.jpg)
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгч Александр Ван дер Беллен 2025 оны 05 дугаар сарын 25-28-ны өдрүүдэд төрийн айлчлал хийнэ.
Айлчлалын үеэр төрийн тэргүүн нар албан ёсны хэлэлцээ хийж, харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх, эдийн засаг, хөрөнгө оруулалт, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх зэрэг даян дэлхийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд хамтын хувь нэмрээ оруулах, тогтвортой хөгжлийн зорилтуудыг хангах зэрэг чиглэлээр ярилцана. Айлчлалын үеэр Монгол-Австрийн Хамтарсан тунхаглал болон харилцаа, хамтын ажиллагааг нийгмийн хамгаалал, санхүү, ашигт малтмал, шинжлэх ухаан, соёл, урлаг зэрэг салбарт гүнзгийрүүлэхтэй холбоотой баримт бичгүүдэд гарын үсэг зурж, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөлд мэдээлэл өгнө. Монгол Улс, Бүгд Найрамдах Австри Улсын хооронд 1963 оны 07 дугаар сарын 01-ний өдөр дипломат харилцаа тогтоосон. Бүгд Найрамдах Австри Улсын төрийн тэргүүн манай улсад анх удаа айлчлах юм.
Сэтгэгдэл5
Украйны дайныг зогсоож, дэлхийн худалдааг нэмэгдүүлэх талаар ярих хэрэгтэй. Украйныг дэмжихгүй, төвийг сахих хэрэгтэй австри улсынхан.
Азийн дайсан Оросуудын амаа олохгүй магтдаг Еврей нацистуудын эсрэг боссон Германчуудын улс Австри Үнэн алдартны Орос Украйн Дорнод славуудтай хэзээ ч эвлэрэхгүй. Одоо Оросуудын шүтээн Еврейчүүдийн улс Израйл 14 мянган Палестин хүүхдүүдийг бүсэлж өлсгөж бөмбөгдөж алж байхад господин Путин Еврейчүүдийг үзэн ядах Антисемит үзлийг буруутгаж байгаа. Хогийн байгаа биз дээ. Шовинист Оросууд Еврейчүүдийг өмөөрч Германтай байлдсанаа хүн төрөлхтний төлөө гэж тархи угаадаг. Гэтэл Оросод доорд үздэг Ази багууд нь хүн амынх нь 20%, газар нутгийнх нь 80% эзэлдэг.
Дэлхийг дайны галд шатахыг үл хүсэх тул төвийг сахиж украйныг дэмжих хэрэггүй Австричуудаа. Европын холбооноосоо гарч өөрийн улсын төвийг сахисан бодлогоор австри улсыг удирдах хэрэгтэй. Монгол улс дайныг дэмжихгүй төвийг сахиж байна. Гэвч Украйны хорт хатгалга ирэхгүй гэх баталгаагүй тул Монгол улс хатуу төвийг барих болно.
Европийн холбоонд зөвхөн орос ордоггүй
Хүрэлсүхээ чиний японы хааныг урьсан чинь худал боллоо. Монголын улс төрийг чи өөрөө үймүүлсэн тул энэ зун төрийн төлөө огтоно боох хэмжээнд төр үймэхээр юу гэж эзэн хаан Монгол ирэх билээ. Гадаад хэргийн сайд Батцэцэг чи, Оджаргалаас хэдэн зуун сая төгрөг авдаг чинь ямар учиртай вэ.