sonin.mn
АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Кэмп Дэвид (Мэриленд) дахь хувийн өргөө рүүгээ нисэхээсээ өмнө сэтгүүлчдэд хэлэхдээ, "АНУ-ын нууц алба миний байшинг сум нэвтэрдэггүй болгохоор ажиллаж байна" гэжээ.
"Нууц алба яг одоо миний гэрт ажиллаж, хамгаалалтыг нь хангаж байгаа. Тэд надад таван долоо хоног зарцуулна гэж хэлсэн" гэж тэрээр хэлсэн байна. 
Байден аль байшингаа хэлж байгаагаа тодорхой хэлээгүй юм. 
 
АНУ-ын нууц алба нь тус улсын хамгийн өндөр албан тушаалтнууд болон тэдний гэр бүлийн гишүүдийг хамгаалах үүрэгтэй.
 
Америкийн Ерөнхийлөгч хэд хэдэн ордонтой боловч гол нь Делавэр мужийн Вилмингтон хотод байрладаг гэнэ.
Делавэр бол Байдены төрсөн муж юм. Ерөнхийлөгч болон түүний эхнэр хоёр тэнд хоёр гэртэй. Нэг нь Вилмингтон, нөгөө нь Рехобот эрэгт байдаг ажээ.
 
О.Чулуут