Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хойд хөршид хийж буй албан ёсны айлчлал өнөөдрөөс эхэлж байна. Тэрээр ОХУ-ын Ерөнхий сайд Д.А.Медведевийн урилгаар ийнхүү очлоо. Ингэхдээ том гэгчийн хүсэл өвөртлөн зоригтой гэгчээр Кремлийн хаалгыг татав. Тэр нь Хятад руу татах байгалийн хийн хоолойг Монголоор дамжуулах тухай юм. Ер нь бол ОХУ манай Ерөнхий сайдад нүүр өгч урьж залж байсан удаагүй. Очиход нь хүртэл хүлээж авалгүй буцааж байсан удаатай. Өнгөрсөн жил очиход нь “Айлчлалын бэлтгэл хангагдаагүй” гээд буцаасан. Жил бүр зохион байгуулдаг Санкт-Петербургийн эдийн засгийн форумдаа оролцуулаагүй.
Одоо “Саарал жагсаалт”-д орсон улсын Засгийн газрын тэргүүнтэй баримт бичиг байгуулах нь бараг л боломжгүй. Тэгэхээр асуудал шийднэ гэдэг эргэлзээтэй. Гэтэл сая гэнэт айлчлал хийх болсон. Уг нь өндөр дээд хэмжээний айлчлалын тов урьдчилж гардаг. Бэлтгэл хангах ажлыг хоёр тал эрт төлөвлөдөг.
Энэ дүрмээр бол Ерөнхий сайдын айлчлал хоёр талын 2019 оны төлөвлөгөөнд байгаагүй. Харин манай талаас албан бусаар хүн явуулж, айлчлал хийх талаар яриа хөөрөө өрнүүлж байна гэх мэдээлэл өнгөрсөн намар чих дэлсч байсан юм. Тэгэхээр энэ удаагийн айлчлалыг гэнэтийн шийдвэр гэхээс өөр тайлбар алга.
Ийнхүү Ерөнхий сайдын цэнхэр дээлийн хормой онгоцны хаалгаар далд орохтой зэрэгцэн манайхан “Энэ л бүтээж ирэх учиртай гол ажил нь” хэмээн ярьж, бичиж эхлэв. Нийгэмд ч ийм хүлээлт үүсчээ. Гэхдээ хэзээ биелэхийг тоо чинээ хэлэх хүн алга. Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэнгээс энэ талаар тодруулахад “Гурван улсын Засгийн газрын түвшинд ажлын хэсэг гарсан. Энэ нь өөрөө ажлын эхлэл, нааштай алхам гэж зарим эх сурвалж үзэж байгаа юм. ОХУ-ын Эрчим хүчний сайд А.В.Новакаас Орос, Монгол, Хятадын хамтарсан ажлын хэсэг байгуулъя гэсэн санал ирсэн. Ингээд Оросын тал Эрчим хүчний дэд сайдаараа ахлуулсан ажлын хэсэг байгуулсан байна лээ. Манай яам ч гэсэн Эрчим хүчний дэд сайдаар ахлуулан ажлын хэсэг байгуулсан. Ерөнхий сайдын айлчлалын үеэр энэ асуудал хөндөгдөнө.
Гурван талын ажлын хэсгийн уулзалтаар ч хийн хоолойг Монголын газар нутгаар дамжуулах тухай ярина” хэмээв. Олон жил ярьсан, одоо ахиц гарах болов уу гэхэд эрхэм салбарын сайд “Ажил эхлээд явж байна гэдэг нь ахиц дэвшил гарна гэсэн үг.
Хамгийн гол нь гурван талын ажлын хэсэг байгуулагдаад ажиллаж эхэлсэн. Өмнө нь ийм алхам хийж байгаагүй. Одоо ажлын хэсгүүд дээр ямар маршрутаар явах вэ, хаагуур дайрч өнгөрөх вэ, ямар хотуудыг хамрах вэ гэдгээс эхлээд яриа, хэлэлцээ хийнэ” гэж хариулсан. Гэхдээ ярина гэдэг яг хийнэ гэсэн үг ч бас биш юм. Тиймээс “Ярьж байна, хэлэлцэж байна” гэж ажил хэрэгч дүр эсгэж 2020 оны сонгуулийн шоу хийх вий гэж хардах эрх бий. Айлчлалын үеэр эрчим хүчний салбарын хүрээнд хоёр тал хамтран ажиллах хэлэлцээр байгуулна. Манай улсын зүгээс өдөр тутам авч байгаа импортын эрчим хүчний асуудал, цаашлаад энэ салбарт хамтран ажиллах боломжийн талаар хэлэлцээнд тусгах талаар ярина гэсэн албан ёсны мэдээлэл бас дуулдаж байгаа юм. Ямартай ч дээрх асуудлыг Ерөнхий сайд Оросын талтай хэрхэн ярьж, яаж шийдүүлж ирэх нь л хүлээлт дагуулж байна. Хоосон яриа биш шийдсэн ажил хамгийн чухал. Ерөнхий сайд богцоо задлахад гурав хоног үлдлээ дээ.
