10-р сарын 13-нд Хятадын Гадаад Харилцааны Яамны хэвлэлийн төлөөлөгч Линь Жянь хэвлэлийн бага хурал хийлээ. Энэ үеэр "Хятад улс газрын ховор элементтэй холбоотой технологийн экспортод хатуу хяналт тавих шинэ журам гаргасан, АНУ ч Хятадад цуврал хязгаарлалт, хориг арга хэмжээ хэрэгжүүлсээр байна. Хятад улс энэ талаар ямар байр суурьтай байна бэ? " гэсэн сэтгүүлчийн асуултад Линь Жянь хариулахдаа: "Хятадын Худалдааны яамны хэвлэлийн төлөөлөгч энэ талаар Хятадын байр суурийг нэгэнт илэрхийлсэн.
Сүүлийн үед АНУ Хятадын эсрэг цуврал хязгаарлалт, хориг арга хэмжээ боловсруулсаар байгаа нь Хятадын эрх ашгийг ноцтойгоор хохироож байна. Хятад улс үүнийг эрс эсэргүүцэж байна. АНУ алдаагаа эргэн бодоогүй мөртлөө өндөр татвар ногдуулна гэж сүрдүүлж байна, энэ нь Хятадтай харьцах зөв арга биш.
Буруу үйлдлээ аль болох хурдан залруулж, хоёр орны тэргүүн нарын утсаар тохиролцсон нийтлэг ойлголтын дагуу, эрх тэгш, хүндэтгэсэн, харилцан ашигтай байх зарчмын үндсэн дээр яриа хэлэлцээгээр өөрсдийн анхаарал хандуулж буй асуудал, санал зөрөлдөөнөө зөв зохицуулж, Хятад Америкийн харилцааны эрүүл тогтвортой хөгжлийг хамгаалахыг Хятад улс АНУ-аас шаардаж байна. АНУ өөрийн замаа баримтлаад байх юм бол Хятад улс хууль ёсны эрх ашгаа хамгаалахын тулд хариу арга хэмжээ авна." гэжээ.
Г.Бямба
Сэтгэгдэл2
Дональд Трамп хятадын эсрэг худалдааны хориг өндөр тариф өндөр татвар оногдуулахаа үргэлжлүүлж хятадыг дэлхийн зах зээлээс сайн шахах хэрэгтэй. Юүтүбийн China Truths, China Undercover, China Observer, China Inside сувгуудаас хятадын эдийн засгийн их хямрал, олон тооны аж ахуйн нэгжүүд ар араасаа дампуурч, олон сая хятадууд ажилгүй орлогогүй орон гэргүй гудамжинд гарч уйлж, хятадын сая сая оюутнууд ажилгүйчүүдийн эгнээнд шилжиж, 600 сая хятад сарын 140 доллараас бага цалинтай ажил хийж, 800 сая хятадууд Хятадын ардын банкинд өртэй энэ өрөө төлж чадахгүйд хүрч, энэ өр улам ихэсч, хятадын цахилгаан автомашины борлуулалт уналтад орж, хятадын барилгын салбар дампуурч байгаа тухай бодит явдлыг харуулсан контентуудыг үзээрэй. Хятадын эдийн засаг хүчирхэгжиж байна, Хятад эдийн засгаараа америкийг гүйцэж байна, Хятадад ядуурал буурч байна, Хятад технологиороо дэлхийд тэргүүлж байна, Хятад цахилгаан автомашины үйлдвэрлэл борлуулалтаараа дэлхийд тэргүүлж байна гэсэн мэдээлэлүүд тархи угаалт юм.
Монголын дайсан Монголыг тусгаар тогтносон улс гэдгийг хүлээн зөвшөөрдөггүй Монголын газар нутгийг хятадын алдагдсан газар нутаг гэж үздэг Монголын хөгжилд жинхэнэ чөдөр тушаа болж байгаа хятад улс дампуурч сүйрч олон жижиг хэсэг болж бутраасай.