Зарим төрийн түшээд эрх ашгийнхаа төлөө ямар ч мэдэгдэл хийхэд бэлэн байна. Улс төрийн нөхцөл байдал тогтворгүй байгаа болоод ч тэр үү “хөөрсөн” мэдэгдэл Төрийн ордонд олноор хийх болов. Тэгээд үнэн зөв нь мэдэгдэхгүй, нягталж шалгаагүй мэдээллээ олон нийтэд шууд л цацчихаж байна. Тэр нь ард түмний дунд төөрөгдөл үүсгэхээс эхлээд эмх замбараагүй байдалд уриалан дуудах болов.
Тухайлбал, манай туршлагатай, тулхтай улстөрчийн нэг Л.Болд өнгөрсөн пүрэв гаригт нийгэмд айдас төрүүлэхүйц мэдэгдлийг хийлээ. Тэрээр “УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, Н.Номтойбаяр нарын гишүүн энд тэнд хүмүүс дуудан уулзаж байгаа бололтой. Ард түмний эсрэг ард түмнийг турхирах гэж байна. Цуст мөргөлдөөн бий болох нөхцөл байдал үүслээ. Цэрэг хүчний байгууллагыг бэлтгэж байна. Хоёр дахь долдугаар сарын 1 болоход ойрхон байна” гэсэн утгатай зүйл ярьсан.
Түүнийг төрийн ордонд яг ингэж мэдэгдэх үед нь Д.Сүхбаатарын талбай дээр олон мянган хүн МАНАН-гийн эсрэг жагсаж, эсэргүүцлээ илэрхийлж байсан билээ. Л.Болд ч өөрөө тэр жагсаал цуглааныг зохион байгуулагчийн нэг. Тийм байтлаа маш хариуцлагагүй мэдэгдэл хийснээрээ тэр худалч улстөрч болохоо илэрхийлчихлээ. Нөгөө талаар жагсагчдын дунд жаахан л үл ойлголцох байдал үүссэн бол юу болж үргэлжлэхийг хэн ч мэдэхгүй.
Л.Болдыг ийнхүү мэдэгдэл хийсний дараа өдөр буюу өнгөрсөн баасан гаригт УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат хариу мэдэгдэл хийсэн байдаг. Тэрээр “Өчигдөр болсон жагсаалын үеэр УИХ-ын гишүүн “Богд” банкны эзэн Л.Болд намайг жагсаал цуглааныг үймээн самуун цуст мөргөлдөөнд дуудсан. Цэргийн хүмүүсийг бэлдсэн гэж мэдэгдсэн. Энэ асуудлыг би эрс няцааж байна. Ер нь жагсаал цуглаан болдог. Тэр нь буруудаад ирэхээр буруугаа бусдад нялзаах гэсэн оролдлого сүүлийн үед газар авч байна. Тиймээс би Тагнуулын байгууллагаас албан ёсны тодруулга шаардаж байгаа. Мөн Л.Болд гишүүнийг шүүхэд өгч байгаагаа албан ёсоор мэдэгдэж байна” гэсэн юм.
Хэрэв Л.Болд гишүүн шүүхэд дуудагдсан бол энэ нь тусгай хуулийн заалттай. Олон нийтийн аюулгүй байдал ашиг сонирхлын гэмт хэрэг болж хувирна. Тухайлбал холбогдох хуулийн 20.1-д Нийгэмд аюултай хор уршиг учруулахад бэлтгэж байгаа талаар зориуд худал мэдээлсэн бол 1-5 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэжээ. Тэгэхээр Л.Болд ард түмний дунд цуст мөргөлдөөн болоход ойрхон байна гэсэн мэдэгдлийнхээ төлөө хуулийн хариуцлага хүлээх байлаа. Гэсэн ч өнгөрсөн баасан гаригийн орой болсон Төрийн байгуулалтын байнгын хорооны үеэр ийм мэдээлэл тараасандаа УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатаас уучлал гуйж, алдаагаа цайруулах шиг болсон. Манай туршлагатай, тулхтай улстөрчдийн нэг болох Л.Болд ийнхүү эрх ашгийнхаа төлөө худал ярьдаг нэгэн болсон уу. Түүний үгэнд итгэж болох уу гэдэг нь эргэлзээ төрүүлж эхэллээ.