Ч.Зотол
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл0
Өмхий монголоор дамжуулан байгалийн хий хоолой тавих хэрэггүй
bid Mongolooroo baharhdag ta mongol bish yum bol busdiin heregt hoshuu buu dur gadnii amitan mini
Хийн хоолой дайруулна гэж чихэр цаастай нь долойлгоод орос,оросын бууны ноход монголыг алж байнаа. Темер замаар ,засмал замаар ачаа тээвэрлэхдээ 67 хувийн хенгелелт эдлэх эрхтэй болчлоо.Шууд урагш нуурсээ гаргах темер замыг нь овоолсон шороо болгон орхиулаад Тувагийн нуурсийг урагш гаргах замын ажлыг эхлуулчив.Сая зам тээврийн сайд Энх-Амгалан их нууц айлчлал хойд хершид хийсэн.Баахан амлалт хучээр хийлгуулээд одоо Ухна ЕС- ээр гарын усэг зуруулж баталгаажуулах бол уу.....Харин хийн хоолой гэж сэруун зуудлэхээ зогсоо, монголчуудаа,энэ хэзээд бутэхгуй.Бутнэ гэвэл монгол улс ОХУ- ын нэг бурэлдэхуун болж, тусгаар тогтнолоо алдсан уед бутнэ
Chi Mongoloos zailaa!!! Er ni Mongolchuud mini mongoloor sain bichdeg, mongol hel sain meddeg iim hondlongiin etgeeduud bn shu!!!!!!!!!!!!!! Ed naryn inrenshil-g sudlah heregtei. ER iimerhuu etgeeduud daisan bh ondor magadlaltai. Er ni manai irgen bval shuud shuud irgenshilees hassan bhad buruudahgui.
Магадгуй , Баттулгын хунийх нь хувьд ...
Дандаа Явсан , ирсэн хvний богцонд юу байгааг шvлсээ залгин горьдож харна!! Энэ монгол хvний зан уу?! Эсвэл бvгд ингэдэг юм уу?
Хоолой тавих амархан байх. Харин манайх ямар ашиг олох вэ гэж бодох амаргүй.
Монголд хийгээ ажилладаг том оврын дулааны цахилгаан станцыг Японы технологиор барих боломж бүрдэх нь тэгвэл ашигт үйлийн коэффициент 60% дээш газ, уурын турбин хосолсон 1000МВт-ын янзын сайхан зүйл болно шүү.
Эрчим хүчний үнэ буулгах боломж байвал ашиглана. Мөн эсрэгээрээ эрчим хүчний үнэ өсгөхөөр байвал ашиглахгүй.
Uran.
Хоолой тавих гэдэг мааш амархан байхаа.Манайд ч маш ашигтай. Ганцхан манай ахуй хэрэглээнд шатдаг хий ашиглах иргэдээс л их айж байна даа. Нүүрсээ түлж чаддаггүй иргэд маань л дэлбэрч,шатаж,угаартаж... баларнаа. Суртлаа мөн ч их юм болно доо...

Төв Азийн өндөрлөгт Орос, Хятадын хооронд нэгэн зэрлэг омгинхон амьдардаг бөгөөд тэдийг Монгол гэнэ. Тэдэнд шинжлэх ухаан, мэргэжил, мерит зарчим гэсэн ойлголт огт байхгүй. Хамгийн хүчтэй, бяртай хүн Уул уурхайн сайд хийнэ. Хамгийн их ярьдаг хүн Эрүүл мэндийн сайд хийнэ. Бүх яам, агентлат нь хан, ван, гүн, бээл, бэйсийн хүүхдүүд угсаа замгамжлан ажиллана. Үндсэн хуулийг нь МАН гэдэг мафийн бүлэглэл боловсруулна, батална, хэрэгжүүлнэ. Үндсэн хуулийн цэцийн дарга, гишүүд нь хүүхний бөгс илнэ...???!!!
Өнгөрсөн жил Хүрэлсүх ОХУ-д оччихсон юм гэнээ. Мэдэж бураач дээ. Манай засаг төр солигдох гээд солигдчихвол ярьсан тохирсон зүйлс хүчингүй болчих гээд л айлчлал цуцлагдсан юм. Очоод хүлээж авалгүй буцаасан ч гэх шиг.

монголчууд бие дааж шийдвэр гаргах бие дааж бvтээлч ажил хийх чадваргvй хоосон толгой усан гvзээнvvд болсон оросууд харахад сайхан тусламж юм шиг мортлоо цаагуураа ясанд нь тултал молждог одооэнэхоолой улаанбаатар хот дундуур гарахуу томор замаа салаалж ачааны вагонуудаа нийслэлээс тойруулж явуулж чадахгvй байна тvгжрэлд тодорхой нолоотэй толгойт болон амгаланд vvссэн вагон нэвтрvvлэхээр зогсож тvгжирсэн гацаа чинь тов замын ачааллыг алсуураа нэмэгдvvлдэг ядаж ачааны вагоныг хотоос гадуур явуулж чададгvй юм бол шоно нэвтрvvлж байгаач энэ хийн хоолой толборийг оросууд манайд монч толох байхдаа луйвардаад л онгорно
Захын ур талын гарам хаагдах нь хийн хоолойн дээгүүр гүүр барихгүй бол шүү.
Ашгүй дээ. Яасан сайн хэрэг вэ
Хөөрхий бид горьдоо л Америк агаа нэхмэл бүтээгдхүүний гаалийн татвар хөнгөлнө гэсэн худлаа болсон,одоо хоолой тавьчих болов уу? гэж горьдоо л.Ядарсан улсаа гэж. . .
Хөөрхий бид горьдоо л Америк агаа нэхмэл бүтээгдхүүний гаалийн татвар хөнгөлнө гэсэн худлаа болсон,одоо хоолой тавьчих болов уу? гэж горьдоо л.Ядарсан улсаа гэж. . .