sonin.mn

Бүлгэм байгуулагдах анхны шалтгаан болон хэзээ байгуулагдсан нарийн хугацааг бүлгэмийн гишүүд огтхон ч мэддэггүй байна. Харин зорилгоо ерөнхийдөө бүгдээрээ мэдэж байдаг. Гэр нэг зүгт болохоор ажлаа тараад хамт явах нөхөдтэй болохын тулд, өдрийн цайны цаг таардаг учир хамт үдийн хоолоо зооглох гэх мэт янз бүрийн шалтгааны улмаас нэг л мэдэхэд та ч албан ёсны бус бүлгэмд хамрагдсан байдаг шүү дээ. Бүлгэм нь бий болсноор үндсэн дөрвөн төрлийн давуу талуудыг танд бий болгодог байна.



Харилцаа холбоо

Бидэнд байгалиас заяасан сониуч зан хувь хүн тус бүрт тодорхой хэмжээгээр хадгалагдан байдаг байна. Харин энэхүү сониуч зан маань бидэнд үргэлж хүрээлэн буй орчиндоо юу болж байгаа талаар мэдэх, аюул ослыг урьдчилан мэдэх талаар сануулж байдаг байна. Харин албан ёсны бүлгэм буюу байгууллага тасгийн хувьд харилцааны сүлжээ харьцангуй сул байдаг ба зарим талаар зориудаар удирдлагууд ажилчдаасаа мэдээллийг нуух, ташаа мэдээлэл цацах хэрэгтэй болдог байна. Үүний улмаас хүмүүс албан бус бүлгэмд элсэж албан бус мэдээллийн сувагтай болохыг чухалчилдаг байна.



Нэгдмэл байдал

Ажлын бүлгэм нь найрсаг ба тухайн хүний нийгмийн харилцааны хэрэгцээг хангаж чаддаг бол байгууллагын нэгдмэл байдлыг бий болгодог. Жишээ нь зарим багш нар бага цалинтай ч гэсэн багшийнхаа ажлыг солихыг боддоггүй учир нь тэд өөрийн багшилдаг хүүхдүүдтэйгээ маш нарийн харилцаа холбоог тогтоож, нэгэн бүлэг болж, нэгдмэл байдлыг хүн бүр мэдэрдэг халуун дулаан харилцаатай болцгоосон байж болно. Ийм бүлгэмээс хэн ч амархан өөрийгөө гаргахыг хүсдэггүй байна.



Өөрийгөө бусдад хэрэгцээтэйг мэдрэх

Бүлгэм бий болохын бас нэгэн давуу тал нь бүлгэмд хамрагдсан ямар ч хүн өөрийнхөө хамаарлын болон харилцаа холбооны хэрэгцээг хангадаг юм. Явандаа хүн бүр бүлгэмд хэрэгцээтээ хүн гэдгээ баталж. Өөрийн ур чадвараа баталж, бүлгэмд ч хувь хүн тус бүрийн үнэлэмж, дэс дараа тогтдог байна. Улам нэр хүндтэй гишүүн болох тусмаа тухайн хүний өөрийнөө үнэлэх үнэлэмж ч мөн нэмэгддэг байна.


Эрх мэдэл, Албан ёсны бус бүлгэм нь хувь хүмүүст эрх мэдлийн амтыг мэдрэх боломжийг өгдөг. Бусдын хүчийг ашиглаж хамтран ажиллах нь аль ч талдаа харилцан ашигтай. Ажлыг хөнгөвчилөхөөр байх тохиолдолд албан ёсны бүлгэмүүд бий болж эхэлдэг. Харин аль ч бүлгэмд удирдаж, зохион байгуулах удирдагч мөн үүрэг биелүүлэгч бүлгэмийн гишүүд хэрэгтэй болдог ба ихэвчлэн удирдаж буй тал бусдадаа бүлгэмийн ач тус, сайн талыг ойлгуулснаар бүлгэм албан ёсоор үүсдэг юм.

Эх сурвалж: “Санхүүгийн мэдээ”