УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай өөрийнхөө оролцсон АН-ын даргын цахим сунгааг луйвар гэж үзэн, шалгуулахаар цагдаагийн байгууллага болон АТГ-д хандсан. Мөн Улсын Дээд шүүхэд С.Эрдэнийн 2023 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр зохион байгуулсан цахим сонгууль нь хууль бус тул Д.Ганбатын өргөдлийг хуулийн байгууллага шалгаж үнэнийг тогтоотол хүлээн авахгүй байх” агуулгатай албан бичгийг хүргүүлээд буй билээ.
Үүнтэй холбогдуулан Ардчилсан Нам мэдэгдэл гаргажээ.
Уг мэдэгдэлдээ: " Ардчилсан намын 2023 оны шинэчилсэн бүртгэлд одоогийн байдлаар 143,424 гишүүн саналын эрхтэйгээр бүртгэгдсэн байна. ДОСХ-ноос гаргасан албан ёсны мэдэгдэлд дурдсанаар АН-ын даргыг сонгох Цахим сонгуульд 79,489 гишүүн оролцож, саналаа өгсөн.
Үүнээс Д.Ганбат нэр дэвшигч хамгийн олон буюу 21,027 санал авсан бол Л.Гүндалай нэр дэвшигч 17,828 гишүүний санал авчээ. Л.Гүндалай нэр дэвшигч "Цахим сонгууль луйвар боллоо" хэмээн хариуцлагагүй мэдэгдэл хийж, түүнд итгэж саналаа өгсөн 17,828 гишүүн болон Ардчилсан намын мянга мянган гишүүний итгэл сэтгэлрүү ус цацлаа.
Нэр дэвшигчид цахим сонгуулийн асуудлаар санал гомдлоо Улс төрийн намын тухай хуульд заасны дагуу АН-ын Үндсэн дүрмийн хороонд гаргаж, шийдвэрлүүлэх боломжтой. Харамсалтай нь, Л.Гүндалай нэр дэвшигч хууль, дүрмийн хүрээн дэх боломжоо ашиглахын оронд хэвлэл, сошиалаар олон нийтийг төөрөгдүүлэх худал, ташаа мэдээлэл түгээж байна.
Иймд энэхүү асуудлыг бид холбогдох дүрмийн хүрээнд шалгуулж шийдвэрлүүлэх болно. Түүнчлэн Л.Гүндалай нэр дэвшигчийг гүтгэлгийн чанартай худал мэдээлэл түгээхээ нэн даруй зогсоож, Ардчилсан намын нийт гишүүдээс уучлал гуйхыг шаардаж байна. " гэсэн байна.
Сэтгэгдэл(14)
Женкогррс мөнгө авч үймүүлж яваа
Амныхаа зоргоор битгий улин хуцаж бай женког үзэн ядаж байхаар эрдэнийг үзэн яд мангар новш оо
С.Эрдэнэ МАНгасын гар хөл үүргээ маш сайн биелүүлж байна. Чи Хүрэлсүгтэйгээ хамт удахгүй алингаа алдана аа...
ta naryn unen nuur tsarai
Хүчингүй нам. Хүүкийн холбоотон болж АН-г хүчгүйдүүлэхээ болиосой. Ялагдаж ханахгүй ядргаатай бах шүү
Гүнбалай чинь нөгөө талаас үймүүлэх даалгавартай наад сонгуульд нэр дэвшсэн юм биш үү. Барьцгүй этгээд ш дээ
Жонхуу Лалар ҮХВЭЛ таарна. Ац баттулгаа ЧИ болиод ЗАЙЛаад ӨГөөчэээ!!!!
Эрдэнийн ардчилсан үзэл санаа, үйл ажиллагаа энэ 30 жилд огт харагдсангүй ийм нэг балай амьд хүүрийг хөөргөөд байхаа р АН гэдэг юманд шал дургүй хүрдэг, дэмжик гэхээр дэмий санагддаг. Наатах чинь АН-ын даргын хувьд ч амьд хүүр, ардчиллын үзэл санааны хувьд ч амьд хүүр, ер хүний хувьд ч мөн амьд хүүр шүү дээ !
Энэ хүн чинь МАНгасын БЭТ гэмт хэргээ Хүрэлсүхтэй наймаалцаад хариуд нь АН-ыг устгах үүрэг авсан хүн...
Ардчилсан намыг ойлгох ухаан хайрла. Нам уу нум уу
Гүндалай хэзээний хутган үймүүлэгч,"Гүн балай" гэдгийг АН -ынхан зөвхөн одоо мэдэж байгаа юм шиг аяглахаа боль
Угийн тэнэг улс ч засардаггүй юм байна даа Улам л цаашилдаг юм байна.
АН МАН ЯЛГААГҮЙ ХОГИЙН НОВШНУУД ААР ДҮҮРЧЭЭД ЭНЭ УЛС ОРОН ӨӨДЛӨХӨӨ БАЙЛАА
Урвагчдыг цаазлах л ёстой. Наад гүн балай чинь өөр намын дарга ухаантай биз дээ.