ВАШИНГТОН. /Reuters/. Америкийн Ерөнхийлөгч Жо Байдены хуульчид Уилмингтон хот дахь /Делавэр муж улс/ түүний гэрийн гараашаас “нууц” гэсэн тэмдэглэгээтэй баримт бичиг олсон тухай “Reuters” агентлаг пүрэв гарагт мэдээлэв.
Тус агентлагийн мэдээлснээр, гарааштай зэргэлдээх өрөөнөөс бас нэг ийм баримт бичиг олджээ. Харин Делавэр муж улсын Рехобот-Бич хот дахь Ж.Байдены гэр бүлийн байшингаас нууцын зэрэглэлтэй материал олдоогүй байна.
Америкийн засаг захиргаа олдсон баримт бичгүүдэд зохих боловсруулалтыг хийхэд “бүрэн дэмжлэг үзүүлж байна” гэж “Reuters” мэдээлжээ.
Вашингтон хотод орших Ж.Байдены нэрэмжит Дипломат бодлого, дэлхийн хамтын ажиллагааны төвийн барилгаас олдсон дэд ерөнхийлөгч байх үеийнх нь нууц баримт бичгүүдээс Украин, Иран, Их Британийн тагнуулын мэдээлэл олдсон гэж “CNN” суваг энэ сарын 10-нд мэдээлж байв.
Дараахан нь “ABC News” суваг судалгааны төв дэх оффисоос нь нууцын зэрэглэлтэй баримт бичгүүд илэрсэнтэй холбоотойгоор АНУ-ын Төлөөлөгчдийн танхим Ерөнхийлөгч хууль зөрчсөн эсэхийг шалгах гэж байна гэж мэдээлсэн байна.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл(8)
байдений гэр бүл хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг өдүүлсэн. Украйнд бактериологийн зэвсгийн лаборатори байгуулж орос үндэстнийг үй олноор хөнөөх зэвсэг боловсруулж байсан.Энэ бол геноцид хийх гэмт хэрэг юм.
Үүний буруутан нь америкийн засгийн газар, америкийн ерөнхийлөгч биш. Америкийн холбооны нөөцийн санг өмчилж авсан еврей нарын явууллага.
Орос троллын үг байна, Слава Украине!
za, jinhene natsi gar shuu
ал муу лаларыг
Америкт төрийн дээд албан тушаалтан буруу үйл хийсэн бол төлөөлөгчийн танхим түүнийг шалгаж үнэн мөнийг тогтоодог. Манайд төлөөлөгчийн танхим байхгүй болохоор тэд дураараа дургиж байна. Тийм болохоор хоёр танхимтай парламент хэрэгтэй байна.
Хүн биетэй чөтгөр
Sex erinhiilugch baihdaa ukrianed dainiig ehluuleh tusul mungu geed bugdiig 2008 onoos biden hariutsaj baisan