Т.Сайхан
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл0
Болд гишүүн үнэхээр хариуцлагагүй мэдэгдэл хийсэн ард түмэн харсан одоо шудрага шүүхийн өмнө хариуцлага хүлээх ёстой.
Май хамарт чинь дунд хуруу,эхнэрийн чинь ичимдэгт бас дунд хуруу...
Болд өвгөн энэ талбай дээрх хоосон гэрүүдээ зайлуулаач. Нэг бол ууц өвчүү чана. Эсвэл бид машинаа зогсоомоор байна Талбай чөлөөл Аль нэгийг нь хий
лаларууд худ урагаараа төрийн дээр сандаалаад дээрэлхэчих юмаа
Л. Болдыг ийм хөнгөн жингийн нөхөр гэж даанч боддоггүй байлаа. Сүүлийн үед энэ нөхрийг ойлгохоо болилоо. Хэдэн сүржигнэж сүгсэлзсэн нүд амаа гялалзуулж хурц хурц мэдэгдэл хийсэн хүүхдүүдтэй нийлээд л давхиад байх юм. Уг нь олон жил парламентад сонгогдсон төрийн бодолгод тулахтай хандвал хандхаар буйр суувал суухаар болсон баймаар юм. Таны олон жилийн хугацаанд бий болгосон имижид чинь өнөөгийн гаргаж байгаа агц чинь тохирохгүй байна аа. Болд гишүүн ээ.
Шударга ёсыг Болд гишүүн өөрөөсөө эхэлье.Богд банкны хэргээ шалгуул.
Болд худлаа яриагүй , ганцхан цэрэг цуглуулж ухааны юм давсалаад ярьсан , үймээн гаргахаар зохион байгуулж байсан нь үнэн гэдэг , Тагнуулынхан сайн мэдэж байгаа байх даа
Sergeen bosgoltig bi ideltssen bayajsandaa haha
Болд бол шударга ёсоор бамбай хийсэн олигарх. Дүр эсгэсэн ардчилагч. Ардчиллын ололтыг хувийнхаа зорилгыг гүйцэлдүүлэхэд бүтэн 28 жилийн зарцуулсан бэртэгчин. Түүнээс нэг их юм хүлээгээд горьдсоны гарз л болох байх.
Болд топор хоёр чинь баз хүргэнүүд гэснүү?! Хээро оюука бандааж нар бүгд ах дүү нар гэх шив... Хүрэлбаатар цогтбаатар хоёр энэ лларуудад үйлчилж байгаа ашиглуулсан гондоом нар юм даа
Тийм гэсэн.
tiim bol shinehen ger buliin mafi bii bolj baigaan baindaa
Л.БОЛД МОНГОЛЫНХОО ТӨЛӨӨ ГЭСЭН ХАЛУУН ЗҮРХ, ОЮУН УХААН, МЭДЛЭГ ЧАДВАРТАЙ , ТӨРД ХЭРЭГТЭЙ ХҮН ГЭДГЭЭ ТУН САЙН ХАРУУЛСАН!!!
Зэвсэгийн наймаачин юм биш үү
МИГ-21 моторуудыг гадагшаа зарсан хэрэг. Эх орноосоо урвасан гэж үзнэ. Мөнгөөрөө аргалж чадсан юм блгүй.
Sergeen bosgoltig luivardaad Ogson shyy
Яг зөв хэлжээ.Болдод итгэх хүн биш. Ард түмэн эдний тарийг танилаа.
Болд бол шинэ МАНАНгийн хүчтэй төлөөлөл.
