkh tsastai musuur xuchigdsan uuland tsas orj dagtarshaad ene ni zuzaan tsasan dawxraga uusgedeg ,daats ni xeterxeeree tawtsangiin nuralt buyu gulsaltiig uusgej 1minut ch khurekhgui xugatsaand asar tom tsasan tawtsan dr ni bgaa zulateigee nurj orj irdeg um bn.enekhuu baigaliin xetsuu uzegdliig yamar ch sain uulchin uridchilan medekh bolomjgui baidag gn.Uulchidad maani iim l kharamsaltai zuil tokhioldjee.Yamar ch uls oron tatvariin munguu xemnej ard irgedee tsasan dotor ukheg gj uldeedgui l bkh.Khiikh estoi zuilee khurdan shuurkhai khiij,khuiterkhees umnu amjij taliigaachdaa olloo.Shuurkhai ajillasan awrakh bagiin bukh khumuust talarkhmaar bn.Uursdiin khusel muruudluuruu busaddaa ulger duurail bolj,uul aylaliin sportiig mongold khugjuulkhed chukhal nuluu uzuulj bsn 1ue.n saikhan zaluus min bidniig orkhin odloo.Kharuusaad ch barshgui.
энэ хүний хэлж байгаа зөв ш тээ. цаашдаа бусад нь анхаарах хэрэгтэй. яагаад үнэн үг хэлсэн хүнд өширхөөд байдгийн.
Ymar sonin yum bichdeg hun be baigaliin ayultai uzegdliin umnu hun huchin muhusdsun hereg bson bizdee
Байгалийн ямар ч аюулд бэлтгэсэн хамт олонд хохирол бага ирнэ 10 метрийн олсонд 2 хүн байх дүрэмийг зөрчиж 6 хүн болгосон байна шүү дээ
Ахмад уулчинтай санал нэг байна. Яагаад одоо болтол уулын холбоо болон бусад холбогдох газраас нь уучлал гуйхгүй байгаа юм. Үйл олон мэргэжлийн бус жирийн шахуу хүмүүсийг бизнесийг зорилгоор авч явж алчихаад. Ямар ч аюулгүй байдал гэж байхгүй дампуу юмнууд удирдаж явсан биз. Отонгон тэнгэр хайрхан тийм хэцүү хүнд авирахад төвөгтэй уул биш шүү дээ. Хэрвээ хэцүү гэж байгаа бол тэр уулчид нь жирийн хүмүүс бизнесийн зорилгоор авч авирахаа боль. Энэ зэргийн ууланд авчих чадахгүй юм бол ямар юмны уулчин байдаг юм.Тэгээд заавал нуранги үүсдэг улирал сард нь авирч байдаг. Мэдсээр байж хүмүүс хорьсоор байтал баахан хүмүүсийг авч яваад. Юм болгонд дүйвшүдэгээ болъё. Мөрдөн байцаалт явуулж авч дагуулж явсан улсын буруу эсэхийг , аюулгүй байдлаа хангасан эсэхийг тогтоох ёстой.
Ийм зэргийн ужл гэнэ үү. Сайхан эх орны мин шүтээн болсон эмэгтэй хүн битгий хэл эр хүн зулайд нь гишиглэж болдоггүй шүтээн уул шүү дээ. Байгалийн шамшигийн өмнө хүн хүчин мөхөс байдаг. Уулыг бүү янд . Далайг бүү бас гэж эртнээсээ үгтэй шүү. Удирдаж явсан уулын спортын мастер ч өөрөө нас барсан байхад ийм юм бичиж суудаг чи бас аймаар бодлогогүй хүн юм даа.
