sonin.mn
3-р сарын 22-нд бичсэн нийтлэлдээ Америкийн эрэн сурвалжлах нэрт сурвалжлагч Сеймур Херш: "Украины Засгийн газрыг дэмжигч" гэгдэх бүлэглэл "Хойд урсгал" хоолойг бөмбөгдсөн тухай мэдээлэл нь худал  гэж мэдэгдэв. Энэхүү хуурамч мэдээг АНУ-ын тагнуулын байгууллага үнэнийг нуун далдлах зорилгоор зохион байгуулж, тараасан юм гэжээ.
 
Херш үүнийгээ дэлгэрэнгүй мэдээлэл, нотлох баримтуудын дүнд дүгнэжээ. Германы канцлер Шольц энэ сарын эхээр АНУ-д айлчлах үеэрээ АНУ-ын Ерөнхийлөгч Байдентай "Хойд урсгал"-ын хэргийн талаар ярилцсан гэж дипломат эх сурвалжаас иш татан мэдээлсэн байна.
 
Үүний дараа Тагнуулын төв газар Германы BND-тэй хамтран ажиллаж, "Хойд урсгал" дамжуулах хоолой дэлбэрсэн тухай үнэнийг нуун далдлах "хуурамч жүжиг" бэлтгэх үүрэг хүлээсэн юм байна. Хэрвээ Хершийн уг мэдээлэл үнэн бол НҮБ-аас "Хойд урсгал"-ын хэргийн олон улсын мөрдөн байцаалтыг явуулж, үнэнийг хурдан олж тогтоох нь чухал юм. Германы канцлер АНУ-д хийсэн айлчлалаа өндөрлөснөөс хэдхэн хоногийн дараа Америкийн "Нью-Йорк таймс", Германы "Die Zeit" сонинууд "Украиныг дэмжигч"-ийн ард "Хойд урсгал"-ын хэрэг явдал байгаа гэсэн мэдээг нэгэн зэрэг нийтэлж байсныг хүмүүс анзаарсан байх.
 
Энэ "Украиныг дэмжигч" бүлэглэл "Хойд урсгал" хоолойг дэлбэлсэн гэсэн мэдээллийн талаар олон улсын хамтын нийгэмлэг олон асуултыг тавьж байгаа. Тодруулбал "Хойд урсгал" дамжуулах хоолойн эвдэрсэн хэсэг нь жигж тэгшхэн байгаа нь тэсэлгээний тооцоо байгааг харуулж буй гэнэ. Дэлхийн шилдэг цэргийн тусгай хүчнүүдийг эс тооцвол иргэний байгууллагууд ийм даалгавар биелүүлэхэд хэцүү байдаг аж.
 
"Хойд урсгал"-ын хоолойг дэлбэлэх нь асар их нарийн ажил шаардах бөгөөд зөвхөн АНУ-д л үүнийг  хийх зорилго ч, чадвар ч бий. Америк, Германы хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан мэдээллүүд нь бусдын итгэлийг олж чадахгүй, харин ч эсрэгээрээ нуухыг оролдохыг зорьж байгаа гэсэн хардлага төрүүлж буй гэнэ.
 
Түүнчлэн Хэршийн анхны нийтлэлээс хойш нэг сар хагасын хугацаа өнгөрч байгаа бөгөөд Вашингтон үгүйсгэхээс илүү хариу өгөөгүй хэвээр байна.
 
Үүний зэрэгцээ АНУ холбогдох мөрдөн байцаалтыг арга бүхнийг хайж хааж зогсоохыг хичээсээр байгаа ч байж болох талтай. АНУ-ын тагнуулын агентлагууд болон хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Засгийн газартайгаа нягт хамтран ажиллаж, худал мэдээллийг зохиож байсан түүхийг авч үзвэл Хершийн баримтууд үндэслэлтэй байж мэднэ. Цаасанд галыг боож болдоггүй. Илүү олон нотлох баримттай тулгарсан АНУ-ын Засгийн газар энгийн няцаалт ч хийж чадахгүй байна. Хэрэв үнэхээр буруугүй бол олон улсын хамтын нийгэмлэгийн олон асуултад нэг нэгээр нь хариулж, НҮБ-ын ахалсан олон улсын мөрдөн шалгах ажиллагааг дэмжих ёстой. Үгүй бол чимээгүй хүлээн зөвшөөрсөнтэй ямар ч ялгаагүй билээ.
 
Наянтайн Далантай