Bold Mongolyn ardchilalyg avarch bga partizan. Altanhuaygtai adil shudraga busyn hongilyn amtyg medresen negen. Boldyn zuv.
Hulsnii bicheech nar bna daa. Ulsynhaa tuluu bish heden tsaasny tuluu. neg bodoj uzeerei. unuudriin hedentsaas heregtei yu ireeduin tusgaar tognol hugjil heregtei yu.
сайн байцгаана уу? Энэ гэж бас нэг нэгжид ИТГЭДЭГ ХҮМҮҮН БАЙДАГ ЮМУУ.ЯЛГАДСУУД АДИЛХАН ИЖИЛХЭН ЯЛГАДАС ГЭДГЭЭ УМАРТААД Л. ЕРДӨӨ Л МЭХТ МЭХЭНДЭЭ БОЛЦГООДГОО МЭДДЭГГҮЙЭЭ, ХЭХЭХЭ.
Boldiig 2 garaa urguud demjie
Болд БНАСАУ зэсвсгийн наймаа хийх гэж Орсуудад баригдан тэдний талыг гурван сая ам. долларын хэрэгт унгасан билээ. Одоо ЕТГ-т БНАСАУ-аас гурван сая ам. долларын нэхэмжлэл ирсээр байгаа. Улс төрийн увайгүй алхам хийхийн оронд өрөө төлөөчээ. Болд болиоч Болд бохир үйлдлээ зогсоо чамад шорон ойрхон байгаа шүү.
Болдыг иргэдийг цуст мөргөлдөөнд хүн гүтгэн үндэслэлгүй уриалсан тул Тагнуул эрүү үүсгэж шалгах хэрэгтэй. ингэж улс төр хийдэггүй юм. Болдоо чи боль
Бид хяналтыг алдлаа, жагсагчдыг юу хийхийг яахыг бид мэдэхгүй байна. Харин Мөнхбат Номтой баяр нар 200 хүнтэй бүлэг байгуулж арми цэрэг хөдөлгөх гэж байна. Цуст мөргөлдөөн эхлэхэд ыбэлэн боллоо...гэж эрүүгийн хуулийн тусгай ангийн "зандалчлах" гэдэг зүйлд хамаарах төр ард түмэнэ улс эх орны эсрэг үйлдэл хийсэн Энэ хүнийг ард түмэн шүүхэд өгөнө
Тэгээд ч одоо Болд "өвгөн" зай болох цаг болсон 56 настай тэтгэвэр нь дөхсөн хүн Одоо идснээ зөв шингээвэл болмоор юм
Bold 10 jildee aimhai gulug baisan shu de, odoo bitgii tom tom yum yariad bultreed bai
Шүүхэд ѳгѳѳчээ энэ ѳвгѳнийг. Хачин ѳвгѳн бээ баян
Boldiin ugnii 10 huvi ni unen buh yuman deer
Батлан хамгаалахын сайд,хариуцлагатай ажил хийж л байсан хүн дээ.Мэдээллийг нягталдаггүй шууд тарааж байдаг.Тийм жагсаал цуглааны үед ард түмэнд баталгаатай мэдээлэл өгөх хэрэгтэй. Өөр оронд бол ийм худлаа мэдээлэл өгсөн хүн уучлаарай би огцоръё гэдэг.
болд шиг эрүүгийн элементэд итгэвэл нэг бол тэнэг хүн эсвэл гэнэн новш л байж таарна.Ан гэдэг өмхий жорлонд хүн шиг хүн үзээд өгье гэсэн ч олдохгүй.Чин үнэн үг шүү.