ахалж явсан хүн нь хэт бардсан юм шигээ
zarim neg aylal zugaalgand yumuu hurim hairt setgel tavgui ued yavah ch hereggui dee edgeer zaluus dotor bolon ger buliin zugees n tatgalzsan aav eej ah egch hani ijil ur huuhduud naiz nuhud n baisan l baih alivaa asuudliig huvi hun uuruu l sain bodoj shiiideh heregtei..Um mani badmi hum
Mongoliin uuliin holboo ene yvdal der ymar negen baidlaar hariutslaga huleeh estoi gej bodoj bna. 2 jiliin umnu ATB uuland osol garahad mun l arisaa hamgaalaad sonirhogchidiin buruu boloo l ungurch bsan.Odoo mun l zuvshuurulgui,tsag agaariin ontsgui ued yvsan gesen burhan boloochdiig buruutgaad bj bna.Mergejliin baiguullagaas yvahaas n umnu naad zuvlumjoo ugchihgui de.Sonirhogch geheeree uhej boldog horvoo yu?Yuch hiideggui untaa baiguullaga.Buhel buten hori,guchin hun aviralt hiih geed Otgontenger hairhan ruu yvtsan bxad yu ch duulaagui,medeegui FB ees medeelel avaad suuj bn gedeg ajlaa yaj hj bgaa n haragdaj bgan.Sonirhogchid,Huviin uuliin klubuud gesen untsguus ul toodog,hamtsrch ajildaggui,zaavar zuvlumj ugduggui,sonirhogchid gesen uudnees haritsdag, taaramjgui hariltsaatai ene baidal magadgui dahin2 garah osliin shaltgaan bj bolohiim shu.Ene sportiig sonirhdog, hicheelehiig husej bga zaluusiig demjdeggui,bolzol hangasan Klubiin zaluusd gaviya shagnaliin ugduggui,shagnal tsomoo hudalddag mongoor uneldeg jisheen Durvun berh tsomoo 280 maygan tugruguur hudaldaj av gesen sanal tavidag geed olon eruul,zuv bish uil ajilgaa yvuuldag.Uul n Uuland durtai ene sportiig sonirdog sonirhogch baih tusmaa Uuliin holboonoos anhaarch zaavarlaj zuvlumj ugch ajildag bmaar ym
Энэ хүмүүсийн үхэлд хариуцаж авч явсан хүмүүс, байгуулаг, тэднийг хамардаг холбоод цаашаа шат бүрдээ хариуцлага хүлээх ёстой! Манайд ямар нэг явдал болход эхэндээ баахан шшугчиад л нам болдог хэнч хариуцалга хүлээхгүй, уучилал гуйхгүй л таг болцогооно. Хэн ч хайрлаж хамгаалж байгаагүй эзэнгүй хаяагдсан хүмүүс, улс орон биш биздээ!!! Эхнээсээ лкбүгд замбараатай хариуцлагтай байсан бол өнөөдөр энэ сайхан хүмүүс бүгд амьд байх байсан ч байж болох байсан. 1 хүний амь ч бидэнд эрхэм байх ёстой
Буруугаа зөвшөөрч уучлал гуйж байгаа бол хуулиараа үрэгдэгсдийн ар гэрийнхэн Ми овогтын Төв аймгийн Жа Дулмаагаас хохиролоо нэхэмжлэх эрх нээгдэж байна гэсэн үг.
iim saihan hymyysee aldchihaad yagaad ulsiin hemjeend gashuudal zarlahgyi baigaa um be. ami nas avardag hymyysiinhee bagaj heregsliig saijruulaach. bor zyrheeree l hiij baina. harin ch mash bogino hugatsaand sain ajillaj zorilgoo bielyyllee. avrah ajild oroltsson byh hymyyst bayarlalaa
manai avragchid uuland usand gal tuimer zereg baigaliin ayult nuhtsuld uneheer chadamgai sain ajillaj baina tehnek heregseliig ni sain hangaj uguh heregtei avragchid bol uneheer er zorigtoi hun chanartai saihan zaluus ym ta nartaa sain saihaniig husen eruue
ТА БҮХЭНД МОНГОЛЫН МЯНГА МЯНГАН ШУДАРГА ИРГЭНИЙ НЭГЭН АДИЛ ХҮНДЭТГЭЛТЭЙ ХАНДАЖ АМЬ НАСАА АЛДАГСАДАД ХАРАМСАЖ БАЙНА
Энэ хүний захидалд хэрэгтэй зүйл их байна шүү дээ. Тэр таалагдахгүй байна гэж хүн шүүмжлэхийг оронд эерэг талаас нь хэрэгтэй зүйлийг нь авч хэрэгжүүлэх хэрэгтэй. Хүнийг шүүмжлэх амархан шүү дээ.
Zuv l yum bichsen baina shuu dee. Turshlagatai ahmaduud l helj yarihgui bol hen heleh yum. Tegeed ch ahmadiin surgaali alt gedeg biz dee. Tsaashid haana haanaa anhaarch dahij iim engeneltei yavdal gargahgui l baitsgaaya. Hairan saihan zaluus. Uneheer haramsaltai.
duriin hun bolgon uuland yavahguiee beltgel surguulilt eruul mend geed mergejliin zuvluguu ugch bh baiguullaga mergejilten baih yostoi bogd uuland amraltiin udruuded hun gemtej l bgaa baih
Er n bol hen durtai n uul hadand aviraad baidaggui l baih gej bodoj baina. Henii tuluu uuland avirch yavaad hairan saihan amia aldav da gej bas bodoh yum . Mongol ulsiin tuluu, ard tumnii Yaduurliin esreg, Uls ornii hugjiliin tuluu yu? Uulanad avirahiin tuld heden sariin bieiin bolon setgel sanaanii beltgel hiideg geed hashir turshlagatai uulchid heleed baih yum. Getel Ene heden zaluus maani tsahim suljeegeer holbogdood l setgeliin huurluur tiishee yavsan baih yum. Hairan saihan zaluu nas,haluun ami. Haramsaltai l yum bolloo do.