sonin.mn

“Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-ийн төлөөлөл Чингэлтэй дүүргийн 9-р хорооны 51, 52 дугаар байрны дахин төлөвлөлтөд хамрагдаж газраа чөлөөлсөн иргэдтэй уулзлаа.


Тус ашиглалтын шаардлага хангахгүй барилгуудыг буулган дахин төлөвлөх ажлын төсөл хэрэгжүүлэгчээр “Эм ти эм Сити инженеринг” ХХК ажиллаж байгаа бөгөөд 13 давхар бүхий хоёр барилгын “А” блокыг байнгын ашиглалтад хүлээлгэн өгөхөөр урьдчилсан комисс ажилласан боловч хүлээж авахаас түр татгалзжээ.


May be an image of 2 people, people studying and text that says 'цугаар Барилга гаэрый кзмэо адорсон ГУАБ- НЗД-ын захирами захирами 1952 1956 3.71.32,33.34.35 4647.48,53.54 66 63,64,65.66.67 67 Сонгон шалга- РуУлаЯ зар 10ra орчим ЧД ЧД9-рхоро 9-р хоро R УЛААНБААТАР OPOH СУУЦЖУУЛаЛТ ХХК'

Харин “Б” блокын барилга угсралтын ажил нь гадна дүүргэлтийн өрлөгийн ажил л дууссан байдалтай байгаа аж. Газраа чөлөөлсөн нийт 33 өрхөөс 17 нь “А” блокт орсон боловч үлдсэн 16 айл “Б” блокын барилгажилтын ажил дуусаагүй тул байрандаа ороогүй бөгөөд 6 жилийн хугацаанд түрээсийн байраар амьдарч, зардлаа дийлэхгүйд хүрч гомдолтой байгаагаа илэрхийлэв.


May be an image of 1 person, studying and text