Болд таны зэвсгийн наймаанаас болж Монгол улс НҮБ -н хохигт орох шахсан шүү
тэр болдыгоо шүүхэд өгөөчээ мөнхбатаа худлаа юм бол хууль шүүхийхан шудрага юм бол шоронд хийгээчээ харья
Л.Болд энх оронч, шударга ёсны төлөөдөө биш улс төрийн карьер нь дуусах дөхөж байгааг мэдээд айсандаа л хэдэн сагсуу юмнуудыг бараадаж шоудаж байгаа юм. Энэ хүн хэдэн тэрбумын хөрөнгөтэй байж заавал их хурлын сандалтай зууралдах ямар хэрэг байнаа. Их хурлын гишүүн л байхгүй бол үхчих гээд байгаа юм шиг аашлах хүмүүс байх юмаа. Оджаргал шиг байж болдоггүй муу?!
Л.Болд энх оронч, шударга ёсны төлөөдөө биш улс төрийн карьер нь дуусах дөхөж байгааг мэдээд айсандаа л хэдэн сагсуу юмнуудыг бараадаж шоудаж байгаа юм. Энэ хүн хэдэн тэрбумын хөрөнгөтэй байж заавал их хурлын сандалтай зууралдах ямар хэрэг байнаа. Их хурлын гишүүн л байхгүй бол үхчих гээд байгаа юм шиг аашлах хүмүүс байх юмаа. Оджаргал шиг байж болдоггүй муу?!
Болд УИХ-д нилээд олон жил суусан хүн дээ. Ийм бодолгүй, буурь суурьгүй хүн байсан юм уу? ийм хүмүүсийг эргүүлэн татдаг хуультай болмоор бна.
Hunii ner hundiig zohiomloir unagadag hodoodnii bicheech nariin hogiin niitleld hen itgeh v
L.bold shig gishuud olon bgaasai.hooson amnuudiin hajuud medlegtei setgeltei uls turch
Болд гишуун тохироогоо хиичэхсэн тул дэмжих тэнэг шуу?
БОЛД ГИШҮҮНИ Й ЗӨВ , ХЭРЭВ ИНГЭЖ УРЬДЧИЛЖ ЗАРЛААГҮЙ БОЛ НААД ХЭДЭН МИГИЙН АСАР БАСАРУУД ЮУ Ч ХИЙЖ МЭДЭХ БАЙСАН .
Lu. Boldiig sain shalga!
Yamarch baisan. bidnii tuluu yabj baigaa khvn .Eldbeer muulaad. baikh khereggvi. .Zarim kommentchid dendvv bvdvvleg vg khelleg khereglej baigaa ni zokhimjgvi ssnagdskh yum!
Boldod unen gej bhgui uls toriin ashig honjoo haigch etgeed.
Gants huniig ogtsruulah bish bugdiig taraa. Offshore-chid offshore-chidiinhoo esreg jagsaj baigaamaa yanz ni. Jiriin arg irged ni erhee hamgaalaad jagsahaar dalimduulj uimeen bolgood, huuguud buudaad aldag baihad offshore-chid jagsah bolohoor shuud zuvshuurliig ni uguud, ger barij uguud, bur hamgaalaltandaa avdag gj bga. Offshore-chid uursdiin ashig sonirhlooroo, alban tushaal bulaaldan, biye biyeniihee esreg matsag barih gj bna. Zailuul yadarsan ard irgediig munguur zodood jagsaagaa biz.
Энэ монхбат номтойбаяр нар ямар их баялагтай ба монхбат гэхэд олон арван тэрбумийн хоронгтэй болсон саяхан хурэлсух солонгосоос дуудаж авчираад албан тушаал огсон ишиг эврээ ургхаар эхийгээ моргодог гэж хэлсэн унхээр монхбат солонгост казинод болон айл айл дамжин хоног торуулж явсан нь бол унхээр унэн одоо бол ухтлээ айж бгаа хээл хахуул албан тушаал наймалж бсан нь илэрхээс айж юу ч хийхэд бэлэн ба унэн шуу дээ. Загсаал цуглаан уймуулж эмх замбраагуй бдал гаргах гэж харин болд гишууний дараа больсон ба