
Энэ оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 18 цаг 30 минутын орчимд “Баригдаж байгаа барилгын 11 давхраас хүн унаж нас барсан байна” гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн.
Бүртгэгдсэн дуудлага, мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагаа явуулахад 40 настай, эрэгтэй “М” нь өндрөөс унаж нас барсан хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байна.
Уг иргэн нь тухайн барилгын компанид эхний өдрөө туслах ажилтнаар ажиллаж байсан бөгөөд тагтны тавцан хэсэгт эд зүйл зөөж байгаад ийнхүү харамсалтайгаар амь насаа алджээ.
Дулааны улирал ирж барилга, тохижилт, үйлчилгээний ажил эхэлсэн энэ цаг үед барилгын үйл ажиллагаа эрхлэгч хувь хүн, албан байгууллагууд ажилтнуудынхаа хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, барилгын ажил эрхэлж буй иргэд, ажилтнууд та бүхэн аюулгүй ажиллагааны дүрэм журамтай сайтар танилцаж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлнэ үү
Сэтгэгдэл3
Хүн алах гэж байгуулдаг наад барилгынхаа салбарыг ипотекээр санхүүжүүлдэг ажлаа зогсоо. Зах зээлийнхээ эрүүл саруул санхүүжилтээрээ барилга барь. Монополь байх эрх барилгын салбарт байхгүй. Үүнийхээ оронд хагас дамжуулагч чип үйлдвэрлэх салбарт зээл өг.
Хөөрхий дөө ум ма ни бадь ми хум Монгол улсад хэн ч хаана ч үхэж магадгүй лалар шүү
Аргаа барсан барилгын салбар алж хядаад дуусах нь дээ барилга хот байгуулалтын сайд, ЕС нар хамтдаа огцрох уу