БРЮССЕЛЬ, 2025 оны тавдугаар сарын 21 /DW/. Европын Холбооны /ЕХ/ гишүүн орнууд Оросын эсрэг 17 дахь багц хориг арга хэмжээг баталжээ.
"Шинэ багц хориг арга хэмжээ нь ОХУ газрын тосны хоригоос бултах зорилгоор ашиглаж буй "сүүдрийн" флотын 200 хөлөг онгоцонд хамаарна" гэж ЕХ-ны гадаад харилцаа, аюулгүй байдлын асуудал эрхэлсэн дээд төлөөлөгч Кая Каллас мягмар гарагт мэдэгдсэн байна.
Багц хоригийг мөн гибрид аюул занал, хүний эрхийн зөрчлийн хариуд авч байна. Оросын эсрэг шинэ хориг арга хэмжээнүүдийг боловсруулж байна. Оросын тал дайныг үргэлжлүүлэхийн хэрээр бид хариу арга хэмжээгээ улам чангатгах болно" гэж К.Каллас X нийгмийн сүлжээнд бичжээ. Украинд халдан довтолсны хариуд Оросын эсрэг авсан 17 дахь удаагийн багц арга хэмжээний хүрээнд 75 хуулийн этгээд болон хувь хүнийг хоригийн жагсаалтад нэмж оруулжээ.
Ингэснээр ЕХ-ны хоригийн жагсаалтад багтсан хүмүүсийн тоо 2500-гаас, хөлөг онгоцны тоо 300-аас давна гэж ЕХ-ны өндөр албан тушаалтан Брюссельд болсон хэвлэлийн хурлын үеэр мэдээлсэн байна.
Эдгээр хориг арга хэмжээг хэдэн долоо хоногийн турш боловсруулсан бөгөөд өөрөөр хэлбэл Оросын тал тавдугаар сарын 12-ноос эхлэн 30 хоногийн хугацаанд гал зогсоох тухай саналыг хүлээн авахаас татгалзахаас өмнө боловсруулж эхэлсэн юм. Уг саналыг Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский, Германы Канцлер Фридрих Мерц, Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон, Их Британийн Ерөнхий сайд Кир Стармер, Польшийн Ерөнхий сайд Дональд Туск нар дэвшүүлсэн байна.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл11
Зөв шүү
Эзлэн түрэмгийлэгчдийг газар бүр эсэргүүцэх хэрэгтэй
Трамп гэж дальжигнаад бас л ашиг хараад байгаа байх л даа?
Налт тэргэнд мансуурагч фашист алиалагч Мерц, Макрон, Стармер, Туск, нацист алиалагч Зеля мэтүүдийг "Cocaine train team" гэж Европ даяар дооглож байна, ккк
Галт тэргэнд мансуурагч фашист алиалагч Мерц, Макрон, Стармер, Туск, нацист алиалагч Зеля мэтүүдийг "Cocaine train team" гэж Европ даяар дооглож байна, ккк
Түрэмгий дайн өдүүлсэн дайны гэмт хэрэгтэн Путинг Гаагд аваачин олон улсын эрүүгийн шүүхээр шүүх хэрэгтэй
Трампд итгэх хэрэггүй. ЕХ сайн байна
Путин зогсохгүй давшихгүй Европ өөрөө хэцүү байдалд орж байгаа шүү дээ
17 бүү хэл 5000 хориг тавиад дийлээгүй байж өөрсдийгөө л тайвшруулдаг байхдаа ёрын холбоо,өөрсдөө оросын хямд шатахуун,хийгээс татгалзаж эдийн засгаа сүйрүүлээд,үйлдвэрүүд нь дампуурч,арай гайгүй нэг нь анус руу нүүж байгаагаа ч мэдэхгүй хориг мориг гэж солиорхийн,украйны дайныг санхүүжүүлэхээс анус татгалзаж,ёрын холбооны асуудал над хамаагүй гэж трамп зайгаа барьж эхэллээ,орос өргөн фронтоор давших бэлтгэлээ хангаад гал зогсоохгүй гэдгээ мэдэгдлээ ингэхээр дампуурч байгаа ёвроп үхсэн ацаараа хохолуудад туслах вэ дээ гэж