sonin.mn
Ийм явдал өнгөрсөн баасан гаригийн үдэш болжээ . Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг хэвээр үлдээх УИХын шийдвэр гарангуут цахим сүлжээнд ийм нэг баярын арга хэмжээний бичлэг нийтлэгдсэн байгаа юм. Өөрөөр хэлбэл , хөөрсөн сэтгэлээ дарж ядсан У.Хүрэлсүхийн фанатууд “...Засгаа авч үлдсэн Ерөнхий сайддаа болон Монгол Улсын ирээдүйн Ерөнхийлөгч танд баяр мэнд хүргэе” гэж байгаад оргилуун дарс буудуулж байна.
У.Хүрэлсүхийг огцролгүй үлдэхэд өөрсдөө Монгол Улсын Ерөнхий сайд а а р ажиллаж, өөрсдөө 2021 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх гэж байгаа юм шиг ингэтлээ хөөрч догдолж буйг нь харвал аргагүй фанатууд нь аж. Ер нь бол УИХ-ын чуулганаас өмнөх хэдэн өдөрт У.Хүрэлсүхийг дэмжигчид цахим сүлжээг эзэлсэн. Рейтинг үнэлгээ нь ч хавьд байгаагүйгээр өндөр байна уу гэхээр харагдаж байв.
Гэтэл АН-ын дарга С.Эрдэнэ “...У.Хүрэлсүх цэргийн хүн, хурандаа хүн юм гэнэ лээ. Тэгсэн чинь баахан хуурамч хаяг, хөлсний “троллчид”-ын хурандаа нь бололтой юм. Фэйсбүүк, хэвлэлээр нэг өөрийгөө магтуулсан хүн . Олон нийтийг хахаж цацтал, бялууртал өөрийгөө магтуулар юм. Яасан ч их хөрөнгө мөнгө цацдаг юм . Хаанаас ч тэрийгээ олдог юм.
 
Манай хурандаад “цэргүүддээ” үүрэг өгч өөрийгөө магтуулаад түүнийгээ хараад сууж байх сайхан санагддаг юм байлгүй. Уучлаарай, наад сошиал сүлжээнээсээ сал, бодит хөрсөн дээрээ буу. Юун У.Хүрэлсүхийг магтахтай манатай , хоногийн хоол, өдрийн талхаа тасалчихгүй юмсан гэсэн хүмүүс л байна шүү дээ” гэж хэвлэлд ярив. Үүнийг үнэний ортой байж мэднэ гэж ажиглагчид ам алдана лээ. Гэвч энд ярихгүй өнгөрч боломгүй нэг зүйл байна. ЖДҮ-ээс болж унах шахсан Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг нам талаас нь бол ЖДҮ-д холбогдсон гишүүд л авч үлдэх шиг болсон.
Тэгэхээр суудлыг нь доргиосон ЖДҮ- чид, суудалдаа үлдсэн Ерөнхий сайд нар эх нь эцэлгүй, тугал нь туралгүй үлдлээ. Гэхдээ У.Хүрэлсүх огцролгүй үлдсэн нь “Улсын нэгдүгээр хүн” буюу Ерөнхийлөгч Х.Баттулгын тусламж дэмжлэгийг авсантай холбоотой гэж улс төрийн хүрээнд ярьж байна. Өнөөдөр намаасаа хөөгдөж, нэр дэвших эрхээ хасуулсан АНын гурван гишүүнийг Ерөнхийлөгч Х.Баттулга л ингэж эргүүлсэн гэж байгаа юм. Ерөнхийлөгч ямар нэг шалтгааны улмаас л Ерөнхий сайдыг огцруулалгүй, Засгийн газрыг тогтвортой авч үлдсэн байж таарна. Хамгийн ойлгомжгүй н ь У.Хүрэлсүхийн фанатуудын хундага өргөж хэлсэнчлэн , 2021 онд МАН-ын дарга У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийн сонгуульд хүч үзэх нь тов тодорхой юм.
 
Ерөнхийлөгч Х.Баттулга ганцхан бүрэн эрхийн хугацаанд ажиллаад бууна гэж лав байхгүй. Дахиад өрсөлдөж, хоёр дахь удаагаа Ерөнхийлөгч болохоор “зодоглох” нь ойлгомжтой. Гэсэн ч хоёр жил гаруйхны дараа хонь , чоно болох У.Хүрэлсүхийг юунд та таж босгов гэдэг анхаарал татах л асуудал юм. Сонгууль л бол сонгууль . МАН-ы н дарг а У.Хүрэлсүх Ерөнхийлөгчид нэр дэвшээд гараад ирвэл яавч зөөлөн хоол биш болно. Фанатуудынх нь хэлдгээр “Ирээдүйн Ерөнхийлөгч ” байх магадлал байж болно. Энэ бүхнийг одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга тооцоолохгүй байна гэж бас байхгүй.
 
Ингэхээр ашиг сонирхлын томоохон огтлолцол дээ р тун удахгүй нүүр тулах Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх хоёрын энэ “найрамдал, хамтын ажиллагаа ” хэзээ , хаана хүрээд дуусах вэ гэдэг асуулт бас гарч ирнэ. Юутай ч, нэг нь 2021 онд дахин нэр дэвшиж Ерөнхийлөгчөөр үлдэх хүсэлтэй, нөгөө н ь түүнийг даваад Ерөнхийлөгч болох зорилготой хоёр хүн байна шүү ээ , Х.Баттулга, У.Хүрэлсүх хоёр чинь.
 
Б.Дамдин-Очир
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин